Малчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө


5-р сарын 6
12 цаг 54 минут

     “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна. Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг. Тэгвэл өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэнэ.

Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг  газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.

Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын  хөрөнгө оруулалтын зээлийг  арилжааны банк 20 хоногийн хугацаанд  олгох юм байна. Хэрвээ энэ бүхэн аль нэг шатандаа тухайн хугацаанд шийдвэрлэгдэхгүй гацаанд орвол 1800-2024 дугаар руу залгаж, тодруулах юм. Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн үеэр тавьсан илтгэлдээ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  дээрх мэдээллийг онцолсон юм.

БНХАУ, БНСУ-д “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төрийн бүх шатныхныг дайчилснаар ард иргэдийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Тиймээс ч Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатанд үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа юм.

Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогод Хот, хөдөөгийн сэргэлт туссан. “Шинэ хоршоо хөдөлгөөнөөр хөдөөгийн сэргэлтийг эхлүүлж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр  чинээлэг малчныг бий болгохын төлөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хамтдаа зүтгэхийг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан уриаллаа.

Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулав. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Манай хоршоологчид олон мянган өрхийн амьдралыг нэмэгдүүлж,  нийгэм, эдийн засгийн баталгааг хангаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад нөлөөлж байна. Иймд Ерөнхийлөгчийн зүгээс  “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”,  “Эрүүл Монгол хүн”  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн газар  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байгаад баяртай байна. НҮБ 2025 онд Олон улсын хоршоологчдын хөдөлгөөнийг санаачиллаа. Тиймээс та бүхэн хамтын хүчээр амьдралаа дээшлүүлж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцоно гэж найдаж байна” гэжээ.

Малчид хоршооны загвар хэрхэн хийх, хөрөнгө оруулалтын зээлийг авахдаа хэнд хандах, таван га газраа яаж  авах вэ гэж албаны хүмүүсээс асууж байлаа. Тиймээс бүсийн онцлогт тохирсон загвар төслийг холбогдох албаны хүмүүс танилцуулав. Дараагаар нь малчид, хоршоологчдын төлөөлөл саналаа хэлэв.

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Даариймаа “Манай сум байгаль цаг уурын өмнө хүчин мөхөстсөн. Тэр үед бид итгэлээ алдаж байлаа. Харин малаа алдаж, итгэлээ алдсан бидэнд төр, засгаас “Шинэ хоршоо” хөдөлгөөн  өрнүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ байлаа. Бид нэгдэж, хамтарч чадна” гэсэн бол

“Дунд таван богд” хоршооны тэргүүн Т.Ууганцэцэг “Манай хоршоо 12 дахь жилдээ мал аж ахуй, газар тариалан, аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай хоршоо 300 гаруй гишүүн, 12 бүлгэмтэй. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр би хоршоогоо өргөжүүлэн шинэчлэх шаардлагатай гэж бодлоо. Залуу хүний хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж талархаж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй зэрэгцээд “Шинэ залуу хоршоологч” хөдөлгөөнийг өрнүүлье гэж  залуустаа уриалъя” гэлээ.  Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 500 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.