Түүхэн хүн: Их хааны эцэг "ЕСҮХЭЙ БААТАР"


11-р сарын 24
7 цаг 31 минут
 
Их Монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн Монгол аймгийн ахлагч бөгөөд улс төрийн зүтгэлтэн.

 

Есүхэй баатар бол Чингис хааны эцэг бөгөөд Монгол туургатныг нэгтгэх их үйл хэрэгт биечлэн оролцож явсан түүхэн хүн болно. Есүхэй баатрын өвөг эцэг бол Хамаг Монголыг захирсан Хабул хаан болно. Хабул хаан Охинбархаг, Бартанбаатар, Хутагт Мөнгүр, Хотул, Хулан, Хадаган, Төдөгөн зэрэг долоон хөвгүүнтэй. Есүхэй баатар бол Бартанбаатарын гуравдугаар хөвгүүн. Түүний авга Хотул хаан Монгол аймгийн хаан ширээг залгамжилсан байна. Тухайн үед Есүхэй баатар зуут захирсан цэргийн ноён явжээ. Хотул хаан нас барсны дараа Есүхэй баатар хэрэг дээрээ Монгол Тайчуудыг захирсан өргөмжлөгдөөгүй хаан байжээ. Үүнийг түүхэнд “сайн эцгийн чинь хураасан улс” гэж хэлдэг бөгөөд ялангуяа 1162 онд Татар иргэнийг байлдаж тэдний түрүү Тэмүжин Үгэ, Жалибуха нарыг баривчилж ялалт байгуулсан байна. Энэ ялалтаа дуурсгахын тулд өөрийн ууган хөвгүүнд Тэмүжин гэдэг нэр хайрлажээ. Үүнээс хойш Монгол аймгийн нэр хүнд улмаар өсөж Есүхэй баатрын алдар нэр ихээр мандав.

1170 онд Есүхэй баатар өөрийн хөвгүүн 9 настай Тэмүжинг дагуулж Өэлүн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйхаар явж байгаад Хонгирад аймгийн Дай Сэцэнтэй уулзаж тэдний урилгаар гэрт нь буужээ. Ингээд тэдний охин Бөртэг хөвгүүндээ бэр гуйж худ ургийн холбоо тогтоогоод Тэмүжинийг хүргэнд үлдээж өөрөө нутаг буцсан байна. Буцах замдаа Татар иргэний хуримд тааралдаж тэдний хорт ундааг уугаад гэртээ ирээд төд удалгүй нас нөгчжээ. Есүхэй баатар нас нөгчихөөсөө өмнө шадар зарц Хонхотаны Чирха өвгөний хөвгүүн Мэнлигт эхнэр хүүхдээ гэрээсэлж өсч өндийтөл нь харгалзаж явахыг захирав. Есүхэй баатрыг нас бармагц түүний хараан дахь улс иргэд нь бутран салж зүг зүгтээ нүүн явжээ. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, Монгол аймгийг нэгтгэх, цаашилбал Монгол туургатныг нэгтгэх аугаа үйлс Өэлүн эхийн мөрөн дээр үүрэг болгон оногдсон байна. Тэмүжин Өэлүн эхийн сургаалаар Монгол аймгийг нэгтгэхийн төлөө олон жил хичээн зүтгэж 1189 онд Монгол аймгийн хаан болж 1206 онд Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөж, Монголыг нэгтгэх аугаа үйлсийг бүтээжээ. Хубилай Сэцэн хааны Чжиюаний гуравдугаар он буюу 1266 онд элэнц өвөг Есүхэй баатрыг Тэнгэрлэг язгуурт хаан цолоор нэхэн өргөмжилжээ. (А.Пунсаг) 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.