Дональд Трамп намынхаа сунгаанд ялж, Жо Байдентай дахин өрсөлдөх нь тодорхой болов


3-р сарын 13
14 цаг 19 минут
     Дональд Трамп Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн дэмжлэг авсныг “Associated Press” мэдээллээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ялалт байгуулж, гоморхол, өширхлөөр өдөөгдсөн улс төрийн гайхалтай эргэн ирэлтийг хийснээр тус улсын шинэ үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилж, хамгийн өндөр зардал гаргахаар байгаа сонгуулийн өрсөлдөөнд албан ёсоор орж байна.

Мягмар гарагт тэрбээр Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн дэмжлэг авсныг “Associated Press” мэдээлжээ. Ингэснээр Дональд Трамп тус намын улс төрийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, одоогийн Ерөнхийлөгч Жо Байдентай дахин өрсөлдөхөд бүх анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа юм.

Тэрбээр “Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Төрийн албанд гүнзгий өөрчлөлт хийж, хууль бус цагаачлалыг зогсоож, худалдааны протекционист бодлогыг баримтлах замаар АНУ-ын дэлхийн тавцанд хүлээх үүргийг багасгах”-аа амлаж байна. 

Ийнхүү Жо Байден, Дональд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нүүр тулах нь ерөнхийдөө тодорхой болсон ч үүнд сэтгэл хангалуун байгаа америкчууд тийм ч олон биш болохыг “Bloomberg” бичжээ. Хоёр ч дайны гал дүрэлзэхийн хажуугаар эдийн засгийн бодлогод нь сэтгэл хангалуун бус америкчууд олон байгаа энэ үед өдгөө 81 настай Жо Байден АНУ-ыг үргэлжлүүлэн удирдаж чадах эсэх талаар эргэлзээ их байна.

Нөгөө талаас Дональд Трампын орооцолдсон хууль шүүхийн асуудлууд, мөн нийгмийн цөөнх, цагаачдын талаар хурц мэдэгдлүүд нь боломжит сонгогчдыг үргээх эрсдэлтэйг онцоллоо. 

Эх сурвалж: bloombergtv.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ38 минут 44 секундын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ43 минут 5 секундын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо48 минут 14 секундын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ53 минут 34 секундын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.241 цаг 3 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав1 цаг 7 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ1 цаг 10 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 12 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ1 цаг 16 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр1 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан1 цаг 29 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.