Дмитрий Медведев: Оюутнуудыг цаазаар авах ёстой


11-р сарын 3
13 цаг 44 минут

Уфа хотын Советский/Зөвлөлтийн/ дүүргийн шүүхээс дөрвөн оюутныг зохион байгуулалттай бүлэглэл байгуулж террорист халдлага үйлдсэн хэргээр баривчилсан гэж Башкирийн шүүхүүдийн хамтарсан хэвлэлийн алба мэдээлэв. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар тэд "Украинд тусгай ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, Башкирийн эрх баригчдын ажлыг тогтворгүй болгох зорилгоор, төмөр замын цахилгаан тоног төхөөрөмжийг гэмтээхийг оролдсон" гэжээ.

"Шүүх мөрдөн байцаагчийн хүсэлтээр, дөрвөн яллагдагчийг арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ" гэж Башкирийн шүүхийн хэвлэлийн алба мэдээлснийг Интерфакс агентлагаас иш татан мэдээлэв. Гурван 18-н настай, нэг 17-н настайшүүгдэгчийг террорист ажиллагаа явуулахыг завдсан, алан хядах ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа талаар тус агентлагаас тодруулжээ. Эрүүгийн хуулийн эдгээр зүйл анги 12-20 жил хорих ял оноодог.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хэргийн яллагдагчаар 18 настай Фаррухжон Зокиров, Мустафа Шахбазов, Эмин Садыгов болон түүний 17 настай дүү нар байгаа юм. Мустафа Шахбазов өөрийн “ВКонтакте” хуудсандаа ОХУ-ын Дотоод хэргийн яамны Уфа хуулийн дээд сургуульд сурдаг, тулааны урлаг, рэп урлагт дуртай гэж "Коммерсант" сонинд бичжээ. Эмин Садыгов Уфа хотын нисэхийн коллежид, дүү нь Муса Гареевын нэрэмжит агаарын десантын кадет корпуст сурдаг.

Шүүхийн хэвлэлийн албаны мэдээлснээр шүүгдэгчид "Украинд тусгай ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, Башкирийн эрх баригчдын ажлыг тогтворгүй болгоно хэмээн найдаж" төмөр замын цахилгаан хэрэгслийг гэмтээхийг дор хаяж таван удаа оролдсон гэж тэмдэглэжээ. Эдгээр дөрвөн оюутны хоёрыг өнгөрсөн сарын 27-нд Башкирийн “ФСБ” буюу ҮАХА-ны ажилтнууд Куйбышевын төмөр замын гол гарцын баруун “Белая" постыг шатаах гэж байхад нь баривчилсан гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлэв.

Уфа дүүргийн шүүхийн шийдвэр гарсан өдөр Аюулгүйн зөвлөлийн дэд дарга, ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өөрийн “Telegram” сувагтаа "хорлон сүйтгэгчид" болон ийм хүмүүст цаазаар авах ял оноох ёстой гэжбичжээ.Тэрээр цэргийн дайчилгаа эхэлснээс хойш пайчилгааны байрыг галдах зэрэг янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа нэмэгдсэнийг дурдаад Медведев үүнийг "хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оногдуулах ялыг сэргээх сайхан боломж" гэж бичсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.88.159Жрод   • 2022, 11 сарын 7. 20 цаг 57 минут

Тийм.ч.муу.биш.ажил.байна..тусгаар .улсад.халдаж.аллаг .хүчирхийлэл.үйлдэх.нь.тийм.сайн.гэжүү



Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ1 цаг 21 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ1 цаг 26 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо1 цаг 31 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ1 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.241 цаг 46 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав1 цаг 50 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ1 цаг 52 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 54 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ1 цаг 58 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр2 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2 цаг 11 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.