Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй


4-р сарын 29
8 цаг 54 минут

      Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ. Эдгээрийн нэг нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК хоёрын 2014 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж тус компанийн 34 хувийг эзэмших, тухайн үед энэ хувиас татгалзсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан явдал юм. Ингэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд 34 хувийг эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, түүнд ногдох ашгийг нэхэмжлэх, цаашлаад, “500 орчим сая ам.долларын зардлаар бий болсон тус үүсмэл орд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т байх учиртай. Энэ талаар тус үйлдвэр өөрөө судлаад шийдвэрээ гарга” гэсэн үүргийг тус үйлдвэрийн удирдлагуудад өгсөн.

Уг шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийн системийн авлига илэрч байгаа эхний данс нь “Цагалбар”-ын тэр асуудал шүү” гэсэн байна. Тэрээр өмнө нь 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Үндэсний баялгийн сангийн хуулийн баталсан чуулган дээр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой 13 сая ам.долларын талаар хэлж байсан юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилал бол Ц.Элбэгдорж, түүний нөхдийн авлигыг хаацайлах хамгаалалтын цайз биш. Баяжихдаа ашигладаг хувийн өмч нь биш. Мөнгө угаахдаа хэрэглэдэг төрийн бус байгууллагынх нь нэр бүр биш. Бас ардчилал бол шүүхэд нөлөөлж хүн амины хэрэг хаах эрх мэдэл биш. Тэр хүнд олгогдсон гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж, хилсээр хэлмэгдүүлэх тусгай эрх ямба биш. Эрүүдэн шүүлт хүний эрхийн ноцтой зөрчил, албан тушаалаа ашиглаж авилгал авсан бол гэмт хэрэг гэдэг нь аль ардчилсан улсын нийтлэг хэм хэмжээ шүү. Ц.Элбэгдорж бол 30 жилийн ардчиллын түүхэнд хамгийн жигшүүртэй хүний эрхийн зөрчил гаргасан жинхэнэ коммунист. Ардчилсан бүх хэм хэмжээг уландаа гишгэж, ардчиллын үнэт зүйлийг мөнгөөр худалдсан урвагч. Тэр хүн алс газраас ард түмэндээ агсам тавьж байхын оронд, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, төрөө хүндлээд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, П.Цагаан нараа хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэж хэлжээ.

Маргааш нь Цагдаагийн байгууллага Ц.Элбэгдорж “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэсэн баримт, бас П.Цагаан тэр хоёрын мессежийг дэлгэсэн. Харин Ц.Элбэгдорж твиттерт "Ардчиллын баянбүрд" юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй авахуулсан зургийг нь тавьж англиар “жиргэсэн” байв.

Эх сурвалж: Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 30 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 36 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 37 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 40 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 46 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 53 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 цаг 58 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 6 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 3 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 2 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 8 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 11 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 14 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 18 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 22 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 25 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 28 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 31 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.