Түүхэн хүн: Их хааны эцэг "ЕСҮХЭЙ БААТАР"


11-р сарын 24
7 цаг 31 минут
 
Их Монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн Монгол аймгийн ахлагч бөгөөд улс төрийн зүтгэлтэн.

 

Есүхэй баатар бол Чингис хааны эцэг бөгөөд Монгол туургатныг нэгтгэх их үйл хэрэгт биечлэн оролцож явсан түүхэн хүн болно. Есүхэй баатрын өвөг эцэг бол Хамаг Монголыг захирсан Хабул хаан болно. Хабул хаан Охинбархаг, Бартанбаатар, Хутагт Мөнгүр, Хотул, Хулан, Хадаган, Төдөгөн зэрэг долоон хөвгүүнтэй. Есүхэй баатар бол Бартанбаатарын гуравдугаар хөвгүүн. Түүний авга Хотул хаан Монгол аймгийн хаан ширээг залгамжилсан байна. Тухайн үед Есүхэй баатар зуут захирсан цэргийн ноён явжээ. Хотул хаан нас барсны дараа Есүхэй баатар хэрэг дээрээ Монгол Тайчуудыг захирсан өргөмжлөгдөөгүй хаан байжээ. Үүнийг түүхэнд “сайн эцгийн чинь хураасан улс” гэж хэлдэг бөгөөд ялангуяа 1162 онд Татар иргэнийг байлдаж тэдний түрүү Тэмүжин Үгэ, Жалибуха нарыг баривчилж ялалт байгуулсан байна. Энэ ялалтаа дуурсгахын тулд өөрийн ууган хөвгүүнд Тэмүжин гэдэг нэр хайрлажээ. Үүнээс хойш Монгол аймгийн нэр хүнд улмаар өсөж Есүхэй баатрын алдар нэр ихээр мандав.

1170 онд Есүхэй баатар өөрийн хөвгүүн 9 настай Тэмүжинг дагуулж Өэлүн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйхаар явж байгаад Хонгирад аймгийн Дай Сэцэнтэй уулзаж тэдний урилгаар гэрт нь буужээ. Ингээд тэдний охин Бөртэг хөвгүүндээ бэр гуйж худ ургийн холбоо тогтоогоод Тэмүжинийг хүргэнд үлдээж өөрөө нутаг буцсан байна. Буцах замдаа Татар иргэний хуримд тааралдаж тэдний хорт ундааг уугаад гэртээ ирээд төд удалгүй нас нөгчжээ. Есүхэй баатар нас нөгчихөөсөө өмнө шадар зарц Хонхотаны Чирха өвгөний хөвгүүн Мэнлигт эхнэр хүүхдээ гэрээсэлж өсч өндийтөл нь харгалзаж явахыг захирав. Есүхэй баатрыг нас бармагц түүний хараан дахь улс иргэд нь бутран салж зүг зүгтээ нүүн явжээ. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, Монгол аймгийг нэгтгэх, цаашилбал Монгол туургатныг нэгтгэх аугаа үйлс Өэлүн эхийн мөрөн дээр үүрэг болгон оногдсон байна. Тэмүжин Өэлүн эхийн сургаалаар Монгол аймгийг нэгтгэхийн төлөө олон жил хичээн зүтгэж 1189 онд Монгол аймгийн хаан болж 1206 онд Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөж, Монголыг нэгтгэх аугаа үйлсийг бүтээжээ. Хубилай Сэцэн хааны Чжиюаний гуравдугаар он буюу 1266 онд элэнц өвөг Есүхэй баатрыг Тэнгэрлэг язгуурт хаан цолоор нэхэн өргөмжилжээ. (А.Пунсаг) 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 цаг 31 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 цаг 37 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 цаг 38 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ6 цаг 41 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна6 цаг 47 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа6 цаг 54 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 59 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв7 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо8 цаг 4 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.