БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ


5-р сарын 5
15 цаг 14 минут

       Монгол Улсын Батлан хамгаалах яам дэлхийн 40 орчим оронтой цэргийн дипломат харилцаатай ажилладгийн дотор мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ, БНФУ, Канад, Япон, Катар зэрэг гуравдагч хөрш орнуудтай хамтарсан сургалт дадлага, цэргийн боловсрол зэрэг өргөн агуулгын хүрээнд хамтран ажиллаж байна.

Энэ жил гэхэд БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй “Зэв-2024” хамтарсан дадлага сургалт, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй “Зам-2024” хамтарсан дадлага сургалтыг тус тус зохион байгуулж байна. Тэр дундаа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль 5 дугаар сарын дунд үеэс эхлэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэж, Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангажээ.

“Талын түнш-2024” хамтарсан сургууль нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан уламжлалт сургуулийн үргэлжлэл бөгөөд 2009 онд БНХАУ-ын нутаг дэвсгэрт “Энхийг сахиулах элч” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалтаар эхэлж, 2013 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт “Талын манлайлагч” гамшгийн эсрэг тэмцэх ажиллагааны сургалт, 2015 онд “Анчин бүргэд” терроризмын эсрэг тэмцэх ажиллагааны сургалтаар тус тус явагдаж байсан түүхтэй. Мөн 2021 онд БНХАУ-д зохион байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 30 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа оролцож, харилцан туршлага солилцож байсан юм.

Энэ удаагийн хамтарсан сургуулийн онцлог нь хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцуулж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн байна.

“Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ubn.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо2 цаг 52 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна2 цаг 58 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв3 цаг 58 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ4 цаг 2 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна4 цаг 8 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа4 цаг 15 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна4 цаг 20 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв4 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 цаг 25 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ7 цаг 24 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв7 цаг 30 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 33 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо7 цаг 36 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа7 цаг 40 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна7 цаг 44 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив7 цаг 47 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа7 цаг 49 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө7 цаг 53 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 36 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо8 цаг 39 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа8 цаг 42 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа8 цаг 48 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ8 цаг 52 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа8 цаг 55 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв8 цаг 59 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо9 цаг 2 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ9 цаг 4 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа9 цаг 7 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 12 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ9 цаг 14 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.