ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна


12-р сарын 13
7 цаг 30 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн ес дэх өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын ес дэх өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлон хүргэж байна.

Төр засгийн ийм бусармаг үйлдлийг эсэргүүцэж байгаа залуус болон иргэдийнхээ нэгдэлд үнэхээр их баярлаж байна. Монголд шинэчлэл бий болох ёстой. Шинэчлэсэн тогтолцоо бий болох ёстой. Иргэдийн эрүүл аж төрөх, эрхээ хамгаалуулах, үндэснийхээ өв уламжлалыг хамгаалуулах гээд зөндөө зүйлс байгаа л даа. Нөгөө баялагтаа эзэн Монгол нь хаана ч байгаа юм. Иргэддээ ээлтэй Монголдоо амьдарч болох орчин нь бүрдсэн сайхан орон байгаасай л гэж бодож байна. Тэрнээс дефолт зарлах биш. Засаг уналаа гээд юм өөрчлөгдөхгүй. Эрх мэдэлтэн, албан тушаалын хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Сая ковид яалаа. Маш олон тэрбум төгрөгийн төслүүд явсан. Тэр бүхэн өнөөдөр ил болоогүй. Ковидын үеэр маш олон эрх мэдэлтэй дарга нар болон эрх мэдэлтэй албан тушаалтнууд өнөөдөр хагартлаа баяжсан. Тэр хүмүүсийг яагаад дурдахгүй байна вэ. Энэ зүйлүүдийг ярих ёстой гэж бодож байна. Нүүрсний хэрэгтэй хүмүүс өөрсдийгөө халхлаад өөрсдийнхөө фэйсбүүк профайл зургийг хар болголоо гэж харж байна. Би бол гэрэл гэгээ асаах үүднээс миний профайл зураг байгаагаараа л явна.

 Бид бүгдээрээ нэг зүйлийг хүсэж байгаа. Сайхан амьдралыг хүсэж байгаа. Бид нар сайхан амьдралтай болохын тулд бидэнд золиос хэрэгтэй бид өөрсдийгөө дайчлан хэрэгтэй. Хичээл ном чухал ч гэсэн өнөөдөр чиний хичээл чинь сайн гараад маргааш чи хаана очих вэ. Магадгүй чамд ажил олдохгүй байж магадгүй шүү дээ. Тийм болохоор бид нар энийг зогсоох хэрэгтэй. Бид нар хүчтэй байх хэрэгтэй. Нэгэнт зориг шулуудсан бол шинэ залуу үе гэдгээ харуулах хэрэгтэй. Залуусаа хүрч ирээд тэмцэцгээ. Нөхцөл байдал бол үнэхээр хэцүү байна. Доороос жиндүүтэй байхад яаж сайхан байхав. Төр засгаас бид нэрсээ өг, нүүрснийхээ хулгайчдыг ил болго. 

Сошиал орчинд бүгд нэгэн зэрэг профайлаар нэгдэх нь маш зөв. Бид эхний ээлжинд гараа нүүрс болгоод сошиал орчинд зургаар давалгаалъя гэсэн. Харамсалтай нь сошиал орчинд идэвхтэй явж чадсангүй. Одоо хав харанхуй болгож нэгдэж байгаа. Эмоцийн Цогтоо ах, өнөөдөр би нүүр зургаа хар болгож уриалж байгаа. Энэ бол тэмцлийн бас өвөрмөц нэг хэлбэр болж байгаа. Эрүүл мэндийн хувьд бол таван хүн тутмын дөрөв нь осголтын хоёрдугаар зэрэгтэй байсан. Энэ есөн хоногийн нэг хоногт үсрээд л ганц хоёр цаг унтаж чадаж байна. Талбайдаа хэдэн мянган хүмүүс намайг дэмжээд төр засгийг эсэргүүцээд ирж байхад би байхгүй  бол энэ хүмүүсийн итгэл нь мохчихвий дээ гэж маш их санаа зовж байгаа болохоор өнөөдрийг хүртэл тэсэж байна. Дээд албан тушаалтнууд хэзээнээсээ хэлсэн амлалтдаа хүрч чаддаггүй. Одоо бол би эд нарын ганц ч үгэнд итгэхгүй. Одоо гарт баригдаж, нүдэнд харагдахаар бодит үр дүнд л би итгэнэ.

Талбай дээр олон хонож байгаа залууст ирж сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн. Би чинь бас ард түмний нэг хэсэг шүү дээ. Ээж хүн, бас төрийн албан хаагч. Одоо миний амь амьдрал яаж байгаа нь мэдэхгүй. Хамгийн гол нь би төрийн албан хаагчийнхаа өргөсөн тангарагтаа үнэнч байгаа. Тусгаар тогтнол үндэсний бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. Миний хувьд яагаад энд ирсэн бэ гэвэл замбраагүй байдал гарахад бэлэн байсан залуусыг уриалаад төр засагтайгаа хамтран ажиллана шүү, огцруулахгүй шүү гэж үзэл бодол нэгдсэн. Бид нар хулгайчдаасаа салмаар байна. Бид хойч үедээ шударга нийгмийг үлдээхийн тулд одоо л бид шударга ёсыг тогтоомоор байна. Хулгайч луйварчдын нэрсийг гаргаад тэр хүн болгонд нь хариуцлага тооцоод, авилгалын тухай хуулийг чангатгах хэрэгтэй. Хүн бүр өөрсдийн оролцоогоороо төр засагт ойлгуулах хэрэгтэй. Төр засгаа огцруулахын бол бид цаашдаа хүсээд байгаа зүйлсээ хийлгэж чадахгүй шүү дээ. Ямар ч өөрчлөлт байхгүй шүү дээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ2 цаг 18 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.