Х.Алтай: 70-100 ам.доллараар зарагдаж байсан нүүрс бирж ажиллаж эхэлснээр 140-180 ам.долларын үнэтэй болсон


6-р сарын 2
10 цаг 45 минут

       2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сараас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулж экспортод гаргах нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлсэн. Энэ сэдвийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-“Монголын хөрөнгийн бирж” одоогийн байдлаар хэдий хэмжээний нүүрс арилжаалаад байна вэ. Он гарснаас хойш нийт 20 сая тн нүүрс арилжаалснаас ердөө 1.5 сая тн-ыг биржээр худалдаалжээ. Гэхдээ энэ нь биет дүн гэдэг нь эргэлзээтэй гэх юм. Энэ үнэн үү?

-Юуны өмнө уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлсэн нь төр засгаас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр болсон гэдгийг онцолмоор байна. Монголын хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сараас нүүрсний арилжааг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар төрийн өмчийн оролцоотой хоёр, хувийн өмчийн оролцоотой хоёр, нийт нүүрс экспортлогч дөрвөн компани МХБ-ээр дамжуулан нүүрсээ арилжиж байна. МХБ-д бүртгэлтэй худалдан авагчийн тоо 170 -д хүрээд байна. Өнгөрсөн дөрвөн сар гаруй хугацаанд /2023-05-30-ны байдлаар/ нийт 1,5 сая тонн нүүрс арилжсан нь хэдийгээр чамлалттай мэт санагдаж болох ч дөнгөж эхэлж буй биржийн арилжааг зөв голдирлоор нь явуулахын тулд хилийн нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулсан хэмжээгээр нүүрсийг арилжаалж байж худалдан авагчдад амласан хугацаанд, зохих чанар, стандартыг хангасан нүүрсийг хүргэж өгч байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн, зарим нүүрс экспортлогч компаниуд урт хугацааны гэрээтэй худалдан авагчдад нүүрсээ гэрээний дагуу үргэлжлүүлэн нийлүүлэх үүрэгтэй тул тухайн нүүрсийг биржээр арилжаалахгүйгээр шууд нийлүүлж байгаа. Биржийн арилжааны дараа худалдагч, худалдан авагч талууд ажлын долоо хоногийн дотор экспортын гэрээгээ байгуулж, биржид хувийг нь хүргүүлдэг. Тухайн экспортын гэрээгээр хил гаалиар гардаг тул биржээр арилжаалагдсан нүүрс биетээр экспортлогдож байгаа гэж ойлгож болно.

-Биржээр нүүрсээ үнэхээр үнэтэй арилжаалж чадаж байна уу. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа биржээр, ямар үнээр зарав?

- 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 33 удаагийн арилжаагаар 800 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаад байна.

Өмнө нь уурхайн аман дээр тонн тутам нь 70-100 ам.долларт арилжаалагддаг байсан хатуу коксжих нүүрсийг 140-180 ам.доллараар арилжаалж байгаа төдийгүй нүүрсний цахим арилжаа эхэлснээс хойшхи статистик мэдээгээр МХБ-ээр арилжигдсан нүүрсний үнэ дуудах доод үнээсээ 15 хүртэл хувиар өсч, худалдагч компаниудад 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төвлөрүүлэх боломж бий болгосон байна. Энэ нь улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулсан гэж үзэж байна.

-Манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ. Гэтэл ойрын үед худалдан авалт багаслаа гэж дуулдах боллоо. Энэ нь нүүрсний үнэд нөлөөлж байна уу?

-БНХАУ-ын зах зээлд гангийн үйлдвэрлэлийн идэвхжил буурсантай холбоотойгоор сүүлийн саруудад нүүрсний үнэ буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд 30 гаруй хувиар буурсан байна. . Нүүрсний үнэ буурч байгаагаас худалдан авагчид харзнах хандлагатай байгаа хэдий ч МХБ-ээр долоо хоног тутамд арилжаа тасралтгүй явагдаж байна.

-Монгол Улс коксжих нүүрсний зах зээлд тоглодог. Манай цорын ганц худалдан авагч урд хөрш нүүрсээ Канад, Австрали, Орос, Индонез гээд олон сувгаас авдаг. Тэгвэл бид энэ зах зээлийн гол тоглогч болохын тулд нүүрснийхээ өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх ёстой вэ?

-Гол нь экспортын гарцаа нэмэх шаардлагатай. Ингэснээр худалдан авагчид тохирсон хугацаандаа, тохирсон чанарын нүүрсийг хүргэж өгөх үүргээ тухай бүрд нь тогтмол биелүүлвэл манай өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-Оффтэйк гэрээний төлбөрийг биржээр барагдуулж байгаа гэл үү?

-Үгүй ээ. Оффтэйк гэрээний төлбөр биржээр дамждаггүй. Өөрөөр хэлбэл бирж төлбөр тооцоо барагдуулах аливаа үүрэг хүлээдэггүй. Оффтэйк гэрээ гэдэг худалдагч, худалдан авагч тал хоорондоо бараа, үйлчилгээг урьдчилан борлуулах гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр баталгаажсан баримт бичгийг хэлдэг.

-Удахгүй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд танайхаас салж тусдаа биржээр арилжаалагдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 59 тоот тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална”, “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж тус тус заасан. Манай хамт олон холбогдох талуудтай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 172 дугаар тушаалаар “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” гарсан. Мөн манайхаас ажлын хэсэг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг журмуудыг шинээр боловсруулж байна. Хэд хоногийн өмнө /2023.05.13-15/ хөрөнгийн биржийн холбогдох мэргэжилтнүүд Энержи ресурс, Эрдэнэс Таван толгой, Таван толгой компаниуд болон, Гашуун ухайт боомтод ажиллаж нөхцөл байдалтай нь танилцсан. Одоо арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох чиглэлээр ажиллаж байна.

-Манай эдийн засгийг авч явдаг уул уурхайн салбарын хувьд биржийн арилжаанд шилжсэний дараах ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ. Он гарснаас хойш нүүрсний борлуулалттай холбоотой эдийн засаг нэлээд өсөлттэй гарсан. Энэ өсөлтөө цаашид тогтвортой хадгалахад биржийн худалдаа том байр суурь эзэлж чадах уу?

-Тэгэлгүй яахав. Он гарснаас хойш төгрөгийн ханш чангарсан.Экспортод гаргах нүүрсний арилжааг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн үйл явц үүнд тодорхой нөлөө үзүүлсэн. Цаашид зөвхөн нүүрс биш манай экспортын бусад бүтээгдэхүүн ч биржээр арилжигдсанаар тухайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт хүрч, тэр хэрээрээ манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлээд явна гэж харж байна.

Эх сурвалж: М.МӨНХЦЭЦЭГ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цэгцрэх хөдөлгөөн1 цаг 26 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна1 цаг 34 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 40 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ2 цаг 8 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ2 цаг 13 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ2 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна2 цаг 26 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо2 цаг 34 минутын өмнө“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай2 цаг 38 минутын өмнөПара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ2 цаг 46 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 цаг 14 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 цаг 18 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 цаг 23 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 цаг 29 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 цаг 38 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 цаг 42 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 цаг 45 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 цаг 47 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 цаг 50 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр5 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан6 цаг 3 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.