БАЙР СУУРЬ: Иргэдээс авах ирэх жилийн татвар хэрхэн шийдэгдэв


12-р сарын 12
7 цаг 20 минут

Ойрын өдрүүдэд цахим орчинд хувь хүниий орлогын албан татвар тухай хуульд өөрчлөлт орж хэрэгжсэнээр ирэх оноос иргэдийн орлогоос хамаарч 10-20 хувийн татвар авна авахаар тусгагдаад байгаа билээ. Тэгвэл иргэдийн дунд 2023 оноос эхлэн мөрдөгдөж эхлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар маргаан, асуудал дагуулаад буй ойлгомжгүй тухайн иргэний дансаар дамжсан орлого, зарлагаас хамаарч татвар авна гэх хэд хэдэн асуултуудын талаар холбогдох албаны эх сурвалжуудын байр суурийг тоймлон хүргэе.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  иргэдийн дунд ойлгомжгүй асуулт болоод байсан  2023 оны 1 сарын 1-нээс хувь хүний данс руу 10 сая төгрөг орсон бол 10%-н татвар, 15-с дээш бол 20% татвар авна гэнэ. Энэ юу болоод байнаа таминээ. Ийм хууль бас гарсан юм уу?

 

Гэх асуудал дээр өөрийн олон нийтийн сүлжээгээр маш товчоор

“Энэ бол худлаа мэдээлэл. Худлаа мэдээлэл тарааж иргэдийг бухимдуулах шаардлагагүй”

гэсэн хариултыг өгч үгүйсгэв.

 Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал

 " Ирэх оны төсөв арван нэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Төсвийн онцлог нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв гэдгээрээ онцлогтой бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, тэвчиж болох зардлыг хэмнэж чадсан гэж харж байна. Ирэх 2023 онд Монгол Улсын төсвийн нийт орлого 19.7 их наяд төгрөг, үүнээс татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 26.1 хувиар нэмэгдсэн.  

2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй.

Мөн банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл" гэв.

 

 

Засгийн газар

 Засгийн газраас орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 Энэ хүрээнд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 120 сая хүртэл төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон, албан татвар ногдуулахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар татвар ногдуулахаар тооцсон байгааг 2023 оны төсвийн төсөлд тэмдэглэжээ. 

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин ба түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.

Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг бол манай улстай ижил шатлалгүй татварын тогтолцоотой 14 улс байдаг аж.  

Тэгэхээр иргэдийн дунд ойлгомжгүй асуултын тэмдэг болоод байсан хувь хүний орлогын албан татварын хуульд орсон өөрчлөлтөд хувь хүний банкны дансаар дамжсан орлого, гүйлгээнд 10-20 хувийн татвар ногдуулахгүй мөн энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



192.82.75.178иргэн   • 2022, 12 сарын 12. 13 цаг 14 минут

Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод жишээлбэл хувьцаа эзэмшилийн ашиш орно гэж ойлгох уу

192.82.75.178иргэн   • 2022, 12 сарын 12. 13 цаг 10 минут

21-р зүйлийн 210-н 1 дэхь заалтыг сайн уншдаа. Авахаар заалт байна гэж ойлгогдлоо

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 12. 8 цаг 15 минут

Зориуд мушгисан бололтой. Санаа амарлаа



Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо1 цаг 30 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна1 цаг 36 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 37 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ2 цаг 41 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна2 цаг 46 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа2 цаг 53 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна2 цаг 59 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв3 цаг 6 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо4 цаг 3 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ6 цаг 3 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв6 цаг 8 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 11 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо6 цаг 14 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа6 цаг 18 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна6 цаг 23 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 25 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа6 цаг 28 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө6 цаг 31 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 14 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо7 цаг 18 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа7 цаг 21 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа7 цаг 26 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ7 цаг 31 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа7 цаг 34 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 37 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо7 цаг 40 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ7 цаг 42 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа7 цаг 45 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 50 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ7 цаг 52 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.