“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна


5-р сарын 7
9 цаг 51 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 180 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд Монгол орны хангай, говь болон говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах, агро ойн аж ахуйг хөгжүүлж ногоон эдийн засгийг дэмжих, уул уурхайн нөлөөлөлд өртөж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор гурван үе шат бүхий “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

“САЯ ТОНН-САЯ МОД” ХӨТӨЛБӨРТ:

  • Говийн бүсэд 62 сая буюу төмөр замын зурваст 21.9 сая, авто замын зурваст 9 сая, хамгаалалтын ойн зурваст 3 сая, заган ойжуулалтад 32.7 сая мод тарих,
  • Хангайн бүсэд 82 сая буюу шилмүүст ойд 68 сая, төв суурин газрын ногоон бүсэд 14 сая мод тарих,
  • Говь хээрийн бүсэд 36 сая мод буюу агро ойжуулалт хийхээр тусгажээ.

Өнөөдрийн байдлаар тус компани 53 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 2021-2023 онд нийт 330 орчим мянган мод тарьж ургуулаад байна.

“Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2021-2025 онд гурван сая, 2025-2027 онд 57 сая, 2027-2030 онд 120 сая модыг тарих юм.

Тус хөтөлбөрт тусгасан 180 сая мод тарих бүсчлэл нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудтай хэрхэн уялдаж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил танилцуулав.

Тухайлбал, доройтсон ойг нөхөн сэргээх зорилтод 101 сая буюу 180 сая модны 56 хувь, агро ойн аж ахуй хөгжүүлэхэд 40 сая мод буюу 22 хувь, цөлжилтөөс хамгаалахад 35 сая мод буюу 20 хувь, хотын ой хөгжүүлэхэд 3.5 сая мод буюу 2 хувийг нь тарих замаар хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийн хүрээнд модны тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх чиглэлд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 20 га талбайд автомат мод үржүүлгийн газар бүхий “Эрдэнэс” агропарк, Дорноговь аймгийн Сайншанд суманд 30 га талбайд “Зүүнбаян” агропаркийг байгуулах юм.

“Эрдэнэс”, “Зүүнбаян” агропаркууд нь орчин үеийн дэвшилтэт технологи, инновац шингээсэн өндөр хүчин чадалтай буюу тус бүр жилд 8-10 сая тарьц ургуулахаар тооцон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт хийх туршлага, бааз суурийг бүрдүүлэн энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлж, Монгол орон, ялангуяа Өмнөговь аймагт нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун энэ үеэр онцоллоо.

Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчит бусад компаниудад тулгарч буй нийтлэг асуудлуудын талаар Ажлын хэсгийн гишүүд болон компанийн төлөөлөл нээлттэй санал солилцож, гарцыг шийдлийг тодорхойлоход хамтран ажиллахаар ярилцлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан1 минут 23 секундын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.