ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна


12-р сарын 13
7 цаг 30 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн ес дэх өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын ес дэх өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлон хүргэж байна.

Төр засгийн ийм бусармаг үйлдлийг эсэргүүцэж байгаа залуус болон иргэдийнхээ нэгдэлд үнэхээр их баярлаж байна. Монголд шинэчлэл бий болох ёстой. Шинэчлэсэн тогтолцоо бий болох ёстой. Иргэдийн эрүүл аж төрөх, эрхээ хамгаалуулах, үндэснийхээ өв уламжлалыг хамгаалуулах гээд зөндөө зүйлс байгаа л даа. Нөгөө баялагтаа эзэн Монгол нь хаана ч байгаа юм. Иргэддээ ээлтэй Монголдоо амьдарч болох орчин нь бүрдсэн сайхан орон байгаасай л гэж бодож байна. Тэрнээс дефолт зарлах биш. Засаг уналаа гээд юм өөрчлөгдөхгүй. Эрх мэдэлтэн, албан тушаалын хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Сая ковид яалаа. Маш олон тэрбум төгрөгийн төслүүд явсан. Тэр бүхэн өнөөдөр ил болоогүй. Ковидын үеэр маш олон эрх мэдэлтэй дарга нар болон эрх мэдэлтэй албан тушаалтнууд өнөөдөр хагартлаа баяжсан. Тэр хүмүүсийг яагаад дурдахгүй байна вэ. Энэ зүйлүүдийг ярих ёстой гэж бодож байна. Нүүрсний хэрэгтэй хүмүүс өөрсдийгөө халхлаад өөрсдийнхөө фэйсбүүк профайл зургийг хар болголоо гэж харж байна. Би бол гэрэл гэгээ асаах үүднээс миний профайл зураг байгаагаараа л явна.

 Бид бүгдээрээ нэг зүйлийг хүсэж байгаа. Сайхан амьдралыг хүсэж байгаа. Бид нар сайхан амьдралтай болохын тулд бидэнд золиос хэрэгтэй бид өөрсдийгөө дайчлан хэрэгтэй. Хичээл ном чухал ч гэсэн өнөөдөр чиний хичээл чинь сайн гараад маргааш чи хаана очих вэ. Магадгүй чамд ажил олдохгүй байж магадгүй шүү дээ. Тийм болохоор бид нар энийг зогсоох хэрэгтэй. Бид нар хүчтэй байх хэрэгтэй. Нэгэнт зориг шулуудсан бол шинэ залуу үе гэдгээ харуулах хэрэгтэй. Залуусаа хүрч ирээд тэмцэцгээ. Нөхцөл байдал бол үнэхээр хэцүү байна. Доороос жиндүүтэй байхад яаж сайхан байхав. Төр засгаас бид нэрсээ өг, нүүрснийхээ хулгайчдыг ил болго. 

Сошиал орчинд бүгд нэгэн зэрэг профайлаар нэгдэх нь маш зөв. Бид эхний ээлжинд гараа нүүрс болгоод сошиал орчинд зургаар давалгаалъя гэсэн. Харамсалтай нь сошиал орчинд идэвхтэй явж чадсангүй. Одоо хав харанхуй болгож нэгдэж байгаа. Эмоцийн Цогтоо ах, өнөөдөр би нүүр зургаа хар болгож уриалж байгаа. Энэ бол тэмцлийн бас өвөрмөц нэг хэлбэр болж байгаа. Эрүүл мэндийн хувьд бол таван хүн тутмын дөрөв нь осголтын хоёрдугаар зэрэгтэй байсан. Энэ есөн хоногийн нэг хоногт үсрээд л ганц хоёр цаг унтаж чадаж байна. Талбайдаа хэдэн мянган хүмүүс намайг дэмжээд төр засгийг эсэргүүцээд ирж байхад би байхгүй  бол энэ хүмүүсийн итгэл нь мохчихвий дээ гэж маш их санаа зовж байгаа болохоор өнөөдрийг хүртэл тэсэж байна. Дээд албан тушаалтнууд хэзээнээсээ хэлсэн амлалтдаа хүрч чаддаггүй. Одоо бол би эд нарын ганц ч үгэнд итгэхгүй. Одоо гарт баригдаж, нүдэнд харагдахаар бодит үр дүнд л би итгэнэ.

Талбай дээр олон хонож байгаа залууст ирж сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн. Би чинь бас ард түмний нэг хэсэг шүү дээ. Ээж хүн, бас төрийн албан хаагч. Одоо миний амь амьдрал яаж байгаа нь мэдэхгүй. Хамгийн гол нь би төрийн албан хаагчийнхаа өргөсөн тангарагтаа үнэнч байгаа. Тусгаар тогтнол үндэсний бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. Миний хувьд яагаад энд ирсэн бэ гэвэл замбраагүй байдал гарахад бэлэн байсан залуусыг уриалаад төр засагтайгаа хамтран ажиллана шүү, огцруулахгүй шүү гэж үзэл бодол нэгдсэн. Бид нар хулгайчдаасаа салмаар байна. Бид хойч үедээ шударга нийгмийг үлдээхийн тулд одоо л бид шударга ёсыг тогтоомоор байна. Хулгайч луйварчдын нэрсийг гаргаад тэр хүн болгонд нь хариуцлага тооцоод, авилгалын тухай хуулийг чангатгах хэрэгтэй. Хүн бүр өөрсдийн оролцоогоороо төр засагт ойлгуулах хэрэгтэй. Төр засгаа огцруулахын бол бид цаашдаа хүсээд байгаа зүйлсээ хийлгэж чадахгүй шүү дээ. Ямар ч өөрчлөлт байхгүй шүү дээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо1 цаг 28 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна1 цаг 34 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 34 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ2 цаг 38 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна2 цаг 44 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа2 цаг 51 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна2 цаг 56 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв3 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо4 цаг 1 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ6 цагийн өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв6 цаг 6 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 9 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо6 цаг 11 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа6 цаг 15 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна6 цаг 20 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 23 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа6 цаг 25 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө6 цаг 29 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 12 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо7 цаг 15 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа7 цаг 18 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа7 цаг 24 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ7 цаг 28 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа7 цаг 31 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 35 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо7 цаг 38 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ7 цаг 40 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа7 цаг 43 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 48 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ7 цаг 50 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.