“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо


5-р сарын 5
13 цаг 39 минут

      ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтыг  /2024-05-04/-өөс эхлүүллээ.  


Төрийн ордонд зохион байгуулсан сургалтад нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, ЭМЯ, ЦХХХЯ, харьяа газруудын төлөөлөл 800 ггаруй хүн оролцлоо. Сургалтад оролцогсдод хандан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар үг хэлж эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүн бүрийн оролцоо, мэдлэг, туршлага хандлага хэрэгтэйг онцолсон.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай зүйл нь төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах цахим шилжилт гэдгийг онцлоод “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэх үйл явцыг дижитал технологийн тусламжтай хэрхэн хялбаршуулж, хөнгөвчлөх боломжтойг Ковид-19 цартахал харуулсан. Цартахлын нөлөөгөөр эрүүл мэндийн дижитал технологи, үйлчилгээ улам эрчимжиж, дэлхий нийтэд нэг өдөрт л гэхэд 200 гаруй эрүүл мэндийн аппликейшн шинээр нэмэгдэж, дижитал эрүүл мэндийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2022 онд 217 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд 1,6 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Эдийн засгийн үр ашгаас гадна цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх арга замыг хялбаршуулж, үйлчилгээг иргэдэд орйтуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Тухайлбал, телемедициныг нэвтрүүлснээр эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 20 хувиар, хүн амын нас баралтыг 45 хүртэлх хувиар бууруулах боломж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх санаачилгыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оноос хойш хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй хувь нь мобайл технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшээд байна. Мөн цахим жор нэвтрүүлснээр жор бичилтийн алдааг 60 хувиар бууруулах боломжтой” хэмээсэн юм.


Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч байна. 2024 онд “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг Эрүүл мэндийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар баталсан.
Эдгээр журмууд батлагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, “ХУР” системээр дамжуулан Үндэсний дата төв болон И-Монголиа системтэй мэдээллийг саадгүй солилцох, нууцлал аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 4,500 орчим байгууллагад жилд үзүүлдэг амбулаторийн 20 сая гаруй үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая гаруй эмчилгээ үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдлийн нэг дор нэгтгэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцох боломжтой болсон.
Түүнчлэн иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монголиа-гаар дамжлуулан авах боломж бүрдсэн юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын цахимжилт бол салбарын мэдээлэл солилцох журам дээр үндэслэн иргэдэд хүрнэ. Ерөнхийдөө мэдээлэл солилцох журмыг нь гаргаад тухайн программ хангамжид тавигдах стандарт шаардлагуудыг биелүүлвэл хувийн хэвшлээс хэрэгжүүлж байгаа системийг ч ашиглаж болох эрх чөлөөг нь нээж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн салбарын цахимжилт иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлж, ая тухтай амьдрах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүлээж авах нөхцөл бүрдэж байгаа.
Цахимжилттай холбоотой бүхий л мэдээлэл буюу их өгөгдлийг нэгтгэж чадсанаар цаашид эрүүл мэндийн салбар их өгөгдөлд суурилсан урьдчилан сэргийлэх оношилгоо хийж, аливаа өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх боломжтой болно” гэв.


Сургалтын үндсэн илтгэлийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр тавьж “Алсын хараа-2050”-д тусгагдсан эрүүл мэндийн салбарын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт болон Дунд хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан “Төрийн бүтээмж” зорилтын  хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт ашиглан шинээр нэвтрүүлж байгаа талаар танилцуулсан бол ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвийн дор эрүүл мэндийн салбарын цахимжилтын цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өгсөн.
Мөн “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” сэдвээр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдвээр ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар илтгэл тавьж, Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулгыг “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг хийлээ.
Сургалтад оролцогчдод “И-Монгол академи”-ийн танилцуулгыг И-Монгол академийн Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудлаар ЭМХТ-ийн Эрүүл мэндийн мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар нар мэдээлэл хийв.


“Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төр, хувийн хэвшлийн 27 байгууллагын 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж “ХУР”, “ДАН” системийн давуу талыг эрүүл мэндийн салбарт түргэн шуурхай нэвтрүүлэхийг зорьж буйгаа ярьсан. Тэрбээр өмнө нь хэдхэн эмнэлгийг цахимжуулаад орхичихдог байсан бол энэ удаа  үндэсний хэмжээнд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй эрүүл мэндийн бүх байгууллагыг нэгдсэн мэдээллийн системтэй болгож буйгаараа онцлог гэдгийг тодотгож байлаа.  Ингэснээр иргэдэд тулгардаг хүлээгдэл, чирэгдэл багасаж, санхүүгийн дарамт буурах ач холбогдолтой юм.  
Сургалтад оролцогчдын нэг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны ӨЭМТ-ийн дарга Г.Чанцалмаа “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд маш олон программ солигдож байсан. Тухайлбал, ЭМДЕГ, дархлаажуулалт, халдварт бус өвчин, төслүүд дээр янз бүрийн программ ашиглаж, мэдээллээ шивж ирсэн. Одооноос нэгдсэн системд орж, шаардлага хангасан программ хангамжуудаас сонгож ашиглах боломж бүрдэж байгаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажилд чухал хувь нэмэр болно гэж итгэж байна” гэсэн юм.


ЭМХТ-ийн Эрүүл мэндийн мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар цахимтай холбоотой үйлчилгээг иргэд өөрсдөө авч байж л мэдэрдэг онцлогтой гээд “Өнгөрсөн хугацаанд иргэд хувийн мэдээлэл бүхий амбулаторийн карт бариад явдаг байсан. Энэ хэвээрээ үзлэг оношилгоо, шинжилгээний хариуг цаасаар хэвлүүлж авахыг хүссэн хандлага одоо ч ажиглагдсаар байна. Тиймээс иргэдийн цахим хэрэглээг дэмжихэд чиглэсэн ажлыг зохион байгуулахад анхаарч байгаа” хэмээв.
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтаар эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг болох “Цахим-эрүүл мэндийг сайжруулах цогц арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд цаашид тус сургалтыг бүсчилсэн байдлаар бүх аймаг, дүүрэгт зохион байгуулах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо2 цаг 54 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна3 цагийн өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 цаг 1 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ4 цаг 4 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна4 цаг 10 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа4 цаг 17 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна4 цаг 22 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв4 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 цаг 27 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ7 цаг 26 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв7 цаг 32 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 35 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо7 цаг 38 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа7 цаг 42 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна7 цаг 47 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив7 цаг 49 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа7 цаг 52 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө7 цаг 55 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 38 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо8 цаг 41 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа8 цаг 44 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа8 цаг 50 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ8 цаг 54 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа8 цаг 57 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 1 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо9 цаг 4 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ9 цаг 6 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа9 цаг 9 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 14 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ9 цаг 16 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.