ГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав


5-р сарын 6
16 цаг 13 минут
      “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг угтан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран энэ сарын 03-ны өдөр “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад тасралтгүй хамруулан хийх, мөн ажил мэргэжлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн бусад сургалтыг зохион байгуулах, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, туршлага солилцох зорилготой бөгөөд энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг 96 хүн хамрагдсан байна.



Энэ хүрээнд:
  • АШУҮИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн, “Энэрэл” дээд сургуулийн ахлах багш, клиникийн профессор С.Сэргэлэнчимэг “Эмнэлгийн мэргэжилтэн өөрийгөө хөгжүүлэх тухай”,                                                               
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМС-ийн тэнхимийн багш, БСУ-ны доктор П.Одонжил “Сувилахуйн удирдлага манлайлал”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМС-ийн тэнхимийн дэд профессор, СУ-ны доктор Г.Хулан “Сувилахуйн судалгаа арга зүй”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ББС-ын тэнхимийн багш, АУ-ны доктор Г.Намуун “Нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ББС-ын тэнхимийн багш, АУ-ны магистр М.Эрдэнэцэцэг “Хөдөлмөр заслын тухай ойлголт”,  
  • АУ-ны магистр, клиникийн профессор Л.Сундуй-Янжмаа “Осол гэмтлийн үнэлгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвээр сургалт хийлээ.
“Багш шавийн эрдмийн уулзалт-2024” уулзалт, хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдсан бөгөөд Түлэнхийн мэс заслын тасгийн сувилагч О.Баасанжаргалын зүгээс ажлын гарааг нь эхлүүлэн зааж сургаж, чиглүүлсэн эрхэм багш, ТМЗТ-ийн сувилагч М.Сайнпүрэв багшдаа хүндэтгэл үзүүлсэн нь бас нэгэн онцлох үйл явдал болсон юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ1 цаг 20 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ1 цаг 25 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо1 цаг 30 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ1 цаг 35 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.241 цаг 45 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав1 цаг 49 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ1 цаг 51 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 53 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ1 цаг 57 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр2 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2 цаг 10 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.