Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна


5-р сарын 6
9 цаг 06 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ийг боловсруулан баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлүүлж, 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал:

  • Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
  • Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах,
  • Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих,
  • Онги гол, Улаан нуурыг түшиглэн 35 мянган га талбайд тэжээлийн ургамал, ой хосолсон агропаркийг байгуулах зэрэг дөрвөн чиглэлд ажиллаж байгааг танилцууллаа.

Түүнчлэн “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-аар мөрдөж байсан мөнгөн дүнг нэмэгдүүлэн баталжээ. Ингэснээр Өмнөговь аймагт иргэн есөн мод, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13,500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшууллыг олгож байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модонд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр мод тарих ажил эрчимжиж, өнгөрсөн онд нийт 73 мянган модонд 160 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх энэ үеэр онцолж байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөговь аймаг 2021 онд 115 мянган мод, 2022 онд 343 мянган мод, 2023 онд 546 мянга буюу нийт нэг сая орчим мод тариад байна.

Өмнөговь аймагт тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, Сум дундын ойн ангийг 2022 онд Сэврэй суманд, 2023 онд Цогт-Овоо суманд шинээр байгуулсан байна.

Тус аймагт 16 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 2023 онд 2.9 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлжээ.

Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд говийн бүсийн усны нөөц, ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 30. 18:15Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форум боллоо5 сар 30. 18:09Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаагдах авто замууд5 сар 30. 17:57“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 30. 17:51Ц.Гарамжавын өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байна5 сар 30. 17:40Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 30. 16:44УИХ-ын дарга Г.Занданшатар: Хөгжил бол цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал юм5 сар 30. 13:52О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив5 сар 30. 13:41Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 30. 13:32Ажлын хэсэг хуралдлаа5 сар 30. 13:2721 аймагт нийт 2988 хоршоо нэрээ авч, 1634 хоршоо байгуулагдлаа5 сар 30. 13:20Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 30. 13:00“Дэлхийн Монгол хүүхдүүд” баярыг зургаадугаар сарын 1-нд 10:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна5 сар 30. 12:52“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ5 сар 30. 9:48Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ5 сар 30. 9:45“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 30. 9:34Баянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна5 сар 30. 8:34Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв5 сар 30. 8:26Өнөөдөр хөх морь өдөр5 сар 30. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 30. 8:17Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.