Бусадтай харилцсан чатаа дэлгэвэл 1-10 сая төгрөгөөр торгоно


6-р сарын 29
9 цаг 41 минут

   Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр иргэд цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Шүүмжилж, магтаж, өөрсдийн өнцөг, үзэл санаагаа түгээж харилцан мэдээлэл солилцож байна. Ингэхдээ хэн нэгэнтэй харилцсан зурвас, хувийн чатыг эерэг, сөрөг ямар нэг байдлаар шууд л нийтэд дэлгэдэг болжээ. Ялангуяа Монголчуудын өргөн хэрэглэдэг твиттер, фэйсбүүкт хэвийн мэт үзэгдэл боллоо. Гэхдээ мэдээлэл, зурвасыг дэлгэж буй хүн ямар нэг элдэв санаа агуулаагүй байж болох ч нөгөө талаараа хүний хувийн нууцад халдаж буй үйлдэл юм. Учир нь захидал харилцааг хүний хамгийн эмзэг мэдээлэл гэж хуулиар тодорхойлчихсон.

Үндсэн хуульд тодоос тодоор бичсэн ийм заалт ч бий. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16.13-д “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн байна.

Зөвхөн захидал харилцааны нууцыг задлахаас гадна хүний хувийн нууцад халдаж зөрчсөнтэй холбоотой олон асуудал бий. Үүнтэй холбоотой асуудлыг зохицуулахаар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталж өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлсэн. Энэ хууль урьд өмнө нь байгаагүй цоо шинэ ойлголт биш. “Хувь хүний нууцын тухай” хуулиар 1995 оноос хойш мөрдөж энэ асуудлыг зохицуулж байсан. Шинэ нь хуучнаасаа илүү өргөн агуулгыг багтааж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, хүчингүй болсон хуульд хэрэглэгдэж байсан  хүний хувийн  мэдээллийн төрлийг шинэ хуульд хүрээг биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, эмзэг, хөрөнгийн зэргээр өргөжүүлсэн. Эмзэг мэдээлэлд хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл багтана. Гэвч иргэд, олон нийтийн хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас үүдэж хүний мэдээлэлд халдсан олон асуудал өнөөг хүртэл гарсаар байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд ХЭҮК болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавих үүрэгтэй.

Хуульд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисс “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад энэ хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эсвэл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх, эсвэл өөрийн санаачилгаар шалгаж, шийдвэрлэх, уг асуудлаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлнэ” гэжээ.

Энэ талаар ХЭҮК-оос тодруулахад “Иргэд бие биенийхээ захидал харилцааны нууцыг цахимаар задруулсан тохиолдолд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1, 4.1.12, есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн харилцсан зурвас буюу чат нь хүний эмзэг мэдээлэл, хувь хүний нууц мөн бөгөөд түүнийг зөвшөөрөлгүй задруулбал Эрүүгийн хуулийн 13.11, Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзнэ. Хүний эрх зөрчигдсөн, хүний хувийн мэдээллийг хууль бусаар задруулсан тохиолдолд комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг зөвхөн гомдолд холбогдогч нь байгууллага байх тохиолдолд хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Харин уг хуулийг зөрчсөн хувь хүний үйлдэлд Эрүүгийн хууль, эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан. Иргэд хоорондын харилцааг ХЭҮК-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгуулж болно” гэв.

ХЭҮК-т захидал харилцааны нууцтай холбоотой гомдол төдийлөн их биш байгаа нь иргэдийн энэ талаарх мэдлэг дутмаг байгааг илэрхийлж буй нэг хэлбэр юм. Учир нь ХЭҮК-т үүнтэй холбоотой ганцхан гомдол иржээ. Өмчийн маргаантай хоёр иргэн захидал харилцаа задруулсан асуудлаар гомдол гаргажээ. Ингэхдээ тухайн хоёр иргэн харилцан бие биенийхээ чатыг задалсан байсан учраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлаар хуульч, судлаач Л.Галбаатар “Захидал харилцаа нь хувийн нууцад хамаардаг. Тухайн иргэн хувийн мэдээллээ хуваалцах, түгээхийг зөвшөөрөөгүй бол цахим орчинд зурвас, чатыг дэлгэх нь нууцад халдсан, хууль зөрчсөн үйлдэл болно. Хууль зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулиар болон ХЭҮК-т гомдол гаргах бүрэн эрхтэй. Мөн хүний эмзэг мэдээллийг задруулж нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзвэл Иргэний хуулиар ч шийдүүлэх боломжтой. Иргэд хувийн нууцаа хамгаалахдаа анхаарч өөрсдийн хэрэглэж буй аппликейшнийг зөв сонгох хэрэгтэй” гэсэн юм. Найз нөхдийн хөгжилтэй зурвас эсвэл ноцтой асуудал хөндөгдсөн эсэхээс үл хамааран захидал харилцааг задруулах нь хуулиар хориотой. Олон нийтийн сүлжээнд найз, нөхөдтэйгөө харилцсан зурвасыг дэлгэх нь хүртэл хүний эмзэг мэдээллийг задруулсанд тооцогдоно. Захидал харилцааны нууцад агуулга хамаарахгүй. Харин эцэг эх нь хүүхдийнхээ зурвасыг задруулахад энэ нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй аж. Гэвч энэ нь хуулийн зөрчил бус ёс зүй, ёс суртахуунтай холбоотой үйлдэл болохыг мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ зурвасыг олон нийтийн сүлжээнд дэлгэхдээ аюулгүй байдлыг харгалзан үзэж хувь хүний орон зайд хүндэтгэлтэй  хандах хэрэгтэй юм.

Хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох ял, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.

Хэрэв иргэд хувийн нууцыг нь задруулсан, хүний эмзэг мэдээлэлд халдсан гэж үзвэл мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, шийдвэрийг мэдээллийн эзэн эс зөвшөөрвөл шүүхэд хандах боломжтой.

 

Эх сурвалж: Б. БЯМБАЖАРГАЛ “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ1 цаг 43 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ1 цаг 47 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо1 цаг 52 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ1 цаг 57 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.242 цаг 7 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав2 цаг 11 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ2 цаг 14 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв2 цаг 15 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ2 цаг 19 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр2 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2 цаг 32 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.