Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ


5-р сарын 10
8 цаг 42 минут

       Засгийн газраас орон даяар өрнүүлж эхлээд буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт анхны хоршоог байгуулжээ. Тус багийн малчдын төлөөлөл хот айлаараа нийлж “Хавчиг ханан” нэртэй хоршоо байгуулж анхны хурлаа хийсэн байна. Тэд хоршооныхоо үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, малчин Л.Рэнчиндоржийг хоршооны тэргүүнээр сонгож ажлаа эхлүүлжээ.

“Хавчиг ханан” хоршоонд нутгийн 9 малчин өрх нэгдэж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн малчны хотонд “Шинэ хоршоо” хөдөлгөөний сургагч багш нар ажиллаж байгаа юм. Тэд малчид нэгдэн хоршоогоо хэрхэн байгуулах, бүртгүүлэх, тамга тэмдгээ авах, бизнес төлөвлөгөөгөө гаргах, үр дүнд нь ямар өгөөж хүртэх талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгсөн байна.

УИХ-аар баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлээд байгаа нь энэ.

Энэхүү ажилд байнгын хяналт тавьж, үр дүн, үр нөлөөг тандан судалж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон Ажлын хэсгийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж ахалж ажиллаж байна. Ажлын хэсгийн төлөөлөл ирэх өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт үргэлжлүүлэн ажиллах юм. 

Ийнхүү хоршоогоо байгуулсан малчид бизнес төлөвлөгөөгөө боловсруулан хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Нэг хоршоо дээд тал нь 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч болно. Хоршооны гишүүн малчин бүр 50 сая хүртэлх төгрөгийн зээл авч болно. Зээлийн хугацаа 3-5 жил, жилийн хүү 6 хувьтай байх юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин арилжааны 7 банк санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан билээ. Мөн Зээлийн батлан даалтын сан хоршооны гишүүн малчны зээлд 80-100 хувийн баталгаа гаргах юм.

Энэхүү зээлийг өөрийн эх үүсвэрээс гаргах боломжтойгоо илэрхийлсэн арилжааны банкуудыг дурдвал:

-Хаан банк

-Төрийн банк

-Худалдаа хөгжлийн банк

-Голомт банк

-Хас банк

-Ариг банк

-Богд банк орж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 47 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 22 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 30 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 36 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.