"Катар" шиг болно гээд юу нь болсонгүйв?!


11-р сарын 22
7 цаг 00 минут

Өнөөдөр 2022 он арваннэгдүгээр сар. Яг одоо Катарт дэлхийн хамгийн их үзэгчтэй, нэр хүндтэй спорт болох хөлбөмбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Дэлхийн аваргыг 2.6 сая хүн амтай, ДНБ-ээрээ дэлхийд гуравдугаарт ($ 138,910) эрэмблэгддэг Катарчууд 220 тэрбум ам.долларын төсөвтэйгөөр зохион байгуулж буй. Алтан дагины төлөөх тулааныг улс орондоо зохион байгуулна гэдэг тухайн улсын хөгжил дэвшил, олон улсад эзлэх байр суурь гээд товчхондоо ямархуу хэмжээний эдийн засаг, хөрөнгө чинээ, бядтай улс орон бэ гэдгийг шууд илтгэнэ.

Тэмцээний дараа ч зохион байгуулагч улсын эдийн засаг мэдэгдэхүйц хэмжээгээр тэлж нэр хүндээрээ дэлхий нийтэд танигддаг нь хууль гэлтэй.

Монгол мөрөөдөл

Харин одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсыг одоогийн Катар шиг, цаашлаад Саудын Араб шиг хөгжих боломжтой замдаа яваа гэж гадны судлаачид, экспэртүүд үзэж дүгнэдэг байсан гэвэл ёстой л хэлсэн нэгнээ шоолж, хөх инээд хүрмээр.

 Гэтэл энэ яриа үнэхээр ортой байж болох байсан уу гэвэл тийм. 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг Монгол Улс хохирол багатайгаар даван гарсан. Энэхүү хямралын дараах эдийн засгийн сэргэлтийн жил болох

2010 онд манай улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ огцом өсөж, манай улсын экспорт нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 2011 онд хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн түүхтэй.

Харин түүнээс цааш...

Катар газрын тос болон газрын хийгээр баян үндэстэн. Эдгээр нь ч эдийн засгийн гол хөшүүрэг нь болж өгдөг. Экспортын 85 хувийг эзлэх газрын тосны орлогоороо дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувь болон Засгийн газрын орлогын 70 хувийг дангаараа олдог. Манай улсад ч мөн адил уул уурхай, түүхий эдийн экспортоор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ихэнхи хувийг бүрдүүлдэг. Хүн ам ч ойролцоо. Гэтэл Монгол Улс хөгжилд хөтлөгдөхөд яг юу саад болов?

Худал хуурмаг

Дээрх таны харж байгаачлан цаг хугацааг бага зэрэг ухрааж үзвэл Монгол Улс маань Саудын Араб, Катараа байг гэхэд аль хэдийнээ метротой, түгжрэлгүй, утаагүй, гэр хороололгүй болоод эхэлчихсэн, ахмад настнууд нь зээлээ төлж дуусгах, хүүхэд залуус нь гадагшаа дүрвэх ахархан мөрөөдөлгүй эх орондоо элгэн садантайгаа амар тайван амьдрах байсан биз. Гэвч энэ бүхэн хоосон амтай улс төрчдийн улс орнооосоо илүү өөрийгөө урдаа тавьсан шунахай сэдэл, худал амлалт, хулгай, хувийн ашиг сонирхлоос болж өдгөө 2022 онд монголчуудад хөгжил гэдэг тэртээ холын зүүд зэрэглээ хэвээр үлдэж.

 Бодит байдал

ЖДҮ ХУЛГАЙ: МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудал авсан. Түүнээс УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа олон тэрбумын зээл авсан нь тодорхой болж, нийгэмд багагүй шуугиан тарьж байлаа. Уг асуудлаас болж зарим гишүүд эхнэр хүүхэд, ээж ааваа "танихгүйд хүрсэн" бол  зарим нь тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, сонгогчдоо бодлогоор дэмжих үүднээс зээл авч өгсөн гэх тайлбар хийж байв.

 ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ: Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус банкнаас өөрт хамаарал бүхий этгээдэд зээл олгосон, эсвэл зориулалтын бусаар зээл өгсөн байж болзошгүй, түүнчлэн Хөгжлийн банкны зээлийн талаас илүү хувь нь чанаргүй ангилалд шилжсэний улмаас гадаадаас авсан өрөө төлж чадахгүйд хүрсэн 

“2012-2016 онд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосноос 1.4 их наяд нь чанаргүй зээл”байв.

 

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: Хилээр эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоов. /2018/

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний далд бизнесийн хэрэгт А.Адьяасүрэн нарын гишүүд холбогдсон. Удахгүй бүх юм ил болно  /2022.04/

Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК нь авлагаасаа 4 дахин өртэй /2022.10/

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо /2022.10/

 Т.Доржханд: Сүүлийн арван жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан /2022.11/

Ч.Хүрэлбаатар: 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсныг хөдлөшгүй баримтаар хуулийн байгууллагад өгсөн ч 4 жил шалгасаар л байна. /2022.11/

 УТАА: 2010 он гэхэд нийслэлийг утаагүй болгоно гэсэн цагаан дээр хараар тэмдэглэсэн амлалт ажил хэрэг бололгүй даруй 12 жилийг үдээд байгаа. Нэгэнт гэр хороололгүй болгож барахгүй юм чинь айл өрхүүдрүүгээ өнгийж гал түлэх зуух, цаашлаад нийслэлд зөвхөн утаагүй, сайжруулсан түлш хэмээх шинэ бүтээгдэхүүнээр утааг шидтэн мэт арилгах шийдвэрийг төр засаг  гаргав. Гэвч түлшний чанар, түлэлтийн горимын асуудлаас болж олон иргэний амь зольсон туршилтын үр дүнд нийслэлд ямар ч агаар өөрчлөгдөөгүй гэдгийг Улаанбаатарчуудын уушги хангалттай гэрчлэх биз.

ТҮГЖРЭЛ:  Цас орох төдий л гудамжиндаа хонох нь холгүй болдог Улаанбаатарын энэ гамшгийг хэн хэрхэн шийдэх нь ойлгомжгүй, тодорхойгүй. Уг нь хот хоёр ч "даргатай" болсны учир нь нийслэлийн түгжрэлийг шийдэх явдал байв.  Засгийн газраас түгжрэлийг арилгах түүхэн шийдвэр гаргаж, 420 тэрбум төгрөгийг анх удаа баталсан. Гэвч хотын түгжрэл буурсангүй. бахь байдгаараа…Түгжрэлийн 420 тэрбум төгрөгийн сураг ч алдрав. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга,

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Өдөр тутамд 420-430 мянган машин явж байна. Нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй байна.Зам дээр байгаа машины тоо хэт олон болчихоод байна. Харин чи ямар нэг байдлаар 420 мянган машиныг зам дээр багтаах арга зам бодож ол гэж шаардаж байгаад "Боломжтой" гэж хэлэх ямар ч боломжгүй”

 гэдэг энэ мэдэгдлээс харахад түгжрэлийн асуудал утаанаасаа илүү завхарсан байгааг бэлхнээ харж болно.

 Энэ мэтчилэн тоотой хэдэн жишээ дурдаад бодит байдлаа харвал бид ярьж байсан ирээдүйрүүгээ алхам ч ойртолгүй харин ч зогсож буй байрнаасаа улам арагш алхсан мэт харагдана. Ард иргэдийн алдагдсан боломжийн урдуур дайрах бус боломжийг нь бүрдүүлж, замыг нь засч өгөх ёстой төрийн түшээд, эрх мэдэл бүхий хүмүүс нэр, албан тушаалаа өөрт зориулан урвуулан ашигласаар байвал бидний амьдрал, амьдрах нөхцөл улам доройтож дахин арагш ухарсаар л байх болно.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



59.153.112.151Зочин   • 2022, 11 сарын 23. 8 цаг 49 минут

Хэзээ өөдлөх юм бол доо 2050 гэхэд ингээд сууж байж мэдэх л байх даа хөөрхий

139.5.216.27Зочин   • 2022, 11 сарын 22. 22 цаг 17 минут

Арчаагүй төртэй билээ бид

103.229.120.244zochin   • 2022, 11 сарын 22. 9 цаг 42 минут

Uulzvaraa hurdan nevterdeg bolgooch 2 3 n uulzvar garah gej heden tsgag boldog baihgvi uy

59.153.112.10Зочин   • 2022, 11 сарын 22. 9 цаг 36 минут

Сүүлийн 30 жилд монголын эдийн засаг удирдлага,зохион байгуулалтгүй замбараагүй явж ирснийг гай юм үүнд монгол хүн та бид бүгд буруутай одоо монгол хүний хөгжлийн өнөөгийн төвшинд тохирсон хатуу хууль дүрэм дэг журам хэрэгтэй хатуу сахилга бат тогтоож байж л хөгжих болно.

66.181.161.71Зочин   • 2022, 11 сарын 22. 7 цаг 40 минут

Шившиг



Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36Өнөөдөр хөхөгчин хонь өдөр5 сар 31. 8:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.