“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна


5-р сарын 7
9 цаг 51 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 180 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд Монгол орны хангай, говь болон говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах, агро ойн аж ахуйг хөгжүүлж ногоон эдийн засгийг дэмжих, уул уурхайн нөлөөлөлд өртөж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор гурван үе шат бүхий “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

“САЯ ТОНН-САЯ МОД” ХӨТӨЛБӨРТ:

  • Говийн бүсэд 62 сая буюу төмөр замын зурваст 21.9 сая, авто замын зурваст 9 сая, хамгаалалтын ойн зурваст 3 сая, заган ойжуулалтад 32.7 сая мод тарих,
  • Хангайн бүсэд 82 сая буюу шилмүүст ойд 68 сая, төв суурин газрын ногоон бүсэд 14 сая мод тарих,
  • Говь хээрийн бүсэд 36 сая мод буюу агро ойжуулалт хийхээр тусгажээ.

Өнөөдрийн байдлаар тус компани 53 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 2021-2023 онд нийт 330 орчим мянган мод тарьж ургуулаад байна.

“Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2021-2025 онд гурван сая, 2025-2027 онд 57 сая, 2027-2030 онд 120 сая модыг тарих юм.

Тус хөтөлбөрт тусгасан 180 сая мод тарих бүсчлэл нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудтай хэрхэн уялдаж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил танилцуулав.

Тухайлбал, доройтсон ойг нөхөн сэргээх зорилтод 101 сая буюу 180 сая модны 56 хувь, агро ойн аж ахуй хөгжүүлэхэд 40 сая мод буюу 22 хувь, цөлжилтөөс хамгаалахад 35 сая мод буюу 20 хувь, хотын ой хөгжүүлэхэд 3.5 сая мод буюу 2 хувийг нь тарих замаар хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийн хүрээнд модны тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх чиглэлд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 20 га талбайд автомат мод үржүүлгийн газар бүхий “Эрдэнэс” агропарк, Дорноговь аймгийн Сайншанд суманд 30 га талбайд “Зүүнбаян” агропаркийг байгуулах юм.

“Эрдэнэс”, “Зүүнбаян” агропаркууд нь орчин үеийн дэвшилтэт технологи, инновац шингээсэн өндөр хүчин чадалтай буюу тус бүр жилд 8-10 сая тарьц ургуулахаар тооцон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт хийх туршлага, бааз суурийг бүрдүүлэн энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлж, Монгол орон, ялангуяа Өмнөговь аймагт нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун энэ үеэр онцоллоо.

Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчит бусад компаниудад тулгарч буй нийтлэг асуудлуудын талаар Ажлын хэсгийн гишүүд болон компанийн төлөөлөл нээлттэй санал солилцож, гарцыг шийдлийг тодорхойлоход хамтран ажиллахаар ярилцлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо7 цаг 19 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна7 цаг 25 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв8 цаг 26 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ8 цаг 29 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна8 цаг 35 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа8 цаг 42 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна8 цаг 47 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв8 цаг 55 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо9 цаг 52 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.