Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна


4-р сарын 16
8 цаг 34 минут

     С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил, “цагаатгаад” нэг жил болж байна.

Тэгвэл Т.Чимгээ 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэлдээ “...Намайг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэрэгт хилсээр холбогдуулан ТЕГ- аас 2013 оны зургадугаар сараас эхлэн мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Улмаар шоронд ял эдэлж байсан ялтан Ц.Амгаланбаатарын нэрээр айлган сүрдүүлж, дарамтлан доромжилсон мессеж бичиж, гэр оронд маань нууцаар нэвтэрч чагнах төхөөрөмж байрлуулан гар утас чагнах, гэрийн гадаа нууцаар хяналт хийх, өдрийн цагаар дагах зэрэг ажиллагаа хийсээр 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр ажилдаа явж байхад хэсэг залуус хүч хэрэглэн толгойд хар уут углан машин хүчээр чихээд авч явсан. Төв аймгийн цагдан хорих байрны зоорийн давхрын цементэн шалтай, цонхгүй, ариун цэврийн өрөөгүй, халаалтгүй өрөөнд нимгэн хувцастай хорьсон. Ингээд намайг эрүүгийн 830142 дугаартай хэрэгт хүнийг онц хэрцгийгээр, захиалгаар, өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэх хэрэгт яллагдагчаар татаж гурван шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар, насанд хүрээгүй Ц.Амгаланбаатар нартай бүлэглэж хөнөөсөн гэм буруутайд тооцож, хаалттай хорих ангид 20 жилийн хорих ялыг шийтгэсэн.

Ял эдэлж байх хугацаанд Ц.Амгаланбаатар нь худлаа мэдүүлэг өгч гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн буруугаа хүлээж, хууль хяналтын байгууллагууд хандаж өргөдөл гаргасан. Түүнээс гадна, биднийг эрүүдэн шүүсэн бичлэгүүд нийтэд ил болсон. Биднийг хилс хэрэгт холбогдуулан шалгаж шийтгүүлсэн Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд тэднийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүчин төгөлдөр болсон байсан шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу Дээд шүүхийн 2021 оны тавдугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэцээд 227 дугаартай тогтоолоор бидэнд ял оногдуулсан шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шоронгоос сулласан. НПГ-ын 2023 оны долдугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Т.Чимгээ миний бие ялтан Ц.Амгаланбаатарын худал мэдүүлэг болон ТЕГ-ын зохиомол хэргийн золиос болж эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүнд, амьдралаараа хохирсон. Миний бие болоод манай гэр бүл үр хүүхдүүдийн амссан асар их гашуун зовлон, одоо ч үр уршиг хор хөнөөл нь арилаагүй байна. Би огт үйлдээгүй хилс хэрэгт таван жил найман сар хүнд нөхцөлд хоригдон ял эдэлж бүх л талаараа хохирсон.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг хилсээр холбогдуулан олон сараар цагдан хорьж, улмаар шүүхээс 20 жилийн ялаар шийтгүүлж, таван жил найман сар шоронд ял эдэлж эрүүдэн шүүгдсэний улмаас эрүүл мэнд эд материалын бодит хохирол, эрүүдэн шүүгдэж, бие сэтгэл санааны хүнд дарамтад өртөж нэр төр, алдар хүнд, эргэж олдохгүй цаг хугацаа, үр хүүхдийнхээ амь насаар хохирсон, үлдсэн насандаа "алуурчин” гэх гүтгэлэг доромжлолын төлбөрт 48 тэрбум төгрөгийг ийг Төрөөс нэхэмжилж байна” гэсэн байна. Тэрээр цааш нь хохирлоо “Баримттай бодит хохирол”, “Бодит бус хохирол” хэмээн ялгаж тайлбарласан байна. Баримттай бодит хохирлын тухайд ажлаа хийж байсан бол авах цалин, байрны түрээс, хоригдож байх хугацаанд өөрт нь зориулж ар гэрээс нь гаргасан зардал зэргийг багтаажээ. Энэ нь 922 орчим сая төгрөг болжээ. Харин бодит бус хохирлын тухайд “...Хүнд хэцүү нөхцөлд олон сар жилээр цагдан хоригдсон. Улмаар хаалттай хорих ангид ял эдлэхдээ нэг ч ялтантай харьцаж үг дуугарч болохгүй гэсэн хатуу чанга дэглэмд ганцаар хоригдсон.

Ариун цэврийн өрөөнд хүртэл орж гарахад бусад ялтнуудын хөдөлгөөнийг зогсоож байнгын харуулын хяналтанд байлгаж байсан. Түүний улмаас сэтгэл санаа улам хямарч даралт ихсэх өвчтэй болсон. Бөөр, сав, зүрх өвдөж нойргүйдэлд орж мэдрэлийн архаг ядаргаанд орсон. Айж цочдог, цагдаагийн хувцастай хүн харахаараа чичэрч салганадаг өвчтэй болсон. Цагдан хоригдож байхаа түмпэнд, бас камерын өмнө бие засаж чадаагүй буюу бие засах нөхцөлгүй удаан байлгасан.

Үүнээс болоод бүдүүн гэдэсний хагалгаанд орох хүртлээ өвдсөн. Шоронгийн эмнэлэгт хагалгаанд орсон. Гэсэн хэдий боловч одоогоор нарийн шинжэлгээ хийлгэх шаардлагатай байна. Мөн суллагдсаны дараа Орхон аймагт сэтгэл мэдрэлийн эмнэлэгт “...Нойргүйдэл, сэтгэл санааны хурц цочрол” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн. Гэвч олигтой засрал авахгүй шаналгаа зовиуртай шаналж явна. Ингэж таван жил найман сар цагдан хоригдож эрүүдэн шүүгдэж улмаар 20 жилийн хугацаагаар ял эдлэхээр шийтгэгдэн, хүний ёсноос гадуур хүнлэг бус дарамт яргалалд өртсөн. Сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, эргэж олдохгүй цаг хугацаа, сүүлчийн удаа ч уулзуулаагүй үр хүүдийн амь нас, үлдсэн насандаа үр хүүхдүүд гэр бүлээрээ үүрч явах "Алуурчин" гэх бузар гүтгэлэг доромжлолын төлөөс, мөн үр хүүхэд ирээдүй хойч үеийнхний гадаадад сурч боловсрох эрдэм ном болоод улс төрийн карьерт саад тотгор болох бузар гүтгэлэг доромжлолын төлөөсийг нэхэмжилж байна” гэжээ.

Ер нь бол Т.Чимгээ “...Нийт 48.9 тэрбум төгрөгийг Монголын төрөөс гаргуулж иргэн миний хохиролыг барагдуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ “...Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг бүрдүүлж буй 922 орчим төгрөгийн тооцоолол, үндэслэл, эрүүл мэндэд ямар хохирол учирсан нь нэхэмжлэлд тодорхойгүй, орон сууцны түрээсийн төлбөр, Т.Чимгээ нарын зээлийн үлдэгдэл, машин тээвэр, бензин шатахууны зардал, Т.Чимгээгийн охин Ө-гийн оршуулгын зардал, амьдарч байсан байшинг дахин барих зардлыг хариуцагч Төрөөс гаргуулахаар шаардаж буй үндэслэл, тооцоолол ойлгомжгүй хэвээр байна”, “...Нэхэмжлэгч нь хариуцагчийг Төр хэмээн нэхэмжлэлдээ тодорхойлсон байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, “...Нэхэмжлэлд хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар гэж тус тус заах” гэсэн шаардлагыг хангаагүй байна”, мөн “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй хүний амь нас, гэр бүлийн бүх гишүүдэд хамаарах гүтгэлэг доромжлолын төлөөс хэмээн шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, 48 тэрбум төгрөг гаргуулахаар шаардаж буй үндэслэл, түүний тооцоолол тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна” гэж үзжээ. Ингээд “...Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ47 минут 10 секундын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ51 минут 31 секундын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо56 минут 40 секундын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ1 цаг 2 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.241 цаг 12 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав1 цаг 16 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ1 цаг 19 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 21 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ1 цаг 24 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр1 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан1 цаг 37 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.