Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ


4-р сарын 12
12 цаг 59 минут

     РОМ, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /BBC/. МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэх үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын балгасан дотроос урлагийн гайхамшигтай бүтээлүүд олджээ.

Археологичдын хэлснээр, эдгээр ханын зураг бол өмнө нь энэхүү газраас олдож байсан бүтээлүүдээс хамгийн хосгүй гайхалтай нь ажээ.

Хүлээн авалтын танхимын өндөр ханан дээр Үзэсгэлэнт Хелен (Тройн Хелен) гэх зэрэг Грекийн домогт гардаг баатруудыг дүрсэлсэн байна. Уг танхимын мозайк шал нь маш сайн хадгалагдан үлдсэн байсан бөгөөд сая гаруй цагаан шигтгээгээр чимэглэжээ.
 
Эртний хотын гуравны нэгийнх нь талбайг галт уулын нуранги, үнс нурамнаас цэвэрлээгүй байна. Одоогийн малтлага нь сүүлийн хэдэн арван жилд хийсэн малтлагуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь бөгөөд Помпей хот бол Ромын эзэнт гүрний соёл, тэнд амьдарч байсан хүмүүсийн ахуй амьдралын талаарх мэдээллийн гол эх сурвалж гэдгийг дахин нэг удаа баталлаа.
 
Помпейн археологийн цэцэрлэгт хүрээлэнгийн (ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар) захирал Габриэль Цухтригель ВВС-гийн сурвалжлагчид "харанхуй өрөө" - тэй танилцах онцгой боломжийг олгожээ.
Нар жаргасны дараа хүлээн авалтын танхимыг гэрэлтүүлж байсан тосон дэнгийн тортогийг нуухын тулд ханыг хараар будсан гэж археологчид таамаглаж байна. Өрөөний гол чимэглэл нь хоёр том ханын зураг байв.
 
Тэдгээрийн нэг дээр Аполло Тройн гүнж Кассандрагийн ивээлийг олж авахыг оролдож байна. Бурхан эхэндээ Кассандрад урьдчилан харах чадварыг бэлэглэсэн боловч тэр эмэгтэй хариу бэлэг өгөхөөс татгалзсаны тул хэн ч түүний таамаглалд итгэхээргүй болгожээ.
 
Кассандра Үзэсгэлэнт Хеленийг Парис хулгайлсны дараа Трой үхэхийг урьдчилан харсан боловч хэн ч түүний сэрэмжлүүлгийг тоосонгүй, ингээд Тройн дайн эхэлжээ. Хелен хулгайлагдсан нь хоёр дахь ханын зургийн сэдэв юм.
 
Хар өнгийн ханатай найрын танхим нь жилийн өмнөөс эхэлсэн малтлагын явцад үнс нурамнаас цэвэрлэсэн сүүлчийн өрөө байжээ. Уг өрөөг "9-р бүс" гэж нэрлэдэг газраас илрүүлжээ. Энэ бол 2000 орчим жилийн өмнө Везувийн үнсэнд бүрэн булагдаж дарагдсан орон сууцны хороолол, худалдаа арилжааны төв юм.
Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна4 цаг 59 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн8 цаг 35 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна8 цаг 43 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав8 цаг 49 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 16 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 22 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ9 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна9 цаг 35 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо9 цаг 43 минутын өмнө“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай9 цаг 47 минутын өмнөПара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ9 цаг 55 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.