НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ


5-р сарын 8
14 цаг 55 минут

     Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан билээ.

Энэ удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга “Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн дор 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон бөгөөд уг чуулга уулзалтад "Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн  Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хаягласан талархлын захидлыг бүрэн эхээр хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён Гомбожавын Занданшатар Танаа

Эрхэм хүндэт Занданшатар дарга аа,

Саяхан Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцох үеэр намайг болон манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсанд Тань чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Энэхүү чуулга уулзалтад оролцсондоо сэтгэл нэн хангалуун байгаа бөгөөд тус арга хэмжээ үр бүтээлтэй болсныг тэмдэглэхэд таатай байна. Таны манлайлал дор чуулга уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, олон улсын өндөр түвшний төлөөлөгч оролцож, хэлэлцүүлгүүд агуулгын хувьд ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Алтайн улс орнуудад Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх эрмэлзэл, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн Таны санаа бодол, хичээл чармайлт өндрөөр үнэлэгдэж, үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бат бэх найрамдалт харилцаа, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжинө гэдэгт миний бие итгэлтэй байна. Харилцаагаа цаашид улам бэхжүүлэх зарчмыг миний бие байнга анхаарал хандуулж ажиллахаа үүгээр нотолж байна.

Үүнтэй холбогдуулан Элчин сайд Ким Сүкийн санаачилсан Солонгос-Монголын алсын хараа чуулга уулзалт нь энэ зорилгын төлөө тулах цэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ чуулга уулзалт нь ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Таныг чуулга уулзалтын амжилтын нэг хэсэг болно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь 2030 он хүртэлх ТХЗ-ын мөрийн хөтөлбөрийн эрхэм зорилгын төлөө Тантай хамтран ажиллахаа амлаж байгаагаа дахин баталгаажуулахын зэрэгцээ Танд эрүүл энх, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,

“Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо3 цаг 14 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна3 цаг 20 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 цаг 20 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ4 цаг 24 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна4 цаг 30 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа4 цаг 37 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна4 цаг 42 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв4 цаг 50 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 цаг 47 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ7 цаг 46 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв7 цаг 52 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 55 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо7 цаг 57 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа8 цаг 1 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна8 цаг 6 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив8 цаг 9 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа8 цаг 11 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө8 цаг 15 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 58 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо9 цаг 1 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа9 цаг 4 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа9 цаг 10 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ9 цаг 14 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа9 цаг 17 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 21 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо9 цаг 24 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ9 цаг 26 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа9 цаг 29 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 34 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ9 цаг 36 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.