“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна


5-р сарын 8
10 цаг 06 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Тавантолгой” ХК-д ажиллалаа.

“Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 6 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Мөн Өмнөговь аймагтаа 1.5 сая мод тарьж, ургуулах амлалт өгснөөр нийт 7.5 сая мод тарихаар үндсэн гурван зорилтын хүрээнд ажиллаж байна. Үүнд:

  • Мод тарих урт хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулах:

“Тавантолгой” ХК нь Монгол Улсын их сургууль(МУИС)-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаар МУИС, ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг Өмнөговь аймгийн Номгон, Цогтцэций, Булган, Даланзадгад сумдад хээрийн судалгаа хийжээ.

Сургалт, судалгааны төв болон байнгын мод үржүүлгийн талбай байгуулах:

Тус зорилтынхоо хүрээнд 2022-2023 онд Даланзадгад суманд 6 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, өнөөдрийн байдлаар 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

Мөн 2022 онд Номгон суманд “Мод үржүүлэг, сургалт, судалгаа, инновац” төвийг байгуулахаар 20 га талбайд бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 4 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, говийн бүсийн ургамлуудыг бортогоноос үржүүлэх юм.

Хамгаалалтын ойн зурвас байгуулах, байгалийн заган ойн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалах, нөхөн сэргээх:

Тус компани нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нөхөн тарилт болон ойжуулалтаар нийт 12 мянган мод тарьж, terbummod.mn цахим хуудсанд бүртгүүлсэн байна.

Нийт тарих модны 50 гаруй хувь нь говийн бүсийн ойн санг бүрдүүлж буй заг мод байх бөгөөд Номгон, Булган сумдын нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн 2022-2023 онд Цогтцэций сумын нутагт 40 га талбайд хашаа, усалгааны систем, гүний худаг худалдан авалтыг хийж ойжуулалтын бэлтгэл ажлыг хангаад байгаа талаар Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

“Тавантолгой” ХК нь өөрийн мод үржүүлгийн газарт бортогонд үржүүлсэн, гарал үүсэл нь тодорхой тарьц, суулгацыг тарьж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр сумын байршилд мод үржүүлгийн газар байгуулснаар компанийн дотоодын хэрэгцээний тарьц, суулгацыг хангаад зогсохгүй орон нутагт нийлүүлэх, цаашлаад амлалтаа давуулан биелүүлж 2030 он гэхэд 15 сая мод тарих боломжтой гэдгийг “Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн захирал Б.Содномцэрэн энэ үеэр онцолж байв.

Талбайд гаргахад бэлэн 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж чадсан боловч ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг энэ үеэр хэллээ.

2024 онд тус компани нь Өмнөговь аймгийн Булган суманд 100 га талбайд ойжуулалт хийх, Номгон суманд 100 га талбайд навчит модоор хамгаалалтын зурвас байгуулах, Цогтцэций суманд 40 га талбайд навчит модоор ойн зурвас байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 23 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форум боллоо4 цаг 28 минутын өмнөОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаагдах авто замууд4 цаг 41 минутын өмнө“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 цаг 47 минутын өмнөЦ.Гарамжавын өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байна4 цаг 58 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 цаг 54 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар: Хөгжил бол цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал юм8 цаг 45 минутын өмнөО.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив8 цаг 57 минутын өмнөУнгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа9 цаг 6 минутын өмнөАжлын хэсэг хуралдлаа9 цаг 11 минутын өмнө21 аймагт нийт 2988 хоршоо нэрээ авч, 1634 хоршоо байгуулагдлаа9 цаг 18 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 38 минутын өмнө“Дэлхийн Монгол хүүхдүүд” баярыг зургаадугаар сарын 1-нд 10:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна9 цаг 46 минутын өмнө“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ5 сар 30. 9:48Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ5 сар 30. 9:45“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 30. 9:34Баянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна5 сар 30. 8:34Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв5 сар 30. 8:26Өнөөдөр хөх морь өдөр5 сар 30. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 30. 8:17Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.