Хөгжлийн бэрхшээлийг нь биш, ялгаатай байдлыг нь олж харахыг хичээрэй


4-р сарын 15
11 цаг 55 минут

      Сүүлийн үед бидний дунд өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх, юмсыг байгаагаар нь хүлээж авах гэх мэт хандлага дэлгэрэх болсон. Нэг ёсондоо трэнд болоод буй. Гэвч ярихаас биш хийдэг нь хэд байна вэ.

Ялгаатай байдлыг ойлгоё, хүндэлье гэж сошиолоор нэг сэвдэг хэр нь бодит байдал дээр “эвэртэй туулай” харсан мэт аашлах нь ч бий. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, тэднийг хэрхэн хүлээж авах талаар бага ч гэсэн мэдлэгийг хуримтлуулахаар хүүхэд хөгжлийн “Энэрэл” төвийг зорилоо.

undefined
 

Тус төвийн үүсгэн байгуулагч бол Т.Туяажаргал. Тэрээр одоогоос 16 жилийн өмнө хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оношийг сонсчээ. Тэр үеэс хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар суралцаж, өөртэй нь адил 100, 100 эцэг эх байгааг санаж зориг шулуудан 2009 онд “Ээлтэй ертөнц” ТББ байгуулсан. Цаашлаад 2018 онд хүүхэд хөгжүүлэх “Энэрэл” төвөө байгуулжээ. Энэ хугацаанд өдөр бүр алхам тутамдаа саад бэрхшээлтэй нүүр тулж байсан ч бууж өгөлгүй өдгөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Биднийг очиход хүүхдүүдийн унтлагын цаг дуусаж, ор хөнжлөө хурааж байгаа харагдана. Энэ дүр зургийг хараад цэцэрлэгт байсан үедээ дахин нэг очмоор ч санагдаж байлаа. Дараад нь хүүхдүүд хоол цайгаа идэж уусны дараа сэргээн засах эмчилгээндээ оров. Тэдний дундаас булцгар цагаан хүү анхаарал хамгийн ихээр татав. Сандал дээрээ суусаар орчин тойрныг ажиглах тэрээр биднийг харангуутаа хүүхдийн гэнэн томоогүй инээдээр инээнэ. Энэ л инээмсэглэл шинэхэн орсон нэвсгэр цагаан цасыг санагдуулна. Ямар ч хир буртаггүй шинэхнээрээ.

Хүүхдүүдтэй цагийг хамт өнгөрүүлэхэд хааяа хааяадаа “юу бодож суудаг юм болдоо” гэсэн бодол төрнө. Магадгүй та ч бас тэгж бодож байсан байж магад...  “Хүүгээ юу бодож байгаа бол гэж дандаа боддог. Үеийн хүүхдүүдийг нь тамхи татаж, заримдаа найз нөхөдтэйгөө уучихсан явж байхад нь миний хүү ч гэсэн ингээд явж байх байсан даа гэж үргэлж бодогддог. Одоогоор АШУҮИС-ийн Хөдөлмөр засалч мэргэжлээр төгсөх гэж байна. Хүүгийнхээ хийж чадаагүй зүйлсийг л хийж байгаа юм байлгүй дээ” гээд Т.Туяажаргал инээмсэглэн зогсоно.

Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юу боддог бол, тэднийг хэрхэн ойлгох вэ гэж маш их асуудаг гэнэ. Тэгвэл та доорх зургийг сайтар хараад дээр нь бичсэн өгүүлбэрийг унших гээд үзээрэй.  

undefined
 
undefined
 

Юу гэж байгаа юм бол доо гэж бодно. Зарим нэг хэлбэр дүрсийг нь “У” үсэг ч  гэж харна. Гэхдээ л уншиж чадахгүй. Энэ бол “Би чамд хайртай” гэсэн үг. Эсвэл сайхан амраарай, өглөөний мэнд, маргааш уулзая ч байж болно. Яагаад гэвэл энэ л тэдний яалгаатай байдал. Заавал ижилхэн нэгэн хэвийн байдалд баригдаж үсэг бүр нь ижил байх шаардлагагүй. Тэд бидэн шиг ярьдаггүй байж болно. Уншиж бичихгүй байж ч болно. Үүнд л бидний юмсыг байгаагаар нь хүлээж авах хандлага харагдана.

Тэд бол хамгийн гэгээлэг хүүхдүүд. Энэ намайг муухайгаар хэлж байна гэж боддоггүй. Би энэнд худлаа хэлчихэе ч гэдэггүй. Хар буруу санадаггүй. Магадгүй тэдний тухай хүмүүс ярихад тоодог ч үгүй байх. Гэхдээ тэд мэддэггүй, тоодоггүй байлаа гээд энэ нь зүгээр гэсэн үг биш. Тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд хамгийн хүндээр тусдаг байна. “Зарим үед хажуугаар нь гарахдаа зугтаах шахуу өнгөрдөг. Харж байгаа харц нь цаанаасаа л нэг өөр байдаг. Дэргэдүүр өнгөрөхдөө нэг нэгэнтэйгээ шивнэлддэг, байн байн хойшоо эргэж хардаг. Тэр нь бидэнд хүндээр тусдаг. Тэд мэддэг ч болоосой” хэмээн “Энэрэл” төвийн нэгэн багш ярилаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ойлголцож сурна гэдэг цаашлаад хэнтэй ч ойлголцож чаддаг болно гэсэн үгаж.

Бид өөр өөр талын өөр өөр хүмүүс биш. Бүгд л нэг ширээнд хамт сууж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мэдэж байна гэдэг нь хүний ялгаатай байдал. Харин бидэнд зөвхөн тэрхүү ялгаатай байдлыг ойлгох, хүндлэх ухаан хэрэгтэй байгаа юм. Ялгаатай байлаа гээд тэд ч бид ч адилхан хүн шүү дээ.

Эх сурвалж: Э.ЭРДЭНЭБИЛГҮҮН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо1 цаг 32 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна1 цаг 38 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 39 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ2 цаг 42 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна2 цаг 48 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа2 цаг 55 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна3 цагийн өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв3 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо4 цаг 5 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ6 цаг 5 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв6 цаг 10 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 13 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо6 цаг 16 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа6 цаг 20 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна6 цаг 25 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 27 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа6 цаг 30 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө6 цаг 33 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 16 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо7 цаг 19 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа7 цаг 22 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа7 цаг 28 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ7 цаг 32 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа7 цаг 35 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 39 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо7 цаг 42 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ7 цаг 44 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа7 цаг 47 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 52 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ7 цаг 54 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.