Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”


4-р сарын 15
8 цаг 38 минут

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хооронд маш ноцтой асуудлаар “алсын зайн тулаан” өрнөж байна. Тал талаасаа хоёр хоёр удаа “сум” тавьчихаад байгаа юм. Харин эдгээрээс, ялангуяа тэдний нэгэн цаг хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ярьцгааснаас нь тус тусынх нь гурван үг, гурван “мэдээ” анхаарал татав. Энд дурдагдах эшлэлүүдийг “Зууны мэдээ” сонин, телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэг зэрэг хэвлэл мэдээллийн эх сурвалжаас авав.

 Ц.Элбэгдорж: Д.Дорлигжаваас “янз бүрийн юм” сонсогдоод байхаар нь “Чи ажлаа өг” гээд Хууль зүйн сайд болж холдож байсан

“С.Зоригийг амиа алдсан нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа хэлсээр байна. С.Зоригийг амиа алдах үед Д.Дорлигжав “Эрдэнэт”-ийн захирал болчихоод байсан. Тэрбээр мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд очих үед Хууль зүйн сайдаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, өнөөдөр сөхөгдөөд байгаа “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлуудын үед Д.Дорлигжав эрх бүхий албан тушаалуудад яаж ийгээд томилогдчихсон харагдаад байдаг. Энэ нэг асуудал, анхаармаар. Тэгвэл Д.Дорлигжавын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “1996 онд Ардчилсан хүчин гэж Засгийн эрх аваад л Д.Дорлигжав эхлээд Батлан хамгаалахын сайд болж байсан юм. Батлан хамгаалахын сайд байхдаа тухайн үед сайн ажилласан, хамгийн анхны энгийн сайд шүү дээ. Тэр үеийн хуулиар “Эрдэнэт”-д онц байдал тогтоож, эндээс Төрийн өмчийн хорооны дарга очоод Д.Дорлигжавыг томилж байсан. Д.Дорлигжав манай Тамгын газрын дарга байж байгаад сүүлд Улсын ерөнхий прокурор болсон шүү дээ. Сүүл рүүгээ янз бүрийн юм сонсогдоод байхаар нь би асуугаад “Чи ажлаа өг” гэж хүртэл шаардаж байсан. Түүний дараа Хууль зүйн сайд болж явж тэндээс холдож байсан түүхтэй. Түүнээс хойш бид хоёр холбогдсон, ганц удаа утсаар ярьсан ч юм уу тийм зүйл юу ч байхгүй. Нийлээд угсарчихсан ч юм уу, нийлээд Д.Дорлигжав гэдэг хүнтэй бизнес хийгээд хүн дарамталсан зүйл огт байдаггүй” гэсэн юм.

Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа

“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авсан асуудлаар одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ лав ЗГХЭГ-ын дарга байхаасаа л самбар дээр “зурж”, схем танилцуулдаг байв. Тэр 49 хувийг төрийн мөнгөөр авчихсан болж таарсан. Харин саяхнаас “Тэрхүү схем­ний цаад эзэн нь тэр” гээд бараг хэлчихлээ. Нэрээ зарлуулсан гэгдэж буй Ерөн­хийлөгч асан Ц.Элбэгдорж харин шал өөр тийш нь “зааж” байна. Тэрбээр сэт­гүүл­чийн “…“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой таныг оролцоотой гэх улс төрийн хардлага, үйл баримт зэрэг олон асуудал байна. Хоёр зүйл асуу­хад, нэгдүгээрт “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авах мөнгө төрийн бай­гуул­лагуудаас гарсан схемийг эдийн засагчид зурж байна. Мөн төр яг энэ цаг үед Ерөнхий сайд, Сан­гийн сайд олон зүйл хэлж байна. Ху­дал­дан авах мөнгийг механизм ашиг­лаж монгол төрөөс гаргаж авсан юм биш үү. Үүнд та ямар бодолтой байна” гэсэн асуултад “Тэр үед явж бай­сан залуусаас, авах гэж байсан улсуудаас ярилцлагадаа оруулаад асуу л даа. Одоо Ц.Пүрэвтүвшин, Ч.Отго­чулуу байна шүү дээ. Тэд бүгд мэднэ. Чи Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас асуу л даа” гэв.

Ц.Элбэгдорж: “...“Эрдэнэт үйлдвэр” эмчилгээ тэжээлийн цэгт очсон, хөгширсөн” гэсэн нь миний үгийн алдаа байсан

“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт дөнгөж явагдаад л 2016 оны УИХ-ын сонгуультай тулж байв. Тэгээд тэр сонгуульд АН ялагдсан. МАН үнэмлэхүй олуулаа гарч ирсэн. Ингээд “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудал сөхөгдсөн. УИХ-аар орсон. “Хувьчлал хууль бус явагдсан гэдэг” дүгнэлтүүд гарсан. Хууль хяналтын байгууллагууд ч шалгаад эхэлсэн. Шүүхээр л хараахан шийдэж чадахгүй байна. Гацчихсан. Харин дээр хэлсэнчлэн МАН ялж, “Эрдэнэт”-ийн хувьчлал хуудуутай болсон гээд УИХ дээр ярьж эхэлж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орж очоод нэгэн алдартай үгээ хэлж байв. Алдартай гэсний учир нь тэр үгийг монголчууд бүгдээрээ сортосхийж сонссон бөгөөд одоо ч мартаагүй байгаа юм. Тэрбээр 2016 оны шинэ парламент бүрдсэн УИХ-ын чуулган дээр “Эрдэнэт” үйлдвэр тарган цатгалан үнээ байсан, одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон, хөгширсөн" гэж байв. Тэр үгнийхээ талаар Ц.Элбэгдорж найман жилийн дараа хариулт өгчээ.

Тэрбээр “Миний үгийн алдаан дээр тоглодог юм” гэсэн хариултыг өгсөн юм.

Т.Чимгээг Эрүүдэн шүүсэн асуудлаар Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүний эрхийн байгууллагуудад ханджээ

“С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гээд байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд нэгэн захирамж гаргажээ. Тэр нь “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулах тухай” захирамж ажээ. Л.Оюун-Эрдэнэ энэ захирамжаа 2024 он дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлын хэсэгт тодорхой үүрэг даалгаврыг өгсөн байна. Гэхдээ тэрбээр энэхүү ажлын хэсгийг байгуулахаасаа өмнө Олон улсын хэд хэдэн хүний эрхийн байгууллагуудтай холбогдоод авчээ. Тиймээс Засгийн газрын хуралдаан дээр “Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Ц.Элбэгдорж хүн эрүүдэн шүүвэл “Шударга ёс”, тэр нь илэрвэл “Ц.Элбэгдорж хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой. Би тэр хүнтэй шоу тоглолтод дуу дуулах гээгүй. Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй” гэж хэлсэн бололтой.

Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татаж байна. Эхний ярилцлагынх нь дараа Ц.Элбэгдорж түүнд цахимаар хариу бариад байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд телевизэд ярилцлага өгч байх үед нь тэрбээр Засгийн газрын хуралдаан дээр түүнд хаягласан үг хэлж таарчээ. Л.Оюун-Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын үзэл санааны бэлгэдэл болсон С.Зоригийн хөшөөг нь хүртэл зарчихаад, алс холоос надад ардчиллын үнэт зүйл зааж байхаас илүү ардчилсан үнэт зүйлээсээ ухарч араатан болсон шуналт алхам бүрээ эргэн бодож, өөрт чинь итгэж байсан хүн бүхнээсээ уучлалт гуй. Өөрийн чинь шуналаас болж өчнөөн зовлон үзсэн, өөрт чинь итгэсэн журмын нөхдөөсөө уучлалт гуй. Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэх мэтээр Ц.Элбэгдоржид хандсан нэлээд хатуухан үг шиджээ. Энэ дундаас “Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэсэн нь илүү анхаарахаар ноцтой харагдаж байна.

Л.Оюун-Эрдэнийн ярилцлага нэр бүхий гэрчүүдийн нууцаа дэлгэх ярианы “шторк” байв уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хандаж “Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай” гэсэн нь улс төрийн учир шалтгаан мэдэх хүрээ, тэр байтугай олон нийтийн дунд ч нэлээд яригдаж байна. Түүний “Энэ цагийг хүлээсэн олон гэрч үнэнийг удахгүй ярина” гэсэн нь нэлээд таавар таамаг үүсгэжээ. Учир нь Л.Оюун-Эрдэнэ тэр ярилцлагаараа хэд хэдэн зүйлийг маш итгэлтэйгээр ярьсан. Хэрвээ худлаа бол хуулийн өмнө хэцүүдэхээр зүйлүүд ч хэлсэн. “С.Зоригийн хэрэг ба Эрдэнэт үйлдвэр”, дэлгэрүүлбэл “Эрдэнэт үйлдвэр, С.Зоригийн үхэл, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, энэ бүхэн системийн авлига” зэрэг холбоосуудыг их л эвгүй хэрнээ бараг л шулуухан хэлчихэж байна лээ. Мөн үүнийг тайлбарлахдаа Ц.Элбэгдоржоос гадна М.Энхсайхан, Д.Дорлигжав, Б.Хурц, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбилэг, Сү.Батболд, М.Энхболд, Т.Бадамжунай, Э.Бат-Үүл нарын нэрийг дурдсан. Тэд ямар нэг байдлаар үг хэлэхээр л байдалтай үлдчих шиг болно лээ. Үүнээс гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган, ах С.Баяр, дүү С.Оюун нар ч тодорхой зүйлүүдийг ярих л сэжүүр гарч ирсэн байна. Мөн Т.Чимгээ дуугарч, ярихаас өөр гарцгүй харагдана. Ерөөсөө “Эрдэнэт” хийгээд С.Зоригийн үхэл, тэгээд системийн авлигын талаар өөр бусад “гэрч”-үүд ч ярьж мэдэх юм. Ингэж хэлсний учир нь “Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагад орохоосоо өмнө олон хүнтэй уулзаж ярилцаад, мэдээлэл авчихсан” гээд л яригдаж байна. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн ярилцлага тэдгээр гэрчүүдийн ярианы “шторк” төдий байж мэдэхээр болоод явчихлаа.

Эх сурвалж: З.БОЛД “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна9 цаг 51 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.