Голомт банк IPO гаргалаа


11-р сарын 10
7 цаг 33 минут

2022 он Банкны салбарын томоохон шинэчлэлтийн жил болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл 2022 онд банкны салбарт сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон өөрчлөлтүүд гарлаа. Түүний нэг нь банкнуудын хувьчлал юм УИХ-аас “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж системийн нөлөө бүхий таван банк буюу Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкийг 2022 оны зургаадугаар сарын 30-аас өмнө олон нийтэд нээлттэй хувьцаат банк болох шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг арилжааны банкууд эергээр хүлээн авч хуулийн дагуу хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэн дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдэв. Үүний өмнө Төрийн банк нь IPO гаргаж хувьцаат компани болсон юм.

Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгох чухал алхам болох юм.

Нээлттэй хувьцаат компани гэдэг бол өөрийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд буюу иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй худалдаж, компанийн засаглалын хувьд ил тод, нээлттэй болохыг хэлнэ. Нөгөө талаас иргэд маань хувьцаа эзэмшсэнээрээ нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжийг нээж байгаа үйл явдал юм.

 

ИРГЭД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛСНООР БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ

 

Өнгөрсөн есдүгээр сард Төрийн банк өөрийн IPO гаргасан тэр үед гүйцэтгэх захирал О.Гантөгөлдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зарим иргэн Төрийн банк хувьчлагдаж байна гэсэн буруу ойлголттой байна. Төрийн банк нь хувьчлагдах бус, хөрөнгийн зах зээлийн зарчмын дагуу хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болж байгааг ойлгох хэрэгтэй. Банкны хувьцааг ард иргэд худалдан авч хувьцаа эзэмшигч болсноороо, нэгдүгээрт өөрийн үйлчлүүлдэг банкны үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогоос хүртэх боломжийг бий болгоно. Хоёрдугаарт дундаж давхаргын иргэд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагч болж санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж давхар нээгдэж байгаа. Манай банкны санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. Иймд иргэд, харилцагчид маань хамгийн найдвартай, урт хугацаанд тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол манай банкны хувьцаа хамгийн зөв сонголт байх болов уу” гэсэн.

Төрийн банкны хувьд нэгж хувьцааны үнэ 590 төгрөгөөр худалдаалж байсан бол Голомт банкны нэгж хувьцааны үнэ хараахан гараагүй байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон хөтөлбөрийн хүрээнд гаргах бондыг бүртгэхээр болжээ. Тус компани бондоо хэсэгчлэн гаргах замаар 50 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлнэ. Мөн хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын сацуу хоёр компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийджээ.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд, дөрвөн хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Түүнчлэн нэг компанийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх, зургаан компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэснийг СЗХ мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ46 минут 7 секундын өмнөОйрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ49 минут 31 секундын өмнө“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв59 минут 47 секундын өмнөБаянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна2 цагийн өмнөМонгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв2 цаг 9 минутын өмнөӨнөөдөр хөх морь өдөр2 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2 цаг 18 минутын өмнөДэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.