БЭТ томилсноос хойш “ЭТТ” компанид юу болов?


11-р сарын 2
9 цаг 20 минут

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Түүнээс хойш юу болов гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Өчигдөр зарим хэвлэлд “ЭТТ” компанийн зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлсэн билээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх 69.8 тэрбум төгрөгийн гэрээг  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т үндэслэн төрийн нууцад хамааруулан нээлттэй тендер шалгаруулалтгүйгээр зохион байгуулсан.

Энэхүү гэрээг ямар чгүйцэтгэлийн, эсхүл  урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр байгуулсан бөгөөд гэрээ байгуулсны маргааш нь нийт гэрээний 30 орчим хувь болох 20.9 тэрбум төгрөгийн шилжүүлэх оролдлого хийсэн байна.

Иймд ажлын хэсгийн ахлагч Худалдан авах ажиллагааны газрын дарга М.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтийн дарга Д.Уужимсанаа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, компанийн үйл ажиллагаанд эрсдэл бий болгосон үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөх шийдвэрийг гаргасан” гэсэн юм.


Энэ нь ямар компани байсан бэ, нууц гэрээ байсан уу гэдгийг энд тайлбарлая. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны 2 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах үеэрээ Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцсон байдаг. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын “Чайна энержи” компанийн зүгээс “ЭТТ” компаниас жилд 20 сая тонн нүүрс авах санал тавьсан. Тухайн саналыг хүлээн авч хэрэгжүүлэхийн тулд “ЭТТ” нь далд уурхайг эхлүүлж байж ийм хэмжээний нүүрсийг нийлүүлэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Үүнтэй холбоотой ажлууд үргэлжилсээр 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 229 дүгээр тогтоолыг баталсан. Үүнд далд болон ил уурхайн олборлолтыг эхлүүлэх, талаар тусгасныг тогтоолоос харна уу.

Сонирхолтой нь Тагнуулын ерөнхий газраас нүүрсний далд уурхай нь байгалийн хий ихээр ялгаруулдгаараа эрсдэлтэйд тооцогддог гэнэ. Түүнчлэн ЭТТ-н уг уурхайн хувьд метан хийн бүтэц өндөртэй тул түүнд хэрэглэгддэг нарийн техник, тоноглол, мэдрэгч зэрэг нь зэвсгийн шинжтэй байдаг. Уурхайд шаардагдах их хэмжээний усыг хаагуур ямар хоолойгоор татсан зэрэг дотооддоо нууцлах шаардлагатай, тагнуулын байгууллагын хяналт дор хийгдэх ёстой ажлууд учраас тагнуулын байгууллага бүртгэлд хамруулж нууцын жагсаалтад орууллаа гэсэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байдаг.

Тийм учраас уг уурхайтай холбоотой асуудлыг нууц гэж ойлгосон бололтой. Түүнээс биш дээрх компанитай хийсэн гэрээ, гэрээний дагуу шилжүүлэх төлбөр мөнгөний асуудал нь нууцын зэрэглэлтэй биш юмсанж. Тухайн компанийн нэр ч нууц биш бөгөөд “Элгэн” гэдэг нэртэй энэ компани нь далд уурхайн хайгуул шинжилгээний лаборатори  компаниудын консорциумын толгой компани бололтой юм. Тус компани руу гэрээний урьдчилгаа 20.9 тэрбум төгрөгийг шилжүүлэх гэж байсан нь нууцлах зүйл биш бөгөөд БЭТ томилохын өмнөх өдөр учраас анхаарал татсан байж болох юм.


Тэгэхээр “ЭТТ” компанийн нэр бүхий албан тушаалтныг ажлаас халсан шалтгаан нь тендрийн баталгаа гаргаж өгөөгүй байхад шилжүүлэх гэсэн оролдлого хийсэн, худалдан авах ажиллагааг оновчтой зохион байгуулж чадаагүй, хяналт тавьж чадаагүй гэх үндэслэлүүдээр цаашид хамтарч ажиллахгүй гэсэн байр суурийг илэрхийлж ажлаас чөлөөлжээ.  Одоогийн байдлаар “ЭТТ” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг болон Засгийн газраас тус компанид БЭТ-ээр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар харилцан ойлголцож компанийн нөхцөл байдлыг улам сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж чадаж байна гэж ойлгож болохоор байна.

 Эх сурвалж: У.Оргилмаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ2 цаг 49 минутын өмнөОйрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ2 цаг 52 минутын өмнө“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 2 минутын өмнөБаянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна4 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв4 цаг 11 минутын өмнөӨнөөдөр хөх морь өдөр4 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан4 цаг 20 минутын өмнөДэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.