ТӨСӨВ: 2023 оноос иргэдэд ямар дарамтууд ирэх вэ


11-р сарын 16
7 цаг 00 минут

Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн төслөө батлаад долоо ч хоноогүй байна. 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, 204.4 тэрбум төгрөгийг 2023 ондоо хэмнэж инфляц нэг оронтой тоонд шилжинэ гэж өөдрөг төсөөлсөн ирэх жил айсуй. Төрийн албаны хэмнэлтийн горимын тоо баримтаас гадна нийгэм, иргэдийн амьдралд 2023 оноос шууд бодитоор нөлөөлж эхлэх шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

 

Иргэд ирэх жилээс ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ.

Цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ. Энэ төрлийн орон сууцны зээлтэй айл өрхүүд шууд утгаараа сүүлийн 2 жил тулгараагүй санхүүгийн дарамттайгаа нүүр тулна гэсэн үг.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг.  Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ. 

 

Хүүхдийн мөнгийг 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд олгоно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100.0 мянган төгрөгийг  Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхэд бүрт сар бүр улсын төсвөөс олгохоор тооцсон. Үлдсэн 9 хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм. Хүүхэд бүрийг хамруулдаг мөнгөн тэтгэмжээ Засгийн газар эцэг эх, гэр бүлийнх нь орлогоос хамаарч 100-ны 9 хувийг хасаж байгаа нь эдийн засгаа тогтворжуулна гэсэн төсөөлөлрүүгээ тэмүүлэх Засгийн газрын ядмагхан алхам юм шиг...

 

1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлав.

2023 оны улсын төсвийн зардал 20.5 их наяд төгрөг. Энэ нь 1995 оноос хойш 150 дахин, 2019 оныхоос 70 хувиар өссөн үзүүлэлт. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг хэмээн тооцож батлав.

Товчхондоо ирэх жилд Монгол Улсын зарлага нь орлогоосоо 1.4 их наяд төгрөгөөр их байна гэсэн үг. Гэтэл Засгийн газрын төсөөллөөр 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ гэж байгаа нь өөрийнхөө ярьсан зүйлээ хормын дараа өөрөө үгүйсгэхтэй агаар нэг болж байна.

 

 Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж.

Улсын төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг.

Төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс 61 хувь.

Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал 15 хувь.

Бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал 12 хувь.

Гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр 8 хувь.

Төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлтийн татаас 4 хувь.

Уг нь нийгэмд ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийг тогтвортой орлоготой болгож, мөнгөний урсгалыг нэмэгдүүлж эдийн засгаа сэргээх нь Засгийн газрын үндсэн үүрэг бас ажил. Монгол төгрөгийн ханш он гарсанаас хойш ам.долларын эсрэг 20 хувь, 2012 оноос хойш бол 98 хувиар суларсан. Энгийнээр бол 10 жилийн өмнөх 1000 төгрөг одоо чанарын хувьд 20 төгрөгтэй тэнцэж байгаа ийм үед урсгал зардлын 50 хувь нь халамж байна гэдэг бол өнөө маргаашаа ч аргацааж дөнгөхгүй арга гэдэг нь хэнд ч илэрхий.

 

Түгжрэл буурахгүй, нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдох нөхцөлийг төсвийн төсөл бүрдүүлсэн.

 Засгийн газраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар 2021 онд шийдвэрлэсний дагуу 2023 оны төсвийн төсөлд нийт 339.7 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр иргэдийн нийтийн тээврээр зорчих боломж, сонголтыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн Төсвийн төсөлд дурджээ. 

Гэвч энэхүү мөнгөн дүнг харвал Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хөрөнгийн зардалд 339,743.2 сая төгрөг тусгасан ба тайлбарт бичсэнээр нийтийн тээврийн авто паркийг шинээр байгуулахад 21.7 тэрбум төгрөг,автобус худалдан авахад 318 тэрбум төгрөгийг нь зарцуулахаар тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, 339.7 тэрбум төгрөг зөвхөн автобус худалдан авахад зарцуулагдахаар хуульчлагдах гэж байгаа ба түгжрэлийг бууруулах бусад ажилд зарцуулах нь хууль бус болно гэж ойлгож болно.  

Энэ нь мөн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн, он дамжин санхүүжих 420 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ бүрэн зогсох эрсдэл үүсгэж байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна1 цаг 27 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа2 цаг 43 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа2 цаг 53 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо3 цаг 9 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр3 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан3 цаг 20 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20ГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 6. 16:13"Үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын санхүүжилт: шинэчлэл" сургалт боллоо5 сар 6. 16:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.