“Парис-2024”: Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа


4-р сарын 12
9 цаг 46 минут

       Олимп, Паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС

“Парис 2024” Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна. Үүний хүрээнд МҮОХ-ноос хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлж, “Michiel & Amazonka” брэнд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэв.

“ПАРИС 2024” олимпын Монголын баг тамирчдын туг баригч эрэгтэй, эмэгтэй ёслолын загвар

“MONGOLIA HOUSE” ТӨСӨЛ

“Парис 2024” Олимпын наадам үргэлжлэх хугацаанд Парис хотын “La Villette” паркт Монгол үндэсний соёл, ёс заншил, “Go Mongolia” брэндийг дэлхийн улс орнуудад сурталчлах “Mongolia house” төсөл хэрэгжих билээ.

Тус паркт 20 гаруй орны “house” үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд “Mongolia house” нь 922 м.кв талбайд 07.27-08.11-ний хооронд өдөр бүр 10:00-23:00 цагт олон нийтэд нээлттэй байна.

ОЛИМПЫН БЭЛТГЭЛ АЖИЛ

Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын Олимп, Паралимпыг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ удаагийн Олимпод Монголын баг тамирчид 12 спортын төрлөөр 45 эрх авч, 4-өөс 5 медаль хүртэхийг зорьж байгаа бол Паралимпын наадамд 7 спортын төрлөөр 12 эрх, 2-оос 3 медаль авах зорилт тавин ажиллаж байна.

Одоогоор Олимпын 6 спортын төрөлд 10 эрх, Паралимпын 3 төрөлд 4 эрх баталгаажаад буй.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 32 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 38 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 38 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 42 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 48 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 55 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цагийн өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 5 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 4 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 10 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 13 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 15 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 19 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 24 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 27 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 29 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 33 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.