Усанд явах зам...


12-р сарын 6
6 цаг 30 минут

Монгол улс. Улаанбаатар хот. Хотын захын дүүрэг. Гэр хорооллын бөглүү гудамжны хаа нэгтээ. Дөн өвлийн жавар тачигнаж, гадаах температур -27 хэмийг зааж байна. Гэр хорооллын нэгэн гэрт зургаан хүүхдийн хамт, өрх толгойлсон эмэгтэй аж төрөх аж. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас зугтаж хотын нэг захаас, нөгөө захад нүүж ирэн танилынхаа хашаанд өвөлжиж байгаа нь энэ.

Гэр хорооллын хатуу ширүүн орчинд амьдарч байгаа энэ айлын хамаг л хар бор ажлыг өөрийн үүрэг мэт хийж, гэр бүлийнхээ өмөг түшиг болж яваа нэг хүн бий. Түүнийг Борхүү гэдэг. /зохиомол нэр/. Түүнд зориудаар ийм зохиомол нэр өгч цаашид өгүүлэх болно.

Захын хорооллын жижигхэн гэрээс нэгэн бор хүү усны том сав барин гарч ирсэн нь нийтлэлийн маань гол баатар Борхүү байв. Тэр усанд явах гэж байгаа нь энэ аж. Түүнтэй худаг руу хамт явж хэсэг хөөрөлдсөн юм. 

-Хэрвээ чи УИХ-ын гишүүн байсан бол юу хийх байсан бэ? Юуг өөрчилмөөр байна?

-Борхүү: Хамгийн түрүүнд үү? Хамгийн түрүүнд одоо хүн болгоныг л байранд оруулах байхдаа... Тэгэхгүй бол гэр хороололд байна гэдэг бүтэхгүй юм байна өө. Хэцүү... Гэхдээ гэр хороололд 10 гаран жил амьдарчихлаа даа. Айлын том эрэгтэй хүүхэд чинь дүү нарынхаа төлөө бүгдийг л хийнэ шүү дээ... Олон дүүтэй болохоор хэцүү юм байна өө.

Борхүү 7-р ангийн сурагч. 13 настай. Айлын том хүү. Ийм балчир насандаа би л энэ гэрийнхээ төлөө зүтгэх ёстой гэсэн ахадсан ачааг өөртөө үүрчээ. Өвлийн жавар тачигнана. Хэрэндээ л гадаа сурвалжилга хийнэ гэж бэлдэж зузаан хувцасласан 30 гарч яваа сэтгүүлч би бээрч байснаа нуух юун. Гэвч усандаа яваа Борхүү энгэр задгай нимгэн, хавар намрын куртик, "конверс" кеттэй ханиалгасаар усандаа явж байгаа нь өвлийн тачигнасан жавар шиг, сэтгэлийг бас жиндүүлэх мэт болов. Ойр зуурын яриа өрнүүлсээр худаг дээр ирэх нь тэр. Бээрсэн сайртай жижигхэн гараараа худгийн хоолойг барин, нээгээрэй эгчээ гэж орилов. Гар нь даарч байгаа нь илт. Хоёр гараараа ээлжлэн худгийн ус дамжуулах хоолойг барина. Удалгүй түүний усны сав дүүрэх нь тэр. 

Ус авахад гар нь даарч байна уу?

Борхүү: Даарна ш дээ

-Одоо тэгээд яах вэ? Бээлий байхгүй юм уу?

Борхүү: Бээлий байхгүй ш дээ

-Чи ямар улиралд дуртай вэ?

Борхүү: Би юу... Зун. Найзуудаараа волейбол тоглодог байхгүй юу. Заал аваад...

-Өвөлд дургүй юу?

Борхүү: Өвөлд дургүй ээ. Хүйтэн ш дээ. Даарлаа гээд яахав ээждээ туслах ёстой. Айлын том эрэгтэй юм чинь тэгээд л байнга л зөөнө шүү дээ.

Тэрэг байхгүй юм уу гэхэд тэрэг байхгүй ээ. Хааяа айлын тэрэг гуйж усандаа явдаг. Гэхдээ тэрэг олдох нь цөөхөн л дөө гэсээр бээрсэн хоёр гараараа хоёр гараараа тэгнэн дэнжигнэсээр, замдаа нэлээн олон амарна шүү дээ гэсээр бүдчин алхлаа.  Борхүүгийн хувьд өвөл ус авах нь хамгийн хэцүү ажлын нэг. Түүнд өвлийн дулаан зузаан хувцас, гуталгүйгээр, өргөж дийлэхгүй том саваар ус авах нь бэрх.  Тэр энэ том савтай усаа чирч гулдачсаар өдөр бүр 300 метр замыг туулдаг. Түүний усанд явах зам дардан биш. Нохойноос айдаг түүнд замд нь нохой таарахгүй бол хамгийн том аз. Даарч бээрэх нь ч яахав гэлээ. Учир нь тэр  усаа авч яваад өмнө нь гудамжинд нохойд хазуулж байсан гэнэ. Нохойноос үнэхээр их айдаг нь эрхлэхээр ирсэн нохойноос цочин зугтах нь илтгэнэ.

Борхүү: Монгол улс хөгжсөн байсан бол би ингэж ус авч явахгүй л байсан байх. Уг нь.

-Гэр хороололд утаа хэр байна?

Борхүү: Утаа юу... Аймар их байна ш дээ. Орой болохоор манан татсан юм шиг болчихдог. Усанд явахад хичээлдээ явахад, гэр хороолол нохой ихтэй шүү дээ. Зарим айл нь тэгээд дайрдаг нохойгоо хашаандаа сул тавиад орхичихдог. Хашааныхаа цоорхойгоор гарч ирээд л дайрна шүү дээ.

Гулдчин, бүдчиж сайртаж бээрсэн бяцхан гартаа өргөж дийлэхгүй том савтай ус нь, Жавар тачигнаж, утаа суунагласан саарал гудамжиндаа, хүнд хэцүү бэрхтэй өдөр бүр нүүр тулж, төрсөн эцгийнхээ суран бүсийг тэвчиж, зугтаж, би чинь айлын том хүү шүү дээ гэж өөрийг хурцалж, өдий бага насандаа хэрсүү ухаан суусан Борхүүгийн амьдралын ачааны хажууд, хөнгөн мэт.

Бидний эргэн тойронд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хэчнээн Борхүү байгааг бид тоолох аргагүй ч тоочиж чадна. Сэтгүүлчийн хувьд надад хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөх эрх байхгүй. Дээл хувцас, дулаан байраар тусалж чадахгүй ч би дуу хоолойг нь хүргэж чадна. Хүүхэд хүчирхийллийн бай болох ёсгүй .

Хүмүүс минь хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.161.106Зочин   • 2022, 12 сарын 6. 14 цаг 12 минут

😢



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ53 минут 39 секундын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.