Түүхэн хүн: Их хааны эцэг "ЕСҮХЭЙ БААТАР"


11-р сарын 24
7 цаг 31 минут
 
Их Монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн Монгол аймгийн ахлагч бөгөөд улс төрийн зүтгэлтэн.

 

Есүхэй баатар бол Чингис хааны эцэг бөгөөд Монгол туургатныг нэгтгэх их үйл хэрэгт биечлэн оролцож явсан түүхэн хүн болно. Есүхэй баатрын өвөг эцэг бол Хамаг Монголыг захирсан Хабул хаан болно. Хабул хаан Охинбархаг, Бартанбаатар, Хутагт Мөнгүр, Хотул, Хулан, Хадаган, Төдөгөн зэрэг долоон хөвгүүнтэй. Есүхэй баатар бол Бартанбаатарын гуравдугаар хөвгүүн. Түүний авга Хотул хаан Монгол аймгийн хаан ширээг залгамжилсан байна. Тухайн үед Есүхэй баатар зуут захирсан цэргийн ноён явжээ. Хотул хаан нас барсны дараа Есүхэй баатар хэрэг дээрээ Монгол Тайчуудыг захирсан өргөмжлөгдөөгүй хаан байжээ. Үүнийг түүхэнд “сайн эцгийн чинь хураасан улс” гэж хэлдэг бөгөөд ялангуяа 1162 онд Татар иргэнийг байлдаж тэдний түрүү Тэмүжин Үгэ, Жалибуха нарыг баривчилж ялалт байгуулсан байна. Энэ ялалтаа дуурсгахын тулд өөрийн ууган хөвгүүнд Тэмүжин гэдэг нэр хайрлажээ. Үүнээс хойш Монгол аймгийн нэр хүнд улмаар өсөж Есүхэй баатрын алдар нэр ихээр мандав.

1170 онд Есүхэй баатар өөрийн хөвгүүн 9 настай Тэмүжинг дагуулж Өэлүн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйхаар явж байгаад Хонгирад аймгийн Дай Сэцэнтэй уулзаж тэдний урилгаар гэрт нь буужээ. Ингээд тэдний охин Бөртэг хөвгүүндээ бэр гуйж худ ургийн холбоо тогтоогоод Тэмүжинийг хүргэнд үлдээж өөрөө нутаг буцсан байна. Буцах замдаа Татар иргэний хуримд тааралдаж тэдний хорт ундааг уугаад гэртээ ирээд төд удалгүй нас нөгчжээ. Есүхэй баатар нас нөгчихөөсөө өмнө шадар зарц Хонхотаны Чирха өвгөний хөвгүүн Мэнлигт эхнэр хүүхдээ гэрээсэлж өсч өндийтөл нь харгалзаж явахыг захирав. Есүхэй баатрыг нас бармагц түүний хараан дахь улс иргэд нь бутран салж зүг зүгтээ нүүн явжээ. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, Монгол аймгийг нэгтгэх, цаашилбал Монгол туургатныг нэгтгэх аугаа үйлс Өэлүн эхийн мөрөн дээр үүрэг болгон оногдсон байна. Тэмүжин Өэлүн эхийн сургаалаар Монгол аймгийг нэгтгэхийн төлөө олон жил хичээн зүтгэж 1189 онд Монгол аймгийн хаан болж 1206 онд Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөж, Монголыг нэгтгэх аугаа үйлсийг бүтээжээ. Хубилай Сэцэн хааны Чжиюаний гуравдугаар он буюу 1266 онд элэнц өвөг Есүхэй баатрыг Тэнгэрлэг язгуурт хаан цолоор нэхэн өргөмжилжээ. (А.Пунсаг) 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 1 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форум боллоо2 цаг 7 минутын өмнөОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаагдах авто замууд2 цаг 19 минутын өмнө“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 25 минутын өмнөЦ.Гарамжавын өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байна2 цаг 36 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ3 цаг 32 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар: Хөгжил бол цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал юм6 цаг 24 минутын өмнөО.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив6 цаг 35 минутын өмнөУнгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа6 цаг 44 минутын өмнөАжлын хэсэг хуралдлаа6 цаг 49 минутын өмнө21 аймагт нийт 2988 хоршоо нэрээ авч, 1634 хоршоо байгуулагдлаа6 цаг 56 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 16 минутын өмнө“Дэлхийн Монгол хүүхдүүд” баярыг зургаадугаар сарын 1-нд 10:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна7 цаг 24 минутын өмнө“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ5 сар 30. 9:48Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ5 сар 30. 9:45“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 30. 9:34Баянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна5 сар 30. 8:34Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв5 сар 30. 8:26Өнөөдөр хөх морь өдөр5 сар 30. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 30. 8:17Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.