3-р сарын 30-нд дэлхийн өнцөг булан бүрт Монголоор амьсгална


3-р сарын 27
20 цаг 30 минут
Хүннү Рок урсгалаар дамжуулан Монгол өв соёлоо дэлхий дахинаа таниулан сурталчилж, эх орныхоо нүүр царай болж яваа Хү хамтлагийн Менежментийн баг, АНУ-д ажиллаж амьдардаг Монгол гэр бүлийн нэг Б.Тэмүүжин, Б.Солонго нарын ярилцлагыг хүргэж байна.
 
Монголчуудын бахархал болсон алдарт Хү хамтлагийн ард ямар баг ажилладаг нь сонирхолтой байна, өөрсдийгөө танилцуулаач. 
 
Б.С: Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Биднийг Батхүүгийн Тэмүүжин болон Батболдын Солонго гэдэг. Америкийн Нэгдсэн Улсын Калифорниа мужийн Сан Франциско хотод байрлах WLVS Entertainment компанийг үүсгэн байгуулагчид. Манай компани нь олон улсад артист болон энтертайнер чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгууллага болон хувь хүмүүсийг олон улсын тавцанд гаргах артист менежментийн компани юм. Бид өөрсдөө маркетингийн чиглэлээр нилээдгүй олон жил ажилласны үндсэн дээр энэ компаниа байгуулсан. Жишээлбэл, олон улсын корпораци болох Facebook, Ubisoft, BMW, Fenty beauty гэх зэрэг газруудад тус чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 
 
Анх хэзээ Америкт ирж байв, гадны улс оронд амьдрахын хажуугаар эх орныхоо нэрийг дэлхий дахинд сурталчлах их үйлсийг бүтээж яваа нь бахархууштай байна.
 
Б.Т: Баярлалаа. Америкт хамгийн анх манай эхнэр Солонго 2012 онд ирж, Сан Францискогийн их сургуулийг төгссөн, миний хувьд 2015 онд Америкт ирсэн, өмнө МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийг төгсөж ирээд UC Berkley-ыг сурч дүүргээд байна. Монгол хүн болж төрснөө бид маш том хувь заяа гэж эрхэмлэж явдаг. Гадаадад ажиллаж амьдарч олон жил болоход өвөг дээдсийн маань сургаал, уламжлал, аж ахуй олон зүйлээрээ их өвөрмөц үндэстэн угсаатан юм байна гэж их бодож бахархах болсон. Тийм ч учраас дэлхий дахинаа Монгол гэж ийм уламжлалтай, агуу үндэстэн байдаг юм шүү гэж харуулахын тулд өв соёлоо сурталчлах ажил руу эргэлт буцалтгүй орсон. Энэ нь эргээд Монгол Улсаа олон улсад сурталчлаад зогсохгүй хөрөнгө оруулалт татах, жуулчид болон гадны валютыг эх орон руугаа чиглүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй байдаг. Бидний зүгээс аливаа улсын хөгжил соёл урлагаас эхэлдэг гэж боддог.
 
Хү хамтлагтай анх хэрхэн холбогдож, хамтран ажиллах болсон бэ? 
 
Б.С: Хү хамтлагтай хамтран ажилласнаас хойш их хугацаа өнгөрчээ. Хамгийн анх манай хамтлагийн продюсер Дашка ах болон хамтлагийн ах нар маань бид хоёрт санал тавьснаар бид хамтран ажиллаж эхэлсэн. Ер нь бол хамтрагч гэхээсээ илүүтэйгээр гэр бүлийн хэмжээнд дотночлон бүх сэтгэл зүрхээ зориулан ажилладаг.
 
Хү хамтлагийн үнэт зүйл юундаа оршдог юм бэ? 
 
Б.Т: Хү хамтлаг маань өөрөө үндэсний хэв маягийг орчин үеийн рок урсгалтай цогцлоон гаргаж ирснээрээ маш онцлог хамтлаг.
 
Хамтлагийн продюсер Дашка ах маань энэ 2 тэс ондоо ялгаатай зүйлийг төгс цогцлоож, дундаас нь үндэсний хэв шинж болон яаж ч сонссон Монгол бахдал, омогшил төрөхөөр рок хэв маягтай хүннү рок хэмээх гайхалтай урсгалыг бий болгосон.
 
Мөн хамтлагийнхан маань өөрсдөө маш хичээнгүй уйгагүй хүмүүс учраас үргэлж шинэ зүйлийг харж, үргэлж илүү байхын төлөө хичээдэг нь хамгийн том үнэт зүйл гэж бид боддог.
 
Хү хамтлаг олон улсад гарч, дэлхий нийтийг байлдан дагуулахад юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ? 
 
Б.Т: Хэзээ ч давтагдашгүй хөгжим болон яг тохирсон өнгө төрхөө олсон байдал нь өөрөө дэлхийг байлдан дагуулахад хүргэсэн маш том хүчин зүйл. Мөн үүний ар талд манай менежментийн компани болон рекорд лэбел гэх мэт маш хүчтэй баг хамт олон ажиллаж дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн брэнд хэв маягаа гаргаж чадсан хамтлагийг бий болгож яваа. 
 
Метаверс дээр тоглолт хийх болсон шалтгаан? 
 
Б.Т: Мэдээж бид өнөөдөр технологийн эрин зуунд амьдран аж төрж байна. Үүнийхээ хэрээр Монгол гэдэг үндэстэн маань дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээний чадалтай, чадвартай үндэстэн шүү гэж үзүүлэхийн тулд салбартаа тэргүүлж буй Ч.Ганхуяг ахын тэргүүлдэг Ард Санхүүгийн Нэгдэл болон технологиор тэргүүлж буй Метафорс компанитай хамтран энэ ажилд эргэлт буцалтгүй бид орсон. Мөн өөр нэг томоохон шалтгаан бол өөрсдийн бодож сэтгэж явдаг хамтлагийн үнэт үйлээ үүгээр дамжуулан дэлхийн өнцөг буланд буй Хү хамтлагийн фенүүддээ хүргэхийг зорьсны улмаас энэ ажлыг эхлүүлсэн билээ.
 
Метаверс дээрх тоглолтоос бид юу үзэх вэ?
 
Б.С: Метаверсын тоглолтоос Монголчуудын уламжлал, түүх, соёл болон домгийг амьд концертын хамтаар үзэх боломжтой. 2023 оны 3 сарын 30-ны оройг бид дэлхийн өнцөг булан бүрт “Монголоор амьсгалах орой” гэж нэрлэж байгаа. Хү хамтлагийн фенүүддээ нэгэн гайхалтай үдшийг Монголын түүх соёлтой, тоглоом наадгайтай, галзуу шоутай өнгөрүүлцгээе гэж уриалмаар байна.
 
Монголчуудын хувьд энэ тоглолтоор дамжиж ямар үнэт зүйл бий болж байна вэ? 
 
Б.Т: Монголчуудын хувьд Метаверст тоглолт хийснээр бид зөвхөн морь унаад, мах идээд, эрийн 3 наадмаа хийгээд тал нутагтаа Монгол гэрт амьдраад байж байдаггүй, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, бүр анхны Рок тоглолтыг дотоодын баг хамт олон хамтран бүтээж байгаа нь бахархам хамтрал болж байгаа. Бид олон улсад өөрсдийгөө таниулан мөр зэрэгцэн алхахад 100 хувийн боломж бий.
 
Учир нь Монгол залуучууд маань хөдөлмөрч, хичээнгүй, уйгагүй чанартай. Үүнээс гадна Монгол маань өөрөө олон 1000 жилийн үүх түүхтэй баялаг үндэстэн. Үүнийгээ хэрэв зөв ашиглаж орчин үеийн хэв шинжийг үнэт өв соёлтойгоо хослуулан гарч ирж чадвал дэлхийн тавцанд өрсөлдөх бүрэн боломж бий. Хү хамтлагийн хувьд хамтлагийн продюсер Дашка ах маань Монгол үндэстний соёл уламжлал болон орчин үеийн соёлыг гайхалтай сайхан олж өгч чадсан, мөн хамтлагийн ах нар маань хувь хүн талаасаа сахилга баттай, хичээнгүй, эрч хүчтэйн зэрэгцээ урлагийн хүн талаасаа гайхалтай чадвартай хүмүүс. Тун удахгүй бүгдээрээ 3 сарын 30-нд Метаверст уулзацгаая.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 36 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 11 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 19 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 25 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 53 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 58 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.