УНТЭ: 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна


5-р сарын 16
9 цаг 43 минут
     Улсын нэгдүгээр төв эмнэлгээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулсан чиглүүлэх сургалтыг  /2024.05.15/-өөс явуулж эхэллээ.


Эмч, сувилагч 200 хүнийг хамруулсан уг сургалтыг нээж тус эмнэлгийн  Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад тэнцэж орж ирсэн суралцагсдад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд “1925 оны аравдугаар сарын 25-нд манай эмнэлгийн суурь тавигдаж, 15 ортойгоор үүд хаалгаа нээснээс хойш 100 шахам жилийн хөгжлийн шатандаа төрөлжсөн мэргэшлийн олон эмнэлгийг салбарлуулан гаргасан байдаг.  Та бүхэн манай эмнэлэгт мэргэжил дээшлүүлж мэргэшихээр суралцаж байгаа нь түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа бүтээлцэж байгаа хэрэг юм” гэлээ.


Тэрбээр  “Хүсэл эрмэлзэлгүй, зорилгогүй мэдлэг нь бүтээлч байдал буюу эерэг үр дүнг авчирдаггүй. Харин хүсэл эрмэлзэлтэй, зорилготой байж тэр мэдлэг маань үйлдэл болж, бүтээлч байдал, ур чадвар болж тогтдог учраас сургалтандаа зорилготой, идэвхтэй хамрагдаарай” хэмээн уриалсан юм.


Чиглүүлэх сургалтаар УНТЭ-ийн  Мэдээлэл, технологийн албаны дарга Д.Баярмагнай  “Цахим өвчний түүх хөтлөлт болон аюулгүй байдал”, ХНА-ны мэргэжилтэн О.Лхагвасүрэн “Эмнэлгийн танилцуулга, хөдөлмөрийн дотоод журам”, ХСХА-ны дарга Б.Намуун “Халдвар хамгаалал”, ХАБЭА-н ажилтан Ж.Урантөгс “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, Эмзүйн албаны клиник эм судлаач О.Мөнгөнчимэг “Эмийн эмчилгээнд анхаарах зүйлс”, ЭТҮЧАБА-ны дарга М.Одсүрэн  “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал”, СЭШХАА-ны мэргэжилтэн М.Батням “Сургалтын үйл ажиллагааны журам, мөрдөгдөх тушаал, журам” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ1 цаг 51 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.