Олимпын дэвжээнд тулалдах О.Есүгэн


4-р сарын 25
9 цаг 00 минут

      Парисын олимп хаяанд ирлээ. Энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна. Монгол шигшээ багуудын хувьд ч бахдам амжилттайгаар олимпын эрхээ өвөртөлсөөр байгаа билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Парис-2024 олимпын наадмын боксын 50 кг-ийн жинд өрсөлдөх О.Есүгэний тухай онцолж байна.  

“Ханжоу”-ийн наадмын хүрэл медальтан

Энэ цаг үед Монголын боксын ертөнцийн эмэгтэй тулаанчдыг өнгөлж яваа тамирчин бол О.Есүгэн билээ. Тэрээр Парис-2024 наадамд оролцох эрхээ өнгөрсөн оны есдүгээр сард өвөртөлсөн байна. Манай тамирчин энэхүү эрхийг “Ханжоу”-ийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр баталгаажуулсан аж. О.Есүгэн тус наадмын эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан. Харин хоёрын даваанд Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг оноогоор илүүрхсэн билээ. Ингэснээр манай боксчин медалийн төлөө дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай тулалдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Үүнээс гадна О.Есүгэн 2021 онд Чех Улсад болсон олон улсын боксын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, алтан медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээний дараа тэрээр “Манай боксын спорт дөрвөн насны ангилалтай. Бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бий. Харин Чехийн тэр тэмцээн насанд хүрэгчдийн ангилалд гадагшаа оролцож байсан анхны тэмцээн байлаа. Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубт байхдаа өсвөр үе, залуучуудын Европын цуврал тэмцээнүүд, Азийн хүүхдийн их наадам, “Алтан охин” гэх мэт олон улсын тэмцээн уралдаанд хүчээ үзэхээр олон орноор явж тулаан хийж байсан” гэж сэтгэгдлээ илэрхийлж байв.

Өдөр тутамдаа хоёр цаг бэлтгэл хийдэг

О.Есүгэн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын унаган хүүхэд. Дунд сургуулийн сурагч байхаасаа боксын спортоор хичээллэсэн байна. Түүнийг энэхүү спортод дурлуулсан хүн бол Жавхлант сумын хэсгийн төлөөгч О.Болдбаатар ажээ. Тэрээр 2016 оноос боксын спортоор тууштай хичээллэж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубтээ хоёр жил бэлтгэл хийсэн байна. О.Есүгэн анх энэхүү спортоор хичээллэх хүсэлтэй буйгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд гэрийнхэн нь “Охин хүүхдэд тохирохгүй спорт” гээд эсэргүүцсэн гэдэг. Гэвч түүний тууштай зан гэр бүлийнхнийг нь зөөлрүүлж чаджээ. Тэрээр тэмцээнгүй үедээ ч заавал өдрийн хоёр цагийг тогтмол бэлтгэлдээ зориулдаг гэнэ. Хэдийгээр шантрах үе байдаг ч өөртөө амласан амлалтаа биелүүлэхийн тулд хичээх ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг гэж байв. О.Есүгэн боксын спортын тухай “Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Би дэвжээнд гарахын өмнө сэтгэл зүйгээрээ өрсөлдөгч тамирчнаа ялчихаад гардаг. Спорт хүнийг хүмүүжүүлдэг юм билээ. Одоо би дан ганц бокс биш, бусад спортоор хичээллэсэн ч шантрахгүй, хөдөлмөрлөх чадвартай болсон. Энэ нь намайг бусдаас онцгойруулж өгнө” гэсэн юм. Түүний хамгийн ойрын зорилго нь олимпын наадамд амжилт гаргаж, Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх ажээ. 

Эх сурвалж: Ч.ГАНТУЛГА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ4 цаг 2 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.