Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр


5-р сарын 6
21 цаг 04 минут

      

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд трэнд сэдэв болж байна. Сошиал орчинд эерэг, сөрөг үзэл бодлын мэтгэлцээн ид өрнөж байна. Өөнтөгч зарим нь “Энэ ёстой бүтэхгүй ээ. Юун хоршоо. Буцаад социализм руугаа марш” гэх нь үү” гэж байгаа бол хөдөө нутгийн амьдралыг мэддэг хэрсүү хүмүүс “Алийн болгон малын түүхий эдээ хог дээр хаях вэ. Өвөрмонголчууд малын түүхий эд, цагаан идээгээр төрөл бүрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сар шинийн үеэр Монголд ааруул, цагаан идээний үнэ тэнгэрт хадаж байхад ард иргэд “Цагаан идээгээ Өвөрмонголоос импортолъё” гэцгээсэн нь хэдхэн сарын өмнө биз дээ. Тэр ч бүү хэл нэгэн эмэгтэй сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Ааруул үнэтэй байна. Гэвч асуух нь байтугай авчихсан байвал яах вэ” гэсэн бичлэг олон нийтийн сүлжээнд “од” болсон нь саяхан” гэлцэх.

            Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” орон даяар өрнөж байна. Харин үүн дээр “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хүч нэмнэ. Таван их наяд төгрөг! Энэ бол малчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоодын хүч, нөөц бололцоонд тулгуурлаж Монголд эдийн засгийн реформ хийх хөдөлгөөн юм. Монголчууд урд хөршид алба, амины хэргээр зорчихдоо “Хятад улс яаж ингэж хурдацтай хөгжиж байна вэ. Манай улс хэзээ хөгжих бол” гэлцдэг. Турк улсаар аялаад ирэхдээ “Хүмүүс нь их хөдөлмөрч юм. Тэнд хүн бүр шахам үйлдвэрлэгч байна” гэж гайхширдаг. Үүний шалтгааныг зарим нь “Хүний олондоо байгаа юм” гэж тайлбарладаг. Хүний олон... Хятад, Турк зэрэг хүн ам олонтой улс хүний олноор үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж буй нь нууц биш. Харин тэр бүхний цаана төрийн бодлого бий. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутагт иргэдтэй уулзахдаа “Анхан шатны хоршоо бол малчны хот, сум, багт өртөг шингээх зорилготой. Анхан шатны хоршоог төр бодлогоор дэмжихгүй бол малчны гараас түүхий эдийг хямдхан авдаг тогтолцоо арилахгүй байна. Харин одоо малчид анхан шатандаа боловсруултаа хийж, нэмүү өртөг шингээгээд хэнд зарахаа өөрсдөө шийдье” гэж хэлээд байгаа нь ийм учиртай. Нэг ёсондоо, малчид хот хотоороо нэгдэж үйлдвэрлэл эрхэлнэ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ. Бүтээгдэхүүн борлуулахынхаа хэрээр эдийн засгийн эх үүсвэртэй болно. Эдийн засгийн эх үүсвэртэй болсноор тэд үйлдвэрлэлээ өргөжүүлж, ажлын байр шинээр бий болгоно. Хөдөөд ажлын байр олноор бий болсноор Улаанбаатар хот руу нүүдэллэх их урсгал саарна гэсэн үг.

            “Хөдөө нутаг эзгүйрлээ. Мал маллах хүнгүй боллоо. Иргэд үнээгээ ч саахаа болж, сүү, цагаан идээгээ боловсруулахаа больсон” гэх яриа бий. Энэ ортой. Шалтгаан нь ч тодорхой. Хөдөөд ажлын байр хомс учраас иргэд Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт зэрэг томоохон хот, суурин газрууд руу шилжин суурьшиж байна. Үүний улмаас нийслэл хотод хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрсэн. Малчид малын түүхий эд, сүү, цагаан идээгээ боловсрууллаа гэхэд тэдгээрийг борлуулах дэд бүтэц хомс учраас хангалттай орлого олж чаддаггүй. Энэ мэт шалтгаан байгаа учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг XXI зууны хөгжилд нийцүүлэн хөгжүүлэх нэн шинэ шаардлага урган гарсан. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгдэж, яг одоо аймаг бүрт ард иргэдтэй уулзаж, сургалт явуулж буй нь хөдөө аж ахуйн салбарт шинэ сэргэлт авчрах зорилготой. Энэ бүхнийг улстөржүүлэх санаархал бүхий хэсэг бүлэг байгаа ч хөдөө нутагт мал малладаг, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, хоршоологчдын хувьд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хийсэн дээрх мэдэгдэл БАЯРТ МЭДЭЭ! Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган “Малчдад зээл өгдөг юу юм бэ” гэх тулга тойрсон маргаан өрнөж байна. Сошиал дайралт ч их байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр бол үндэсний сэргэн мандлын нэгэн суурь юм. Малчдыг “Та нар зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийг ав” гэж байна. Энэ бол асар их итгэл. “Та нар хоршоо болоод нэгд” гэж байна. Малчид нэг нэгэндээ итгэнэ гэсэн үг. Монголын дөрвөн иргэн тутмын нэг нь малчин. Нэг ёсондоо, нийгмийн асар том бүлэг, хүч юм. Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл яагаад хөгжөөгүй вэ гэвэл, малчдаас бүтээгдэхүүн авдаг кластер байгаагүй. Энэ дэд бүтцийг огт анхаарч, хөрөнгө оруулаагүй. Монгол Улс нийт хүнсний бүтээгдэхүүний 70-90 хувийг импортолдог. Хэдийгээр энэхүү зээлийг хөдөөгийнхөнд өгч байгаа нэртэй ч хамгийн том ялагч нь хот суурин газрын иргэд. Өөрөөр хэлбэл, тэд шинэ сүү, мах, чанартай, найдвартай бүтээгдэхүүн худалдаж авдаг болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд малчид бүтээгдэхүүн нийлүүлснээр бизнесийн тогтвортой орчин бүрдэнэ” гэлээ. Энэ бол ганцхан Х.Эрдэнэбулганы үг биш, Монголын дөрвөн зүг, найман зовхист мал маллаж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй олон мянган малчны бодол, сэтгэгдэл юм. Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хөдөөгийнхөнд итгэл өгч байна.

                                                                                                                                                    Л.Болор  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.