Амманы ринг дээр Монголын 9 боксчин мөнгөн медалийн төлөө хүч үзнэ


11-р сарын 7
11 цаг 02 минут

 Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг жинд У.Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен Вен Су-г ялж хүрэл медалийн болзол хангасан юм.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 54 кг жинд ОУХМ О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, ОУХМ Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова Ферузаг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлэн мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм.

Мөн эмэгтэйчүүдийн 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ өнгөрсөн шөнө хүрэл медалийн төлөө Казахстаны тамирчин Ази тивийн хошой аварга  Волоссенког ялж 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг жинд залуу тамирчин Б.Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ Х.Энхмандах БНСУ-ын тамирчинг хүрэл медалийн төлөө ялсан бол ням гарагт 57 кг жинд Г.Лундаа Тайванийн тамирчин Чен Вей Лийг, харин 60 кг жинд Б.Буяндалай Ираны тамирчинг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлээд байна.

Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч рингэнд гарч ирээгүй учир медалийн болзол биелүүлсэн. Ийнхүү монголын 9 тамирчин одоогоор медалийн болзол биелүүлж мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Эрэгтэй тамирчдаас 48 кг жинд ОУХМ О.Өнөболд Японы тамирчинд, 54 кг-д Д.Ганболд Казахстаны тамирчинд тус тус ялагдсан.

Өнөөдөр /11.07/ эрэгтэйчүүдийн 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ, БНСУ-ын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Б.Мөнгөнсаран Казахстаны тамирчин Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Назим Кызайбайтай тус тус тулалдана.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос олон залуу тамирчид оролцож маш сайн өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Одоогоор медалийн болзол биелүүлсэн манай 9 тамирчнаас 7 нь тивийн АШТ-ээс анхны медалиа хүртээд байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ2 цаг 11 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ2 цаг 16 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо2 цаг 21 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ2 цаг 26 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.242 цаг 36 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав2 цаг 40 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ2 цаг 42 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв2 цаг 44 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ2 цаг 48 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр2 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан3 цаг 1 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.