Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ


5-р сарын 7
12 цаг 25 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт”, “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар чуулганыг нээж үг  хэлэхдээ, морин хуураа хөгжүүлэн дэлгэрүүлэх их үйлсийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт морин хуурчид аа,

Эрхэм хүндэт морин хуур урлаачид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид аа,

Эрхэм хүндэт үндэсний соёлоо өвлөн уламжлагчид, түгээн дэлгэрүүлэгчид ээ.

Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурынхаа хөгжил дэвшил, цаашдын ирээдүйг хэлэлцэхээр улс орныхоо өнцөг булан бүрээс Төрийнхөө ордонд хуран цугласан Та бүхэнд энэ бэлгэт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Хос чавхдасаараа хорвоо дэлхийг уярааж, хүмүүний сэтгэлийг хөглөх увдистай, монгол үндэсний соёл урлагийн хосгүй хөгжмийн зэмсэг морин хуур бол тал нутгийн монгол аялгууны үндэс, монгол хөгжмийн хаан, монголчууд бидний өв соёл, үнэт зүйл бөгөөд морин хуурын хөг аялгуу монголчууд бидний зүрх сэтгэлд хоногшин, эх орны газар шороо, нутаг ус, өв соёл, үүх түүх, нүүдлийн соёл иргэншлийн дүр зургийг уран яруу буулгаж, баатарлаг өвөг дээдсийн бахдам гавьяаг монгол түмний ой санамжид ямагт сануулж байдаг билээ.

Үеийн үед “Та монгол хүн шүү, та монгол үндэстэн шүү” хэмээн мэдрүүлж байдаг морин хуураа аялгуулан эгшиглүүлж, алдаршуулан хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулж, дэлхий дахинаа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь монголчууд бидний эрхэм чухал үүрэг мөн.

Тиймээс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол төр морин хуурынхаа хөгжлийг төрийн бодлогын түвшинд онцгойлон анхаарч ирсэн.

1992 онд төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, Төрийн тэргүүний шийдвэрээр Төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулгыг байгуулж, улмаар 2002 онд Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй.

Мөн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхий боловсролын сургууль,  дотоод, гадаадын соёлын байгууллагууд морин хуурын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, морин хуур урлал, үйлдвэрлэлийг дэмжих, монгол айл бүр морин хуураа эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургахыг уриалсан, олон чухал агуулгыг тусгасан “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн.

Монгол Улсын Засгийн газраас тус зарлигийн хүрээнд холбогдох тогтоол, шийдвэр гаргаж, бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх энэхүү үйл хэрэг төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн бас нэгэн бодит илрэл юм.

Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд холбогдох яам, төрийн захиргааны байгууллагууд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран чиглэл чиглэлийнхээ дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн чуулганаар санал, зөвлөмжөө нэгтгэн танилцуулах гэж байна.

Анхдугаар чуулганаар морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлууд болох мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, материаллаг баазыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, холбогдох төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал зөвлөмж боловсруулан, холбогдох яамдад хүргүүлж, төрийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллах явдал чухал байна.

Мөн морин хуураа Монголд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулж, заан сургахад авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Та бүхэн хамтын зохион байгуулалтад орж, “Морин хуурын нэгдсэн холбоо” байгуулан, төр засаг, түмэн олныхоо дэмжлэгийг хүлээж, зүрх сэтгэлээрээ хамтран ажиллахыг уриалж байна.

Түүнчлэн манай эрдэмтэн судлаач, багш мэргэжилтнүүд морин хуурынхаа үүх түүх, өв соёлыг шинжлэн судалж, судалгааны ном бүтээл туурвих, заавал сурах ая дууны жагсаалт бүхий сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохион хэвлүүлэх зэргээр дотооддоо төдийгүй олон улсад морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, заан сургах ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Цаашид “Морин хуур” үндэсний чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулж, төрийн болон мэргэжлийн байгууллагууд, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид хуран чуулж, ололт амжилт, алдаа оноогоо үнэлэн дүгнэж, бодлого, зорилтоо тодорхойлон, үйл ажиллагаагаа хэлэлцэн төлөвлөж байх нь зүйтэй.

Мөн молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурын аялгуу айл бүрийн хойморт эгшиглэн хөгжиж, монгол өв соёл, зан заншил үеийн үед түгэн дэлгэрч байх үүднээс Төрийн хан хуурч байдагтай адил монгол айл бүр өргөө гэрийн хуурчтай болохыг нийт ард түмэндээ уриалж байна.

Монголчууд бид морин хуураа хүндлэн дээдэлж, эрхэмлэн залахын зэрэгцээ суралцан эзэмшиж, хуурдан эгшиглүүлж байх учиртай.

Эрхэм хүндэт чуулганд оролцогчид оо,

Монгол Төрийн тэргүүн Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, ард түмнийхээ үндэсний ухамсар, соёл сэтгэлгээг хөгжүүлэн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, монгол түмний өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгад Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэн билээ.

Эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн “Морин хуур” найрал хөгжмийн хамт олонд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин баяр хүргэж, морин хуураа хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.

Мөн монгол түмний бахархал, морин хуураа эрхэмлэн дээдэлж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт нэгэн насныхаа амьдралыг зориулан, хичээл зүтгэл гаргаж яваа эрхэм хүндэт Та бүхнийхээ ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Тал нутгийн монгол аялгууны үндэс, монгол хөгжмийн хаан морин хуураа хөгжүүлэн дэлгэрүүлэх их үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн  тэргүүн Та бүхнийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно.

Хорвоод хосгүй морин хуурын монгол аялгуу дэлхий ертөнцөд уянгалан эгшиглэж, хүн төрөлхтнийг уяраан баясгаж, өнө мөнхөд аялгуулан дуурьсаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо1 цаг 25 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна1 цаг 31 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 31 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ2 цаг 35 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна2 цаг 41 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа2 цаг 48 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна2 цаг 53 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв3 цагийн өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо3 цаг 58 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 цаг 57 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв6 цаг 2 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 6 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо6 цаг 8 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа6 цаг 12 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна6 цаг 17 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 20 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа6 цаг 22 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө6 цаг 26 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 9 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо7 цаг 12 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа7 цаг 15 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа7 цаг 20 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ7 цаг 25 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа7 цаг 28 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 32 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо7 цаг 35 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ7 цаг 37 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа7 цаг 40 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 44 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ7 цаг 47 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.