Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан


4-р сарын 26
8 цаг 18 минут

     Сэрэмжлүүлэх мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын "Бумбат таван богд" хоршоо Улаанбаатар хотод "Мон-Агро" брэндийн дэлгүүрээ нээлээ5 сар 25. 20:07АН Б.Хурцыг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшүүлэхийг баталгаажуулав5 сар 25. 19:49АН нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-д 2 хувилбараар хүлээлгэн өгчээ5 сар 25. 19:12МАН нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-д хүлээлгэн өглөө5 сар 25. 18:37Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталлаа5 сар 25. 12:17Сүрьеэг илрүүлэх “Хаалганаас хаалганд” үзлэгт ашиглах зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө5 сар 25. 12:12УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс орнуудын зарим удирдагчидтай санал солилцлоо5 сар 25. 12:06“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна5 сар 25. 11:47Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид спортоор өрсөлдлөө5 сар 24. 19:16Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороодод шилжүүллээ5 сар 24. 18:59Төрийн банк жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа5 сар 24. 18:53645 Шинэ хоршоо байгууллаа5 сар 24. 14:46ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 24. 14:42Маргааш нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулна5 сар 24. 14:39Төсвийн байнгын хороо зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв5 сар 24. 14:30НОБГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа5 сар 24. 14:25Гавьяат малчин Д.Гомбо-Очир: Хаан боловсролтой малчдыг хэдхэн сая төгрөгийн зээл аваад юу ч хийж чадахгүй үрчихнэ гэдэг доромжлол5 сар 24. 14:21Сүрьеэ өвчнийг оношлох явуулын аппараттай боллоо5 сар 24. 14:17Ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв5 сар 24. 14:07"Хулман нуур хос" хоршоо батлан даалттай зээлд хамрагдан авч байна5 сар 24. 11:33С.Өнөрсайхан: Эрүүл мэндийн боловсрол олгох нь Монголд төдийгүй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг болоод байна5 сар 24. 11:29Чингэлтэй дүүргийн ёслол хүндэтгэлийн өргөөнд морин хуураа хүндэтгэн заллаа5 сар 24. 11:23М.Хаяши тэргүүтэй бүлгийн гишүүд болон “Ниппон” сангийн ерөнхийлөгч Ё.Сасакава нарт талархал илэрхийллээ5 сар 24. 11:18Мэргэшсэн жолооч нар Герман улсад мэргэжлээрээ ажиллана5 сар 24. 11:14Үерийн аюулаас сэрэмжлүүлэхийг анхаарууллаа5 сар 24. 9:01Увс, Завхан, Баянхонгорын зарим, Өвөрхангай, Өмнөговийн цөөн сумдын нутгаар бэлчээрийн ургамлын гаралт хэвийн байна5 сар 24. 8:49“Солио” хийх эрх СЕХ-нд бий…5 сар 24. 8:42Д.Баярхүү: Хэтрүүдорж5 сар 24. 8:33УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив5 сар 24. 8:25Өнөөдөр хулгана өдөр5 сар 24. 8:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.