Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон


4-р сарын 30
12 цаг 12 минут

         Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Г.Батбаярын амь насаа алдсан хэргийн талаар мэдээллээ.

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "ЧД-ын 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдол мэдээлэл түүний төрсөн дүү Н-ээс 4 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хойшлуулшгүй арга хэмжээ авсны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа улсын хэмжээнд зарлаж, эхлүүлсэн.

Уг ажиллагааны хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богд Хан амралтын газрын гадна талын автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан Toyota Isis маркын автомашиныг олж илрүүлсэн. Автомашинд Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжын дагуу хэргийн газрын үзлэг шинжилгээ хийхэд иргэн Б нь автомашины арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. 

Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зураг, дуу дүрсний аргаар баримтжуулж авсан. Үзлэгийг мэргэшсэн алба хаагчид, Хан-Ууд дүүргийн прокурорын газрын прокурорууд явуулсан. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээрх галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас зэрэг бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан. Эдгээрт шинжээч томилж дүгнэлт гаргахаар Шүүхийн шинжилгээний газар хүргүүлсэн. 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсын үзлэгийг тогтсон хууль журмын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд мэргэшсэн шинжээчид болон эрх бүхий алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинжилсэн. Энэхүү үйл явцыг мөн дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан.

Талийгаачийн хэрэг зайлшгүй задлан шинжилгээ хийх шаардлагатай хэрэг. Тиймээс ар гэрийнхнээс зөвшөөрөл авах ёстой гэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шинжилгээ гараагүй байхад нас барсан шалтгааныг нэрлэх нь зохимжгүй. Урьдчилсан байдлаар гэх мэдээлэл олон гарч байна. Талийгаач буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан" гэлээ. 

Эх сурвалж: zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ37 минут 28 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар: Хөгжил бол цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал юм3 цаг 30 минутын өмнөО.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив3 цаг 41 минутын өмнөУнгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа3 цаг 50 минутын өмнөАжлын хэсэг хуралдлаа3 цаг 55 минутын өмнө21 аймагт нийт 2988 хоршоо нэрээ авч, 1634 хоршоо байгуулагдлаа4 цаг 2 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 22 минутын өмнө“Дэлхийн Монгол хүүхдүүд” баярыг зургаадугаар сарын 1-нд 10:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна4 цаг 30 минутын өмнө“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ7 цаг 34 минутын өмнөОйрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ7 цаг 37 минутын өмнө“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 47 минутын өмнөБаянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна8 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв8 цаг 56 минутын өмнөӨнөөдөр хөх морь өдөр9 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 5 минутын өмнөДэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.