“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа


5-р сарын 7
17 цаг 30 минут

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэхээр 5-10 жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх санхүүжилтийн талаар Монголбанк, арилжааны банкуудтай хэлэлцээ хийж дууссан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоршоо болон хоршооны гишүүн малчдад олгох хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргахад бэлэн гэдгээ өмнө нь зарлаж байсан юм.

Энэ хүрээнд арилжааны 7 банк “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин хөрөнгө оруулалтын зээл өгөх боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурав.  Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Монголбанкны төв байранд болсон бөгөөд ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.

Зээлийн ерөнхий гэрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар, Хас банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр, Ариг банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар гарын үсэг зурсан юм.

Хоршооны санхүүжилтийг дэмжин банкууд гэрээ байгуулсан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлэв.

Тэрээр:

-ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан, Монголбанк, арилжааны банкуудын төлөөлөл зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурж хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна. Арилжааны банкууд энэхүү хөдөлгөөнийг дэмжиж, өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч байна гэсэн үг. Хүүгийн татаасыг Засгийн газар хариуцана. Жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай зээл олгохоор болж байна. Арилжааны банкууд энэхүү зээлийг маш оновчтой хөрөнгө оруулалтын хэлбэр гэж дүгнэж байна. Зөвхөн Хаан, Төрийн банк биш арилжааны 7 банк хүлээн зөвшөөрсөн байна. Хөдөө орон нутагт нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа. Тийшээ арилжааны банкуудын хөрөнгө оруулалтын зээл маш бага хэмжээтэй гардаг. Мөн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл нь 10-15 хувьтай байна. Энэ салбарыг нийт олгож буй хөрөнгө оруулалтын зээлийн тавхан хувь нь дэмждэг байна. Гэтэл уул уурхай, худалдаа хөгжил, барилгын  салбарт арилжааны банкнаас олгож буй зээлийн 95 хувийг эзэлж байна. Тэгэхээр арилжааны банкууд орон нутагт хөрөнгө оруулалтын зээл олгох боломжийг  нэмэгдүүлэхийг сонирхон дэмжиж байна. Арилжааны банкнаас зээл авч буй зээлдэгчдийн 20 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт оногддог байж тэнцвэртэй хөгжих боломж бүрдэнэ. Тэгэхээр Засгийн газраас санаачилсан “Шинэ хоршоо” хөдөлгөөн амьдрал дээр хэрэгжих боломжтой банк, санхүүгийн секторын хүлээн зөвшөөрч дэмжиж буй нэг сайн үзүүлэлт юм.

Мөн хоршооны гишүүн малчны зээлийг бодитой болгосноор нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж байгаа мал аж ахуйн салбарын ажилтан, хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар сайжрах боломжийг бүрдүүлж өгч байна. Мал аж ахуйн салбарынхны сарын дундаж орлого 1.5 сая, сарын зарлага 2.1 сая буюу сар тутамд алдагдалтай ажиллаж, амьдарч байна. Иймд энэхүү хөрөнгө оруулалтын зээлийг олгосноор илүү чинээлэг мал аж ахуйн салбарыг бий болгох, энэ салбарт ажиллаж буй 4 хүн тутмын нэг нь илүү чинээлэг амьдралын чанартай болох боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд бидний хүсэж буй үр дүн гарна. Энэ нь амьдралын чанарыг гурав дахин нэмэгдүүлэх, ДНБ-д үзүүлэх нөлөөллийг мөн гурав дахин сайжруулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газраас үзэж байна гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.