Цар тахалтай холбоотой томоохон залилангийн хэргийг Европт илрүүлжээ


4-р сарын 5
16 цаг 18 минут

      БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /CNN/. Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх зорилго бүхий Европын Холбооны /ЕХ/ тусгай сантай холбоотой залилангийн хэргээр цагдаа нар 22 хүнийг баривчилж, 600 сая гаруй еврогийн /650 сая ам.доллар/ эд хөрөнгийг хураан авчээ. Тодруулбал, ЕХ-ны прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дараа найман хүнийг цагдан хорьж, 14 хүнийг гэрийн хорионд оруулж, хоёр хүний мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хассан байна. Баривчлах ажиллагааг Итали, Австри, Румын, Словак улсуудад явуулжээ.

сонин mn

Италийн санхүүгийн цагдаа газрын мэдээлснээр, холбогдох этгээдүүдийн гэр, ажлын байрнуудад нэгжлэг хийж, Ламборгини, Порше авто машинууд, Ролекс цагнууд, Картьегийн үнэт эдлэл, криптовалют, тансаг зэрэглэлийн харшууд болон бусад эд хөрөнгийг хураан авсан байна.

Энэхүү луйврын хэрэг нь ЕХ-ны эдийн засгийг сэргээхэд туслах зорилго бүхий 800 тэрбум еврогийн санг зүй бусаар ашигласан гэх асуудлыг дахин сөхөхөд хүргэж магадгүй байна. Итали улс тус сангаас хамгийн их буюу 194 тэрбум гаруй еврогийн буцалтгүй тусламж авсан юм.

Гэмт хэргийн бүлэглэл нь 2021-2023 оны хооронд Италийн эдийн засгийг сэргээх багцыг луйвардах зорилгоор залилангийн механизмыг ашигласан хэмээн Европын Прокурорын газар /EPPO/ мэдэгджээ. 2021 онд уг бүлэглэл жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих нэрийдлээр буцалтгүй тусламж авах хүсэлт гаргаж байсан бөгөөд компаниуд идэвхтэй, ашигтай ажиллаж байгааг харуулахын тулд хуурамч тайлан баланс гаргаж байжээ. Тэдгээр нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, зохиомол компаниуд байсан байна. 

Италийн Үндэсний сэргээн босголтын төслөөс /NRRP/ 600 сая евро авсныхаа дараа тус бүлэглэл Австри, Румын, Словак дахь данс руугаа шилжүүлсэн байна. Мөн залилан хийснээ нуун дарагдуулахын тулд криптовалют, хиймэл оюун ухаан, оффшор үүлэн серверийг ашиглаж байжээ.

АНУ-д мөн адил “Ковид-19”-ийн тусламжийн эх үүсвэртэй холбоотой залилангийн гэмт хэргийг илрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Small Business Administration гэдэг байгууллага цар тахлын дараах тусламжийн сангаас 200 тэрбум гаруй доллар тараасан гэж нэгэн ТББ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ4 цаг 1 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.