200 гаруй сая доллараар тавхан сарын настай зам барих гэж…


4-р сарын 3
16 цаг 47 минут

      Улаанбаатар –Дархан чиглэлийн 204 км авто замыг барихын тулд эрх баригчид долоон жил ноцолдож,  өнгөрсөн өвөл ашиглалтад оруулсан ч энэ хаврын ганц цаснаар цөмөрч тараа таниулав.

Зам тээврийн дэд сайд Л.Халтарын тайлбарласнаар бол авто замыг барихад технологийн алдаа гарчээ.

Энэ тухай тэрбээр “Замын хажуу талын шанааг шар усны үер их угаасан байна гэсэн. Би бол газар дээр нь үдээс хойш очно. Урьдчилсан байдлаар харахад нийтлэг алдаа байна. Тэр нь замаар зорчиж байхад гүүрний хоёр тал буюу ус зайлуулах хоолойн хоёр тал суулт өгдөг. Тэр юу гэхээр ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологийн алдаа гаргадаг. Далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг. Газар дээр очиход бүх асуудал тодорхой болно” гэв.

Уг нь дээрх авто замыг барих үед хяналт тавьж ажилласан албаны хүн нь дэд сайд Л.Халтар. Халтайтлаа л зам сахиж ажиллаж байгаагаа мэдэгдэж явсан удаатай.  Гэтэл технологийн алдаа гарсан болж таарч байна.  Хэдийгээр урьдчилсан байдлаар дээрх дүгнэлт гаргаад байгаа ч гэлээ ганц хаврын шар усны үерийг даахгүй зам барина гэдэг бол энэ зуны борооны аяыг даах уу гэдэг асуудлыг тавихаас аргагүйд хүргэж буй.

Хэрвээ дээрх авто зам энэ зун орох борооны аяыг даахгүй дахиад л эвдэрвэл өрөө дарж амжаагүй суутал зам эвдэрч байна гэсэн үг.

Уг авто замыг барихын тулд Монгол Улсын Засгийн газар анх Азийн хөгжлийн банкнаас 83.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 225 сая ам.доллар шаардсан тул үлдсэн санхүүжилт болох 137 сая ам.долларыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлсэн. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байхаар талууд тохиролцсон.

Тиймээс “манай авто зам эвдэрсэн, бид зээлээ төлөхгүй” гэх эрх байхгүй. Авсан зээлээ  эргэн төлөх л ёстой. Харамсалтай нь, өр зээл тавин байж барьсан авто зам таван сар болов уу үгүй юу эвдэрч эхэлсэн нь цаашид баригдах авто замуудаас чанар шаардахгүй бол татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй төсөлд зарцуулснаас ялгаагүй болж хувирч байна.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барихын тулд тендер зарласан байдаг. Тендерт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд шалгарсан. Үүнд,

  • Баруун аймаг салах тойрог уулзвараас-Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замыг БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи реүд энд бридж компани /$13.1 сая/
    Хар модот давааны араас- Урьхан хүртэлх 45.5 км авто эамыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$13.8 сая/
    Урьханаас- Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг БНХАУ-ын Гуйжоу хайвэй инженеринг групп /$14.5 сая/
    Сүмбэрийн уулзвараас -Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$11.7 сая/
    Цайдамын хөндийгөөс -Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замыг БНХАУ-ын Чайна жео- инженеринг корпораци /$9.8 сая/ тус, тус гүйцэтгэхээр шалгарсан юм.

Авто зам барих ажил эхэлсэн ч Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд Хятадын компаниудаас авлига авсан асуудал босч, баривчилгаа явуулав.

Дараа нь цар тахал гарч, авто зам барих ажил гацаанд оров. Хуучин замыг нь хуулж хаясанаас иргэд автомашинаа эвдэж хохирсноос гадна эрүүл мэндээрээ ч хохирсон тохиолдлууд олон гарсан. Энэ бүх асуудлыг иргэд тавьснаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан “Чартер нислэгээр хятад ажилчдыг оруулж ирнэ” гэдэг асуудлыг ярьсан ч цар тахалтай үед гадаадаас ажиллах хүчин олноор оруулж ирэх нь аюултай гэж үзсэнээр хойшилсон.

Дээр нь авто замын 2 болон 4 дүгээр багц дээр тендерт ялсан компани Монголд төлөөлөгчийн газаргүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй болсон, Монголд ажиллуулах менежер хайж байгаа. Зам барихад шаардагдах тоног төхөөрөмжийг Монгол руу явуултал хил дээр гацсан зэрэг асуудал үүсч, дахин тендер зарлахаас аргагүй болов. Эцэстээ үндэсний компаниа татан оруулсан байдаг.

Авто замын хатуу хучилт нь олон улсын жишгээрээ 30 см зузаан байдаг бол Монголд суурь хучилтын зузаан 5 см, өнгө хучилт мөн 5 см тавигддаг. Дээр нь авто замд ус зайлуулах суваг шуудууг стандартын дагуу барьж байгуулдаггүй нь замын насжилтад нөлөөлсөөр ирснийг мэргэжлийн хүмүүс анхааруулж ирсэн.

Албаныхан харин хөрөнгө мөнгөндөө тааруулж, замын зузааныг 10 см-ээс илүү зузаан тавих боломжгүй гэдэг хариулт өгсөөр ирсэн юм.

Гэвч цаашдаа авто замын чанарт анхаарахгүй бол улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар тавьж буй олон авто зам Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын нэгэн адил ганц хаврын цас даахгүй эвдэрч болзошгүй нь.

Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн хүрээнд энэ онд 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд 1205 урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулахаа Засгийн газар мэдэгдээд байгаа.

Ингэхдээ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Нутгийн зам төслийн хүрээнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замуудыг шинэчилж засахаар төлөвлөсөн. Мөн Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1205 метр гүүрийн их засвар хийхээр болсон.Энэ бүх ажлаас чанар л шаардахгүй бол цас бороонд хамаг бурууг тохчихоод сууж мэдэхээр л байна.

                                                                                                                                Г.ХОРОЛ

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна6 цаг 16 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 51 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 59 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.