Р.Эрдэнэчимэг: Архинд донтолтын хамгийн хэцүү аюулууд бол ажилгүй, гэр бүлгүй болох


12-р сарын 7
7 цаг 40 минут

Өнөөдөр Монгол Улсын нийгэмд айл бүр нэг архи тогтмол хэрэглэдэг хүнтэй гэхэд хилсдэхгүй. Мөн тэр архи гэр бүл, үр хүүхэд, цаашлаад улс оронд сайн үр дагавар авчирч байсан түүх байхгүй. Орчин үеийн соёлт залуус архийг тохируулан хэрэглэх гэдэг үгийг их ашиглан согтууруулах ундааг хэрэглэдэг ч тохируулан хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэхийн ялгаа юу вэ гэдгийг илүү нарийн мэддэггүй. Тэгвэл архи хэтрүүлэн хэрэглэлт гэж юу вэ, бие махбодь болон гэр бүл ойр орчиндоо ямар уршиг үр дагавар авчирдаг вэ гэдэг талаар Төг Сун эмнэлгийг үүсгэн байгуулагч, Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч Р.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Архины хэрэглээгээрээ монголчууд хүн амын тоотой харьцуулбал дэлхийд эхний таван байр дотор эрэмблэгддэг. Тэгэхээр архийг хэтрүүлэн хэрэглэдэг ард түмэн гэсэн үг байх. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэлт гэдэг нь чухамдаа ямар ойлголт вэ?

 Өнөөдөр нийгэмд архины хэтрүүлэн хэрэглээ ихсэж байна. Хүн архи, спиртийн төрлийн ундааг ойр ойрхон хэрэглэх, согттолоо, тасартлаа хэрэглэснээс болоод түүнийг зайлшгүй хэрэглэх хэрэгцээ хүний биед үүсдэг.

Тэгэхээр энэ хэрэгцээгээ хангах гээд ойрхон давтамжтай хэрэглээд, шараа архиар тайлах хэлбэр лүү ороод ирэхээр энэ өвчин маань газар авч хүндэрч байгаагийн илрэл болдог.

Хүмүүс энийгээ тэр болгон өөрийгөө өвчлөөд байна гэдгээ ойлгодоггүйн улмаас үгүйсгэх хам шинжүүд үүсэж эхэлдэг. Би архи хэрэглээгүй, маргааш л больчихно шүү дээ, би баар ресторанд орох эрхгүй юм уу, сая л уусан шүү дээ, ингээд л уухаа больчихно шүү дээ гэдэг юм уу, хүмүүс ийм маягаар архиа хаацайлж, өмгөөлөх хандлагууд их гараад ирдэг. Энэ маань өвчний шинж тэмдэг байх нь. Үүнтэй зэрэгцээд архиа хэтрүүлж хэрэглэхээр дахин бие махбод өвдөж эхэлдэг.

Оюун санаа зовлонтой, зовууртай байдалд орж эхэлдэг. Энэ зовлонтой байдал айдас, түгшүүр, нойргүйдэл энэ байдлаа засах нэрийдлээр архиа маргааш шараа тайлж байна гэдэг зорилгоор уугаад байдаг. 

Шар тайлж ууна гэдэг нь донтолтын эхний шат гэсэн үг үү?

Шар тайлж ууна гэдэг бол өшөө илүү аюултай. Маш олон мэдрэлийн эсүүд үхэж байдаг. Энэ эсүүд үхэх тоолонгоор хүн ой санамжаа алдах мартах уур уцаартай болох үзэгдлүүд гарч ирдэг. Энэ байдлаар үргэлж шараа тайлж, уугаад эхлэхээр маш хүчтэй донтох хэлбэр лүү орж ирдэг.  Энэ хэлбэр лүү ороод ирэхээр өвчтөн өвчнөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэр бүл ч мөн ялгаагүй. Ингэсгээд л больчихдог юм. Хэд хоног ууж байгаад л больчихдог юм гэсэн хандлагаар хэрэглээд өвчнийг илүү их хүндрүүлдэг. Ингэж хүндрүүлснээс болоод хувь хүний ааш занд маш их өөрчлөлтүүд орно. Ажил төрлөө алдах, хичээл сургуульдаа явахаа болих, хоорондоо зодоон нүдээн гарах, гэмт хэргийн хохирогч цаашлаад гэмт хэрэгтэн ч болох тохиолдлууд маш их байдаг. Энэ байдал давтагдсанаар гэр бүлийн ойлголцол дотно харилцаа байхгүй болоод хэрүүл маргаан, зөрчил гүнзгийрч эхэлдэг.

Үүнээс үүдэж гэр бүл салалт, түүний дараагаар үр хүүхдүүд нь маш их хохирч байна. Архины хамааралд орсон хүн илүү их би ганцаардаж байна, надад хэцүү байна гэдэг шалтгаанаар архийг илүү ихээр хэрэглэх болсноор энэ өвчин маань эргэшгүй өөрчлөлтөд орж эхэлдэг.

Эргэшгүй өөрчлөлт гэдэг ойлголтыг дэлгэрүүлбэл?

Эргэшгүй өөрчлөлтөд ороод ирэхээр байн, байн түүнийгээ хэрэглэх хэрэгцээ үүсээд тэрэнтэйгээ тэмцэж чадахаа болиод хүчлэгдсэн дур үүсэж байдаг.

Хүчлэгдээд олон хоногоор үргэлжлүүлж уугаад байх юм бол хий юм харах, хий юм сонсох архины цагаан солио илэрдэг байх нь. Харагдаж, үзэгдээд байгаа зүйлс нь тухайн хүнд өөрт нь яг жинхэнэ юм шиг санагддаг учраас тэр хүмүүс бодитой гэж ойлгодог.

Манайд хулгайч ороод ирчихсэн байна, чи энийг цагдаа дуудаж өгөхгүй байна ч гэдэг юм уу эсвэл манай гэрээр хорхой шавж гүйгээд байна, намайг гадаа найзууд дуудаад байна, миний тухай яриад байна, цонхон дээр яриад байсан ч гэдэг юм уу бүр эсвэл гэр дотор маш олон жижигхэн хүмүүс дуулаад бүжиглээд байна гэдэг ч юм уу тухайн архины хордлогоос болоод тархи хордсон хүнд ийм мэтээр бодитой юм шиг санагддаг, харагддаг, үзэгддэг учраас хүмүүс маань энэ зүйлдээ төөрөлдөж маш их аюултай зүйлс хийдэг. Магадгүй өндөрт гарх, үсрэх, ганцаараа ярих, эсвэл түүнтэй зодолдох ч гэдэг юм уу ингээд гэр бүлийн хүмүүсээ гэмтээх мөн түүнчлэн өөртөө аюултай байдлуудыг үүсгэх эрсдэл гарч ирдэг.

Нийгэмд тулгараад удаж буй энэ асуудал улам залуужиж байна. Эмч хүнийхээ хувьд залууcд юуг анхааруулж, зөвлөх вэ? Магадгүй танаас зөвлөгөө, эмчилгээ авахыг хүссэн залуус байгаа байх.

Хамгийн хэцүү аюулууд бол ажилгүй, гэр бүлгүй болох.

Хувь хүний бууралт явагдаж бие хүний дампуурлаар төгсдөг гэдгийг л ойлгоосой гэж хүсэж байна. Дээрх асуудлууд танай гэр бүл болон таны ойр дотны хүнд илэрч байгаа бол манай Төгсун эмнэлгийн хамт олон таныг байгаагаар чинь хүлээн авч бүх хүч чадлаа дайчлан туслахад бэлэн байна.  

Ярилцсанд баярлалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.89.175Gandi   • 2022, 12 сарын 8. 20 цаг 48 минут

Utasnii dugaar vnu

202.126.89.175Зочин   • 2022, 12 сарын 8. 20 цаг 48 минут

Utasnii dugar eder bhgvi yuu



Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 33 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 39 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 40 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 44 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 49 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 56 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 1 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 9 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 6 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 6 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 11 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 14 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 17 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 21 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 26 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 28 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 31 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 34 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.