Сэм Бэнкман-Фрид 25 жилийн хорих ялаар шийтгүүлжээ


3-р сарын 29
9 цаг 23 минут

      ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 29 /ВВС/. Үйлчлүүлэгчдээсээ 8 тэрбум долларыг залилан завшсан криптовалютын FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридэд Нью-Йорк хотын шүүх 25 жилийн хорих ял оноолоо.

Хоёр цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр Бэнкман-Фрид хэлэхдээ, биржийн үйлчлүүлэгчид ямар ч хохирол амсаагүй гэж байсныг Манхэттэний тойргийн шүүхийн шүүгч Льюис Каплан няцаажээ. Мөн шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгааг дурдсан байна.

32 настай тэрбумтны байгуулсан 32 тэрбум долларын хөрөнгөтэй FTX бирж 2022 онд дампуурснаар АНУ-ын түүхэн дэх маш том луйврын хэрэг дэгдсэн бөгөөд пүрэв гарагт болсон шүүх хурлаар түүнийг буруутай гэдгийг тогтоолоо. 

Шүүх хурлын үеэр Бэнкман-Фрид хамт ажиллаж байсан хүмүүсээсээ уучлал хүссэн боловч өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөнгүй.

Шүүгч Капланы мэдэгдсэнээр, FTX биржийн үйлчлүүлэгчид 8 тэрбум доллар, тус биржийн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчид 1,7 тэрбум доллар, Бэнкман-Фридийн үүсгэн байгуулсан Alameda Research гэдэг хеж санд мөнгө зээлдүүлсэн хувь хүн, компаниуд 1,3 тэрбум долларын хохирол амсчээ.  Мөн шүүгчийн мэдэгдсэнээр, Бэнкман-Фрид “үйлчлүүлэгчдийн хадгаламжийн мөнгийг хеж сан зарцуулсан байсныг мэдээгүй” гэж худал мэдүүлэг өгч байжээ.

Холбооны прокуроруудын зүгээс шүүгдэгчид 40-50 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Марк Мукасей 5 жилийн ял оноох нь зүйтэй гэсэн үндэслэлээ тайлбарлаж байв. Тэрбээр өөрийн үйлчлүүлэгчийг Бернард Мэдофф гэдэг алдартай луйварчинтай жишин авч хэлэлцэхгүй байлгахын тулд маш их хичээжээ.

Тэрбумтантай хамт ажиллаж байсан гурван хүн шүүх хуралд гэрчээр оролцохдоо “Alameda Research сангийн алдагдлыг нөхөхийн тулд биржээр үйлчлүүлэгчдийн мөнгийг ашиглах үүргийг Бэнкман-Фрид өгч байсан” гэж мэдүүлсэн байна.

Харин шүүгдэгч өөрийгөө хамгаалж хэлэхдээ, хэд хэдэн алдаа гаргасан, түүний дотор эрсдэлийн удирдлагын хэлтсийг байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хэн нэгнийг залилан мэхлэх, үйлчлүүлэгчдийн мөнгийг завшихыг санаархсан гэж буруутгасныг эрс няцаасан байна.

Криптовалютын зах зээлд тэсрэлт болж байх үед Массачусетсийн технологийн их сургуулийг төгссөн Бэнкман-Фрид 30 хүрээгүй насандаа 26 тэрбум долларын хөрөнгө хуримтлуулжээ. Тэрбээр альтруизм буюу бусдын төлөө өөрийгөө зориулах хөдөлгөөний үнэнч идэвхтэн байв. Альтруист үзэл баримтлал нь их мөнгө олж, түүнийгээ эрхэм ариун зорилгод хандивлах сэдлийг авьяаслаг залуу хүмүүст төрүүлдэг ажээ. Ташрамд дурдахад, Бэнкман-Фрид АНУ-ын Ардчилсан намын хамгийн том хандивлагчдын нэг байв.

Харин прокуроруудын хэлснээр, шүүгдэгч өөртөө хариуцлагатай, өгөөмөр хүний имижийг бүрдүүлж байгаа нь олон жилийн туршид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг залилан завшиж байснаа нуух гэсэн оролдлого ажээ.   

Эх сурвалж: Адъяахүү.Б montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна7 цаг 3 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.