Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс


9-р сарын 5
17 цаг 32 минут

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцүүлгүүд заримдаа ашигт малтмалын гол үүргийг умартдаг. Тэгвэл энэ сэдвийг Женев дэх дараалсан хоёр чуулганаар хөндөх юм. Есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Дэлхийн нөөцийн форум 2023, үргэлжлүүлээд хоёр өдрийн турш UNEP-ийн дэлхийн Засгийн газар хоорондын ашигт малтмал, металлын асуудлаарх уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн нөөцийн форумын Гүйцэтгэх захирал Маттиас Шлуп "Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс юм. Хэрэв улс орнуудын Засгийн газар, салбарын тэргүүлэгчид ашигт малтмалын нөөцийг урт хугацаанд, тогтвортой ашиглах боломж нөхцөлийг эрэлхийлэхгүй бол дэлхий дахинаа ногоон шилжилт хийж чадахгүй. Энэ асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал ач холбогдолтой тул илүү их анхаарал хандуулах ёстой" хэмээн мэдэгджээ.

Дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн автомашинаас 6 дахин их металл, гол төлөв зэс, бал чулуу, кобальт, никель зэрэг металл цахилгаан машинд шаардагддаг. Салхины дундаж хэмжээтэй 1 сэнсэнд 67 тонн зэс ордог. Ийм хэмжээний зэс олборлохын тулд уурхайчид бараг 50 мянган тонн шороо, чулуу зөөх бөгөөд энэ нь Эйфелийн цамхгаас 5 дахин их жинтэй гэсэн үг.

Ашигт малтмал, металлын өсөн нэмэгдэх эрэлтийг хангахын тулд олон улсын компаниуд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа энэ үед уул уурхайн төслүүдийн тогтвортой байдал улам бүр анхаарлын төвд орж байна. Цөөн орнуудад ашигт малтмал, металлын ихээхэн нөөц төвлөрч, компаниуд Андын нуруу, Арктик зэрэг илүү алслагдсан бүс нутагт шинэ ордын хайгуул хийснээр байгаль орчин, нийгмийн асуудлууд үүсгэдэг.

Нөөцийг зүй бусаар олборлох, ашиглах нь хүн төрөлхтөнд, цаашлаад манай гаригт хортой нөлөө үзүүлж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, хүрээлэн буй орчны бохирдолд хүргэсээр байгаа.

Одоогийн байдлаар ашигт малтмал, металлын олборлолт, боловсруулалт нь биологийн олон янз байдлын алдагдлын 90 хувь, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 50 хувь, агаарын бохирдлын нөлөөллийн 30 хувьд нөлөөлж байна. Дэлхий даяар эрчим хүчний шилжилт, дэд бүтцийн өсөлт нь байгаль орчны асуудлыг улам хурцатгах эрсдэлтэй. Энэ асуудлыг 2022 оны гуравдугаар сард Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны V ассамблейн чуулганаар хэлэлцэж, эрдэс баялаг, металлын олборлох, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны тухай тогтоол баталсан юм. Уг тогтоолыг Швейцар, Аргентин, Конго, Гана, Сенегал зэрэг улстай хамтран санаачилжээ. Тухайн орнууд ашигт малтмал, металлын олборлолтоос эхлээд ашиглаж дуусах хүртэл байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Энэ оны 4-7 дугаар сард НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь Африк, Ази, Номхон далайн бүс нутаг, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон бусад улстай Засгийн газар хоорондын бүс нутгийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.

Ашигт малтмал, металлын өртгийн сүлжээ нь дэлхий нийтийн шинж чанартай. Өөрөөр хэлбэл нөөц олборлогчдоос эхлээд тухайн ашигт малтмалыг худалдаалдаг, хэрэглэдэг бүх оролцогч талууд асуудал, хариуцлагыг хуваалцдаг гэсэн үг.

Өдгөө 81 орны эдийн засагт байгалийн баялгийн олборлолт зонхилох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр улс дэлхийн ДНБ-ий ¼, дэлхийн хүн амын тал хувийг бүрдүүлдэг ч тухайн хүмүүсийн бараг 70 хувь ядуу амьдарч байна. Иймд металл, эрдэс баялгийн нийлүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох хүчин чармайлт төдийгүй тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Дэлхийн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой шийдлийг олохын тулд төр-хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаа зэргээр олон улсын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байх шаардлагатай. Өнөөгийн геополитикийн хүнд нөхцөлд улам ч чухлаар тавигдаж байна.

Ашигт малтмал, металлын нөөцийг илүү хэмнэлттэй, хүртээмжтэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тулд олон түвшний хамтын ажиллагаа нэн хэрэгтэй юм.

Дэлхийн нөөцийн чуулган “Rethinking Value–Resources For Planetary Wellbeing” сэдвийг онцолно. Сэдвийн хүрээнд НҮБ-ын салбар байгууллагуудын төлөөлөл, судлаачид, бизнес эрхлэгчид, ТББ-ууд, тогтвортой байдлын мэргэжилтнүүд 500 гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд ашигт малтмалын олборлолтоос нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагаа, тойргийн эдийн засаг, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ ба амьдралын хэв маяг, эрчим хүч, бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээг хамарна. Энэ жилийн чуулганд Швейцар, Япон, Хятад, Коста Рика, Австрали, Бельги, Гана зэрэг 140 орны 1500 гаруй төлөөлөл оролцох юм. 

Эх сурвалж: mininginsight.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо7 цаг 24 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна7 цаг 30 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв8 цаг 31 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ8 цаг 34 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна8 цаг 40 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа8 цаг 47 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна8 цаг 52 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв9 цагийн өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо9 цаг 57 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.