ОХУ-г орхин, Казакстанд хоргодож буй Халимагууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсчээ


11-р сарын 10
16 цаг 40 минут
 
Казахстан улсын Алматы хотод буй ОХУ-ын иргэн Халимаг Монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад Хэргийн сайд Б.Батцэцэг нараас тусламж хүсчээ.
 
 
Тэдний хүсэлтэд:
 
Хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш бидний Ойрд Монгол үндэстний 20-иос 59 хүртэлх насны эрэгтэйчүүд төрсөн нутаг орноо буюу Халимаг улсаа орхин гарахаар шийдсэн билээ. Бидний төрөл төрөгсөд Орос улс болон Казахстан улсын хил хүртэл хэдэн километр үргэлжилсэн автомашин, хүмүүсийн дарааллыг явганаар туулсаар хүрсэн. Хувь заяаны эрхээр ОХУ-ын хилийн цаана гараад байгаа Ойрд Монголчууд - Халимагууд бид Америк, Европ болон Азид өөрсдийн ахан дүүст туслах бүлгүүдийг зохион байгуулан нэгдэцгээсэн болно. Бид манай ард түмний буюу та бүгдийн элэг нэгт ахан дүүсийн эсрэг явуулж буй геноцид үйл ажиллагааг зогсоохын төлөө өөрсдийн хийж чадах бүхнийг хийсээр ирсэн, хийж ч байна, мөн хийсээр ч байх болно.
 
Манай эрчүүдийн олонх нь одоогоор ах дүүгийн барилдлагатай, найрсаг Казахстан улсад сая сая оросын иргэдийн хамтаар Казахстаны ард түмний ачаар толгой хоргодох газартай болоод байгаа билээ.
 
Казахстаны ард түмэнд ОХУ-ын дотоодын болон хугацаа нь дууссан гадаад паспорттой Казахстан улсад саадгүй нэвтрэхийг зөвшөөрч гүн туслалцаа үзүүлсэнд нь талархаад баршгүй. Халимагуудын дийлэнх нь Монгол гэдэг уг үндсээ хадгалж үлдэх ёстой гэдгийг бат ойлгодог учраас Казахстаны хилээр давах үеэсээ л өөрсдийн түүхэн эх орондоо хүрэх зорилгыг өмнөө тавьж, улмаар Монгол руу явганаар алхаж хүрэхээр шийдсэн.
 
Казахстан улс Монголтой хиллэдэггүй тул тэд одоогоор ковидын улмаас хязгаарлалт тогтоогоод байгаа Хятад улсаар дамжин явах, эсвэл саяхан шинээр батлагдсан Оросын хуулийн дагуу тэр даруй баривчилж 15 жил шоронд хорих ял хүлээж буй Орос руу буцаж очихоос өөр аргагүй болоод байна. Дараа нь тэднийг “Путины тогооч – Пригожин” шоронд эргэж очингоо Украин дахь аллагаа үргэлжлүүлэхийн тулд өөрийн “Вагнер” ЦХК (Цэргийн хувийн компани)-даа бүртгэж авах болно.
 
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
 
Бид Танаас долоо хоногийн дотор хүмүүнлэгийн чартер нислэгээр Алматы хотын нисэх буудалд дээр байгаа та бидний ахан дүүсийг нүүлгэн шилжүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Түүнчлэн, нислэгийн коридорыг Орос улсын бус харин Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрүүлэхэд анхаарахыг хүсэж байна, учир нь саяхныг болтол иргэний агаарын хөлгүүдийг замаас нь саатуулж улмаар хүчээр газардуулан, зорчигчдыг нь баривчилсан тохиолдлууд гарч байсан билээ.
 
Тэдний олонх нь зөвхөн ОХУ-ын дотоодын паспорттой бөгөөд үүний улмаас олон улсын нислэгийн тийз худалдан авах боломжгүй байгаа тул бидний Ойрд Монгол ахан дүүсийг нислэгийн тийз бичихгүйгээр дээрх хүмүүнлэгийн олон улсын нислэгт жагсаалтаар бүртгэн тээвэрлэн авчрахыг Танаас хүсэж байгаа юм.
 
Эрхэмсэг хатагтай Монгол Улсын Гадаад хэргийн сайд аа,
 
Америк, Европ, Азид байгаа бид бүхэн дээрх хүмүүнлэгийн чартер нислэгийг саадгүй нэвтрүүлэх агаарын коридорыг хангахын төлөө бүхий л хүч чадлаа дайчилж өгөхийг Танаас хүсье, мөн түүнчлэн зөвхөн оросын дотоодын паспорттой буюу хугацаа нь дууссан ОХУ-ын гадаад паспорт бүхий та бидний ахан дүүсийг хилээр нэвтрүүлэх болон онгоцонд суулгахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна.
 
Бидний олон олон ах дүүсийн хувьд энэ бол эцсийн найдлага юм шүү гэдгийг танд сануулах нь илүүц буй за, эс бөгөөс тэднийг аймшигтай гамшигт, гагцхүү бидний өвөө эмээ, аав ээж нарт 1943 оны 12 дугаар сарын жихүүн өдрүүдэд тохиолдсон, Халимаг – Ойрд Монголчуудын эсрэг үйлдсэн геноцидын улмаас үндэстний 60 гаруй хувийг хүйс тэмтэрсэнтэй дүйцэх үр дагаврууд хүлээж байгаа болно.
 
Манай эрчүүд Та бүгдийн дурсамжид Мөнх Хөх Тэнгэрийн дор дахин хэзээ ч эс орших ахан дүүсийн хувьд дурсагдан үлдэх үү, эсвэл Та бүгдийн хамт мөр зэрэгцэн зогсох уу гэдэг сонголт тулгараад байна. Гагцхүү Халимагууд - Ойрд Монголчуудын хувьд эзлэх Та бүгдийн байр суурь л тэдний устаж үгүй болох уу, амьдрах уу гэдгийг шийдэх болно.
 
Иймд, та бүхнээс өөрсдийн ахан дүүсийн амьдралыг сонгохыг хичээнгүйлэн гуйж байна.
 
Та бүгдийн саруул ухаанд итгэж найдан гүнээ хүндэтгэсэн,
 
Европ дахь Халимаг – Монголчууд гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



92.38.183.77ГАНАА   • 2022, 11 сарын 16. 15 цаг 07 минут

ТУСГААР тогтносон улс мөн бол халимаг буриад тува казак Хазар өвөр монгол ахан дүүсээ бид чадахаасаа хамгаалах ёстой шүү

202.9.40.68Зочин   • 2022, 11 сарын 13. 7 цаг 51 минут

Ямар өрөвдмөөр юм бэ? Яанаа,энэ хүмүүст санаа маш их зовж байна !!! Ёкатёрина хатан хааны үед нутгаа зорьсон халимгуудын нүүдэлчдийн хойноос цэргүүд явуулж аллага үйлдсэн,үлдсэнийг нь Сибирьт цөлсөн аймшигт түүхийг бид уншиж мэднэ шүү дээ. Энгийн иргэдэд ямар ч буруу байхгүй,улс төрчдийн харилцан ойлголцдоггүй гайгаар ямар ч гэм буруугүй цэл залуу хөвгүүд охид дайнд амь үрэгдэж байна. Эцэг эх,эмээ өвөө шигээ хэлмэгдлийн гамшгийг амсахгүй гэж чадлаараа чармайж байна,туслаачээ!!@

202.21.108.62MGL   • 2022, 11 сарын 12. 9 цаг 20 минут

Казахстанаас угаасаа УБ онгоц байнга байгаа биздээ

192.82.90.199Зочин   • 2022, 11 сарын 11. 7 цаг 06 минут

Аваачээ

202.55.188.108Иргэн   • 2022, 11 сарын 10. 21 цаг 38 минут

Туурга тусгаар Монгол улсын тэргүүн гадаад харилцааны сайд ажлын заачих юм байна л да.Бичгээ хэтэр хэмжээн дэ байж уу

103.212.119.186Зочин   • 2022, 11 сарын 10. 21 цаг 00 минут

Авах хэрэгтэй

192.82.87.124Зочин   • 2022, 11 сарын 10. 19 цаг 15 минут

авах хэрэгтэй. бид цөөхүүл шүү дээ.



Шинэ мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хөгжил бол цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал юм2 цаг 11 минутын өмнөО.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив2 цаг 22 минутын өмнөУнгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 цаг 31 минутын өмнөАжлын хэсэг хуралдлаа2 цаг 36 минутын өмнө21 аймагт нийт 2988 хоршоо нэрээ авч, 1634 хоршоо байгуулагдлаа2 цаг 43 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 3 минутын өмнө“Дэлхийн Монгол хүүхдүүд” баярыг зургаадугаар сарын 1-нд 10:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна3 цаг 11 минутын өмнө“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ6 цаг 15 минутын өмнөОйрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ6 цаг 18 минутын өмнө“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 28 минутын өмнөБаянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна7 цаг 28 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв7 цаг 37 минутын өмнөӨнөөдөр хөх морь өдөр7 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цаг 46 минутын өмнөДэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.