Төсөв, өр ​ба Та


11-р сарын 21
7 цаг 30 минут

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийг батлав. Хэмнэлтийн гэгдэх энэ төсөв 1.4 их наяд төгрөгийн буюу ДНБ-ний 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай юм байна. Гэхдээ алдагдал нь өмнөх жилээсээ хоёр дахин буурсан гэх.

Ирэх онд ДНБ 5 хувиар өсч 54.4 их наяд төгрөгт (өнөөгийн ханшаар бол 16 тэрбум ам.доллар) хүрэх ажээ. Төсвийн орлого 19 их наяд төгрөг буюу ДНБ-ний 34.9 хувьтай, зарлага 20.4 их наяд буюу 37.6 хувьтай тэнцэнэ. 2023 оны эцэст инфляци нэг оронтой болох гэнэ. 

Энэ төсөв нь шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, үрэлгэн байдлыг хязгаарлах, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх зорилготой гэжээ.

Энэ төсөв аль хир бодитой, иргэдийн амьдралд ямар үр нөлөөтэй бэ?

Өр

Төсвийн алдагдал бол өр буюу зээл авна гэсэн үг. Төрийн авсан, зарсан хэмжээ нь адилхан байж л макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдана. МУ 2012 оноос хойш засгийн газрын гадаад бонд гаргаж, өр тавьсаар ирсэн ч, тэр их мөнгөөр доллар олохуйц, олигтой үнэ цэнэ бүтээж чадаагүй учир жил бүрийн хүү, үндсэн зээлээ төлөхийн тулд нэмж зээл авсаар, өрийг өрөөр дарсаар өдийг хүрлээ. Энэ хариуцлагагүй үйлдлийг “дахин санхүүжүүлэх” гэж гоёор нэрлэдэг.

2023 онд Чингис бондын 500 сая доллар, Хөгжлийн банкны 800 сая долларыг “дахин санхүүжүүлнэ”. Хэрэв олон улсын зээлдүүлэгчид ЗГ-т итгэхгүй, зээлээ төл гэвэл гадаад валютын нөөцийн 2.8тэрбум долларын 1.3 нь яваад өгнө. Тэгвэл 2-3 сарын импортын төлбөрийг хангаж чадахгүйд хүрч,төгрөгийн ханш огцом унана гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчдад төсвийн сахилга баттай улс гэдгээ харуулахын тулд төсвөө алдагдалгүй батлах ёстой байлаа. Нөгөө талаас, Засгийн газрын нийт өр ДНБ-ний 70 хувьтай тэнцсэн (түүний 90 хувь нь гадаад) учир нэмэх боломжгүй. Манайх уг нь 50 хувиас ч хэтрэх ёсгүй. Өртэй айл өр нэмж тавихаар хүү нь улам өсдөг. 

Бууруулах байсан нэг том зардал нь цар тахлын үед ДНБ-ний 4 хувьтай тэнцэх болсон хүүхдийн мөнгө. Төсөвт энэ мөнгийг сарын 3.5 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхэд бүрт сарын 100 мянган төгрөголгохоор оруулсан. Тэр нь нийт хүүхдийн 90 хувийг хамрана гэсэн нь 2024 оны сонгуульд бэлдсэн ажил болтой. Үүнийг зөвхөн эмзэг өрхийн хүүхэд бүрт бодитой хүргэхэд л зардал хоёр дахин буурч, ДНБ-ний 2 хувьтай тэнцэж, төсөв алдагдалгүй гарах байлаа. Хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохын оронд зөвхөн шаардлагатайд олгох нь зүйд нийцнэ, сонгогдох төлөвлөгөөнд нь мэдээж нийцэхгүй. 

Та

Төсөв алдагдалтай гарах тусам төр засгийн өр төлбөр нэмэгдэнэ. Өр төлбөр ихсэх тусам татвар нэмэгдэж буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурч, ажлын байр хумигдана. Эсвэл төрийн өмчиийн компани олноор байгуулж, бизнесийн биш төсвийн чанартай ажил хийлгэснээр ашиг нь бас буурч, ажлын байр ч цөөрнө. Өрсөлдөөн суларснаар, шинийг санаачлах багасч, улмаар бүтээмж буурна.

Төрийн компани олширохын хирээр авъяас чадвараар нь биш, “арын хаалганы” зарчмаар ажил олдог болж, тухай салбар уналтанд ордог. Ажилласаар байхад л ядуураад байдаг танил зураг эндээс үүдэлтэй. Төр засаг нь ажил биш, мөнгө олгоод эхлэхээр бараа үйлчилгээний үнэ өсдөг (инфляци).

Тийм учраас ардчилсан тогтолцоотой улс оронд иргэд нь төр засгийн үйл ажиллагааг төсвөөр дамжуулан мэдээлэл, мэдлэгтэйгээр хянаж, засаж залруулахыг шаардаж чадсан цагт Таны амьдрах, ажиллах орчин нөхцөл сайжирч, гадагшаа явж ажиллах хэрэгцээ чинь багасна.

Эх сурвалж: Д.Жаргалсайхан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 36 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 42 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 42 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 46 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 52 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 58 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 4 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 9 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 8 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 13 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 17 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 19 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 23 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 28 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 30 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 33 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 37 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.