Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ


5-р сарын 13
14 цаг 25 минут

     ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 13 /CNN/. Наран дээрх цуврал дэлбэрэлтүүдээс үүдэлтэй соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар нүд гялбам туйлын туяа үзэгдэв. Ховор тохиодог соронзон шуурга нь харилцаа холбоог тасалдуулж болзошгүй юм.

Хамгийн сүүлд 2003 оны 10 дугаар сард ийм хүчтэй нарны шуурга дэлхийг нөмөрч байсан гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газрын сансрын цаг агаарын урьдчилсан мэдээний төвөөс мэдээлсэн билээ.

Нарны идэвхжил ихэссэнээр дэлхийн туйлуудад "аврора бореалис" буюу хойд туйлын туяа, "аврора австралис" буюу өмнөд туйлын туяа үзэгддэг. Нарны титмээс шидэгдсэн бөөмсийн хэсгүүд нь Дэлхийн соронзон оронд хүрэх үед агаар мандалд байгаа хийнүүдтэй харилцан үйлчилснээр тэнгэрт өөр өөр өнгийн гэрэл үүсгэдэг байна.

сонин mn

Америкийн Чикаго хотын дээгүүр аврора бореалис үзэгдэж буй нь

сонин mn

Английн Шеффилд хотын ойролцоох чулуун тогтоцын орой дээрээс хойд туйлын туяаг харж буй хүн

сонин mn

Канадын Бритиш Колумб мужийн Маннинг паркийн усанд "аврора бореалис" тусаж буй нь

сонин mn

Шинэ Зеландын Крайстчерч хотын захад хүмүүс "аврора австралис"-ыг харж байна

сонин mn

Калифорнийн Берриесса нуурын дээгүүр туйлын туяа үзэгдэх үеэр онгоц нисэж буй агшин

сонин mn

Нидерландын Арландервин тосгоны дээгүүр туйлын туяа үзэгджээ

сонин mn

Словакийн Дебрад хотод туйлын туяаг харж байна

сонин mn

Швейцарын Ормон-Дессус хотод шөнийн цагаар нэгэн байшингийн дээгүүр туссан туйлын туяа

сонин mn

Оросын Омск мужийн Тара хотын тэнгэрийг туйлын туяа гэрэлтүүлж буй агшин

сонин mn

Австрийн Вена хотын дээгүүр туйлын туяа үзэгдлээ

сонин mn

Флоридагийн Форт-Лодердейл хотын орчимд

сонин mn

Английн Уитли-Бэй сууринд хүмүүс туйлын туяаны зургийг авч байна

сонин mn

АНУ-ын Мэн муж улсын Брансуик дахь фермийн байшингийн дээгүүр туйлын туяа харагдлаа

сонин mn

Чилийн Вильяррика галт уулын дээгүүр "аврора австралис" үзэгдэж буй агшин

сонин mn

Канадын Онтарио мужийн Лондон хотын ойролцоо хүмүүс туйлын туяаг харж байна. Туйлын туяа Канадын хойд бүс нутагт ихэвчлэн ажиглагддаг бол Онтариогийн өмнөд хэсэгт ховор үзэгддэг.

сонин mn

Вашингтон-Мемфис чиглэлийн нисэх онгоцны цонхоор Теннессигийн дээгүүр туйлын туяа үзэгдэж буйг буулгасан нь

сонин mn

Миссури муж улсын Рич Хилл хотын дээгүүр туйлын туяа харагдаж байна

сонин mn

Германы Бранденбург хотын шөнийн тэнгэрт туйлын туяа ажиглагдав

сонин mn

Орегон муж улсын Эстакада хотод туйлын туяа үзэгдэж буй агшин

сонин mn

Жоржиа муж улсын Камминг хотын дээгүүр туйлын туяа харагдлаа

сонин mn

Английн Кросби хотод хүмүүс туйлын туяаны дор зургаа авахуулж байна

сонин mn

Шотландын Эдинбург хотын дээгүүр туйлын туяа үзэгдэж буй нь

сонин mn

Английн Ливерпүүл хотын Кросби далайн эрэг дээгүүр туйлын туяа харагдаж буй агшин

 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ2 цаг 14 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.