Түүхэн хүн: "ӨЭЛҮН"


11-р сарын 24
8 цаг 00 минут
 
Их Монгол улсын үеийн төр байгуулалцаж явсан гавьяат эх.

 

Өэлүн эх бол Есүхэй баатрын эхнэр бөгөөд Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ зэрэг дөрвөн хөвгүүн Тэмүлэн нэрт нэгэн охин төрөв. 1170 онд Есүхэй баатар 9 настай Тэмүжинг дагуулан Өэлүн эхийн төрхөм Хонгирад аймгаас бэр гуйхаар явах замдаа Дай Сэцэнтэй тааралдаж түүний охин Бөртэ үжинг бэр гуйн тогтоожээ. Есүхэй баатар буцах замдаа Татар иргэний хуриманд тааралдаж хортой ундаа уугаад гэртээ ирээд удалгүй нас нөгчив. Есүхэй баатрыг нас нөгчмөгц Тайчууд тэргүүтэй хураасан улс нь нүүн явсанд Өэлүн эх Есүхэй баатрын тугийг барьж нэг бүлэг иргэдийг хураан авчрав. Гэтэл эцэстээ “Цээлийн ус ширгэжцэгээн чулуу хагарав” хэмээн олонх иргэд Тайчуудыг даган нүүж Өэлүн эхийг өнчин хэдэн хүүхэдтэй нь нутагт нь хаяжээ. Ингээд Өэлүн эх өнчин хэдэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө өвсний үндэс, үрэл мойл түүж өдөр хоногийг өнгөрөөж өл хоол залгаж явжээ. Тэмүжин, Хасар нар Есүхэй баатрын нөгөө хатан Сочигил эхээс төрсөн Бэгтэр, Бэлгүдэй нартай эв түнжин муутай байсныг Өэлүн эх мэдэж эв найртай байх хэрэгтэй хэмээн удаа дараа сургаж байжээ. Гэтэл Тэмүжин, Хасар нар эхийн сургаалийг огоорч нэгэн болжмороос болж Бэгтэрийг хөнөөв. Үүнийг мэдсэн Өэлүн эх өвгөдийн үгийг эс болгож эв найртай байхын чухал чанарыг гүнзгий таниулсан байдаг юм.

Өэлүн эх өөрийн хөвгүүддээ хань түшиг болог хэмээн дайны хөлд хаягдсан Борохул, Хөгэчү, Хүчү, Шихихутаг нарыг үрчлэн тэжээж өөрийн хүүхдүүдийн адил сайтар сурган хүмүүжүүлжээ. Өэлүн эхийн хүмүүжлээр Тэмүжин, Хасар, Бэлгүдэй нар цөм алсын хараатай ухаантай зарчимтай улс төрч болж хүмүүжсэн юм. Өэлүн эхийн чармайлтаар өнчин хэдэн хүүхэд нь өндийн тэнхэрч 1189 онд ТэмүжинХамаг Монголын хаанд өргөмжлөгдөв. 1190 онд Жамуха Чингис хааныг гэнэдүүлэн дайрсан 13 хүрээний байлдаанд Өэлүн эх нэгэн хүрээ болж цэрэг удирдан дайны ялалтыг баталж байжээ. Их Монгол улс байгуулагдсаны сүүлээр Өэлүн эх санаа амар суусангүй  Их Монгол улсын төлөө санаа сэтгэлээ чилээсээр байжээ. Жишээ нь: Хөхчү бөө Тэмүжин, Хасар нарын хооронд яс хаяж Хасарыг цааш хандуулахгүй бол Тэмүжинд халтай хэмээн өдөөн хатгасны улмаас Тэмүжин Хасарыг барьж аман өчгийг нь авч шүүж байлаа. Үүнийг мэдсэн Өэлүн эх шөнөжингөө аялж Чингис хааны хүрээнд ирж Чингис хааныг хатуу донгодож үнэн худлыг ялгахгүй өөрийн үүрээ эвдсэн явдлыг шүүмжилж гарч мэдэх нэгэн удаагийн улс төрийн хямралыг амжилттай давсан билээ. Өэлүн эх өөрийн авьяас чадвар, оюун билиг бүхнээ Монгол улсын хөгжил мандлын төлөө зориулжээ. Хубилай сэцэн хаан 1266 онд өндөр эмэг Өэлүн хатныг Сюань-и хуанхоу хатнаар нэхэн өргөмжилжээ. (А.Пунсаг)

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ1 цаг 52 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ1 цаг 57 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо2 цаг 2 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ2 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.242 цаг 17 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав2 цаг 21 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ2 цаг 23 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв2 цаг 25 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ2 цаг 29 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр2 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2 цаг 42 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.