Гол усаар л нэг горилогчдын гороо


5-р сарын 8
8 цаг 24 минут

     СЕХ-ны цаглавраар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт хүртэл 50 хоног үлджээ. Сонгуульд оролцох батламжаа авсан нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, бие даан нэр дэвшигчид нэрээ дэвшүүлэх ажил энэ тавдугаар сарын 14-20-ны дотор болно. Үүнээс цааш нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэх, нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх ажлууд үргэлжилж, зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ тэднийг бүртгэх эсэхээ шийдвэрлэх учиртай. Зургаадугаар сарын 3-наас өмнө горилогчдын заримыг татаж оронд нь нөхөн нэр дэвшүүлнэ. Жагсаалтад эцэслэн үлдсэн нэр дэвшигчдэд СЕХ зургаадугаар сарын 10-нд үнэмлэх олгосноор сая сонгуульд өрсөлдөх эрхтэй болно. Энэ өдрөөс буюу зургаадугаар сарын 10-наас мөн сарын 26-ны 00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа явуулах эрхтэй.

Гэтэл одоо яаж байна. Хаа сайгүй, гол усаар л нэг горилогчдын гороо. Угтаа зургаадугаар сарын 10 болоогүй, албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаагүй, горилогч төдий байж сурталчилгаа хийгээд явна гэдэг хууль зөрчсөн хэрэг л дээ. УИХ-ын гишүүд тайлангаа тавьж яваа гэж бодъё. Гэхдээ нэг учир бий. Урьд өмнөх жишгээр бол УИХ-ын чуулганыг 14 хоног албан ёсоор завсарлуулаад гишүүд тойргоороо явж тайлангаа танилцуулдаг. Эргэж ирээд чуулганаа хуралдуулж, сонгуулийн дараа албан ёсоор хаалтаа хийдэг.

Харин энэ удаа УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах болсноос гишүүд танигдаагүй аймаг, дүүргээрээ явах гээд хурлаа хаян гадаалцгаажээ. Ар хойгуур нь байнгын хороод, чуулганы хуралдааны ирц хүрэхгүй, Төрийн ордон эзгүй шахам үлдээд байна. Тэр хэрээр хаврын отгон чуулганаар хэлэлцэж батлах учиртай олон хуулийн төсөл хаягдаж, энэ удаагийн УИХ-аар зарим нь хэлэлцэгдэж амжилгүй дараагийн парламентад шилжих, эс бол бүр мөсөн хаягдаж мэдэхээр болов.

Эрхэм гишүүд нам намынхаа горилогчдыг дагуулан тойргийн бүсэд орсон аймгуудаа гороолж буй. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд усалж тордож байсан аймгуудаас гадна бүсчилсэн тойргоор хил хязгаараа тэлсэн “шинэ эзэмшил” нутагтаа танигдах гэж эр хүний арвангурван мэхийг үзүүлнэ гэгчийг хийж явна. Зарим нь ганц нэгээрээ ч яваа юм байх. АН-аас “Босоо” хэмээх С.Ганбаатар гишүүн Хөвсгөлийн тайгын сумдаар зочилж, нутгийн зон олонтой танилцаж, “Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэгч ганц гишүүн” хэмээх танилцуулгыг зогсоо чөлөөгүй хийж буй дуулдана. Өмнөх 2020 оны сонгуулиар тэрбээр Орхон аймгаас сонгогдсон. Өнөө жил Орхон нь Хөвсгөл, Булган аймагтай нэг бүс болсон учир илүү олон хүн амтай, бартаа ихтэй газраас нь танилцах аяллаа эхэлжээ. Нээрээ л хашир хүн гэсэндээ сурталчилгааны цаг дөхөөд ирэхээр шавар намаг үүсэж, цаатан зон тайга өөдөө явчих учир наана нь нүүр хагарч яваа нь тэр. Тэгээд ч яг сурталчилгааны 18 хоногт 8-10 мандаттай, газар нутаг арвин тойрогт нэр дэвшигчид зэрэг гараад өгөхөөр авто раллийн уралдаан шиг л талаар нэг юм болох байлгүй. Ядаж энэ удаа 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид, бие даагчид гээд өнөр өтгөн сонгуульдах юм чинь.

Түүний шилийг даран Ц.Анандбазар гишүүн тайгын сумдыг зорьжээ. Нам нь нэр дэвшүүлэхгүй ч гэсэн бие даана хэмээн үзэж яваа нэгэн. Гэхдээ сонгогчид хэрсүү болжээ. Хөвсгөлд очсон УИХ-ын гишүүдээс дөрвөн жилийн өмнө танилцуулж байсан мөрийн хөтөлбөрийг нь бариад “Ийм тийм амлалт чинь биелсэн нь хаана байна” гэж сүрхий ам асууж байгаа харагдана лээ. Бас болоогүй, тайгын дархад зон дуу гаргачихаж цаана чинь. “Занг нь мэдэхгүй налиганаж байж Залилуулж хоцров мэдээрэй хоё, Хүнийг нь мэдэхгүй налиганаж байж Хууртаж хоцров мэдээрэй хоё” гээд очсон нөхдийн ам өчгийг нэлээд сайн авч байгаа дуулдана.

УИХ-ын гишүүн бус, тавих тайлан ч байхгүй, нэр дэвших эсэх нь тодорхойгүй, горилогч болох уу, үгүй юу нь ч бүдэг нөхөд гол усаар нэг намынхаа туг хиурыг намируулж, дэмжигч нараа дагуулж, албан ёсны сурталчилгаанаас ч илүүтэй сүр жавхлан төгөлдөр яваа нь ч байна. Тэгээд ирмэгц сумын улс төрийн идэвхтэй нөхдийн онгод орж, манай танай нам, тэрний энэний дэмжигч болоод талцаад явчих жишээтэй. Ядахдаа л бүсийн аймгуудаа тойрч яваа горилогч нар тухайн суман дахь зөвхөн өөрийн намын харьяалалтай эзэн бүхий дэлгүүр, цайны газраар үйлчлүүлдэг гэх. Мөнөөх дэлгүүрүүд нь ч андашгүй л дээ, орой дээрээ намынхаа тугийг мандуулчихсан.

Гишүүдийн чих зөөлөрч, зан сайжирч, хамгийн сайн ажилтай гишүүн хэмээн биеэ магтаж, хийсэн бүтээснээ сийрүүлсэн тэвхгэр сэтгүүл, уут чихэр, хайрцаг жигнэмэгтэй дагалдуулан уулзалтад ирэгчдэд түгээхээ мартаагүй л яваа дуулдана. Гэм нь “Гишүүдийн тайланг хогийн саванд” гэсэн давалгаа үүсээд нэлээд нь тантан барааджээ. Эвгүй нь гэвэл сэтгүүлийнхээ хавтас дээр Эзэн Чингис хааны хөшөөний өмнө патиараа татуулсан гишүүний сэтгүүлийг хогийн тантанд шидчихэж. Эрхэм гишүүд Чингис хаанаараа гоёх гэвэл Эзэн богдыгоо чирээд хог бараадаж нүгэл болох нь байна шүү гэдгийг хэлчихэд гэмгүй л байх.

Гороо хийхээсээ өмнө гишүүд гэр гэртээ хөлдүү, гэсгэлэн төрөл бүрийн бууз хийж үзүүлсэн, төл мал үнсэж үнгэж зураг хөргөө татуулсан. Гол усны хөвөөнд уярч, уясаж клип хийлгэсэн. Төл мал үнсдэг нь ч учиртай л даа. Дээхнэ үед хүүхэд тэвэрч, үнсэж, хамт мөлхөж тоглож янз бүр л болдог байв. Энэ бүхэн нь насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй гэсэн хууль журам зөрчөөд байсан учир хуульд харшлахгүйгээр нь хурга, ишиг, тугал, ботготой нааддаг болсон бололтой. Нас гүйцээгүй малыг сурталчилгаанд ашиглаж болохгүй гэсэн хууль өнөөхөндөө байхгүй л дээ.

Гэхдээ горилогчид хэчнээн гороолсон ч иргэд сонгогчид өмнөхөөсөө илүү ухаалаг, хэлсэн үгэнд нь итгэхээсээ өмнө хийснийг нь нягталж, ор хийгээгүйг нь ам асууж, дараа хийхийг нь лавлаж байж нэрийг нь дугуйлах эсэхээ шийдэх янзтай болжээ. Хуульд заасан  хугацаанаас өмнө танихгүй газарт танил болох гэж явах нэг хэрэг ч сурталчилгаа нь хэтийдээд тараа таниулж мэднэ гэдгийг гол усаар гороологчид санаж л байгаа байлгүй дээ.

Эх сурвалж: Д.Оюунцэцэг zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.